Улс төр


Ц.Даваасүрэн: Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлаар нийтийн сонсголыг явуулах нь зөв

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр байлаа.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Их мөнгөнд холбогдчихоод мэлзээд байгаа асуудлыг ингээд өнгөрөөж болохгүй. Их хурлын түвшинд ярьдаг байх ёстой. Өчигдрийн болсон үйл явдалд маш олон иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлаар нийтийн сонсголыг явуулах нь зөв. Муу муухай зүйлийг тээгээд Б.Хурц БНСУ руу явчихаж болохгүй. Хэний нэрийг зарлачихна гээд айгаад байгаа юм бэ? Хуулийг тойроод яваад байвал төр цэвэршихгүй. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг Их хурлын дарга анхааралдаа аваач" гэв.


Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

"Хэлэлцэх хуульгүй болчихлоо гээд Банкны салбарын чухал хуулийг яаран оруулж ирж байгаа нь хууль бус. Банкны тухай хуульд олон өөрчлөлт орохоор байна. Бараг 50 хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулахаар байгаа. Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг Монголбанк тогтооно гэсэн байж болшгүй асуудал оруулж ирж байгаа. Тиймээс энэ асуудлыг өргөн хүрээнд судалж байж хэлэлцүүлэх ёстой. Хойшлуулах санал гаргаж байна" гэлээ.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатын гаргасан Банкны тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.


Ингээд Банкны тухай хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулгыг хийлээ.


Гэвч үүний дараа Д.Эрдэнэбат гишүүн тус асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авмаар байна гэснээр тав хоногийн завсарлага авч УИХ-ын чуулган завсарлалаа. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 4 өдөр []


Эргүү Даваасүрннг. Солонгост суух элчинг нийтээр хэлцүүлжх гээд байгаа юм уу? Ерөөс Хурцыг хэлцүүлэх гээд байгаа юмуу?Тэгвэл өөрсдийгөө хэлцүүл дээ.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


Даваасүрэн сайд аа! Халаалтаа өгсөн шиг өгч хэрэглэгчдээс төлбөрөө авмаар байна шүү. Иргэдииг төр шулж залилаад байна. Сөхүүд халаалтыг хааж мөнгө иргэдээс саагаад байна. Сөхиин төлбөрииг өгөхгүй байх нь иргэдиин эрх биздээ