Нийгэм


Дэд сайд С.Мөнгөнчимэг Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумд оролцлоо

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ЭТИС хөтөлбөр хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.

                       


        Дэд сайд С.Мөнгөнчимэг тус форумын "Зохистой хөдөлмөр эрхлэлт үү, хөдөлмөр эрхлэлтгүй өсөлт үү" хэмээх сэдвээр явагдсан хэлэлцүүлэгт оролцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн талаар барьж буй бодлогоос танилцуулж, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. НҮБ-аас 17 зорилго, 169 зорилт, 241 шалгуур үзүүлэлттэй “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нд баталсан билээ. Энэ баримт бичгийн хамгийн эхэнд ядуурлыг бууруулах асуудал багтсан байдаг.  Монгол улсын хувьд мөн адил дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030“-ыг баталсан бөгөөд уг баримт бичигтэй холбогдуулан 2016 онд хэлэлцүүлэг зохион байгуулж байсан юм.



        Энэ удаагийн Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумын үеэр Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд дотроос “Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах” гэсэн зорилтын хүрээнд олон улсын судлаачид, үндэсний экспертүүд санал бодлоо хуваалцлаа. Мөн Хөдөлмөр эрхлэлт нь цахим буюу үйлдвэржилтийн хувьсгал 4-ийн үед ямар болох үүнд Монгол Улс ямар бодлоготой байх талаар санал солилцлоо.

        Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Монгол улсыг  2030 онд  нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно” хэмээн томьёолсон. Тухайлбал, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6%-иас доошгүй байхаар зорилтод тусгажээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.