Шар


Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн баярын нулимс

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр тохиожээ. Тэрээр төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Залуу жүжигчний энэ жилийн баярт  Улсын драмын  эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг, олны танил хүмүүсийн хувцсыг урлагч, загвар зохион бүтээгч З.Гүлээ зэрэг бусад гурван найзын хамт П.Шүүдэрцэцэгт сюрприз барьжээ. Ингэхдээ төрсөн өдрийн эзэнд мэдэгдэлгүйгээр нууцаар гэрт нь баярын ширээ засаж, түүнийг орж ирэхэд нь гэнэтийн бэлэг барьсан аж.  Найзуудынхаа барьсан гэнэтийн бэлэгт П.Шүүдэрцэцэг ихэд догдлон баярын нулимс унагажээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Сайхан охидын минь барьсан гэнэтийн бэлэн. Сэтгэл итгэл хайр бүхэн шингэж гэрэл цацарсан та нартаа маш их хайртай. Баяр гунигийг минь хуваалцдаг та нартаа үргэлж баярладаг юм шүү" хэмээн бичжээ.


                                                       



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.