Нийгэм


М.Даваажаргал, Д.Дагвадорж нар Харумафүжи Д.Бямбадоржийг өмөөрөв

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийн холбогдсон хэргийн талаар их аварга Хакүхо М.Даваажаргал мэдээлэл өгчээ.Их аварга Тотторид болсон тэр явдлын үеэр хамт байсан гэнэ. 

Тэрээр “Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан” гэжээ. Их аварга Хакүхо тэдний маргааныг салгаж, бөхчүүд хоорондоо ойлголцсон учир Таканоива ёкозуна Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан талаар Хакүхо аварга хэлжээ.Энэ хэргийн талаар их аварга Асашёорюү Д.Дагвадорж ч мөн твиттертээ “Пивоны шилээр цохиогүй юм билээ” хэмээн бичсэн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.