Энтертаймент


"Asia Got Talent" шоуны "Алтан баззерын" эзэн Б.Шижирбатын талаар сонирхолтой баримтууд

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN


Б.Шижирбат эцэг эхээс дөрвүүлээ. Айлын том. Гурван эрэгтэй дүүтэй. Шижирбат, Шижирболд, Шижирбаяр, Шижирбилэг. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Бичил хорооллын унаган хүүхэд.




Есдүгээр анги хүртлээ 40 дүгээр сургуульд суралцаж байгаад ахлах ангиа Шинэ Монгол сургуульд төгссөн. 




2014 онд МУИС-ийн компьютер график дизайнер мэргэжлээр төгссөн.




Түүний найз охиныг Б.Оюун-Эрдэнэ. Хосууд ижилхэн мэргэжилтэй. 




Punk and Rap хамтлагийн гишүүн.




"Авьяаслаг Монголчууд" шоунд оролцохын тулд ажлаа орхиж байсан. Б.Шижирбат Аниме жарны хүүхэлдэйн баатруудад сонирхолтой.




  • "Авьяаслаг Монголчууд" шоунд түүрүүлнэ гэж маш олон фенүүд нь итгэж байсан ч хоёрдугаар байрт шалгарсан нь нэг хэсэгтээ л цахим орчинг талцуулаад авсан.
  • Б.Шижирбат Америкийн алдартай техник технологийн музей үзэх эрхээр шагнагдсан
  • "Авьяаслаг Монголчууд" шоуны үзүүлбэрүүд нь дэлхий нийтийг шуугиулаад авсан төдийгүй алдарт DJ ''Sam Feldt'' -ээс хамтран ажиллах санал авсан нь багагүй шуугиан тарьсан. 


                  

Түүгий график анимешн, бүжиг хоёрыг хослуулсан хоёрдугаар шатны үзүүлбэрийг дэлхийн 100 гаруй сая хүн үзээд буй. 


Тэрээр "Авьяаслаг Монголчууд " шоунд хоёрдугаар байр эзэлснийхээ дараа "Бүжгийн тэмцээнд анх орж байхдаа л байнга хоёрдугаар байрт ордог байсан. Тиймдээ ч сурчихсан гэх нь юу юм бэ, сэтгэл санаагаар унаж, гутарсан юм байхгүй. Хоёрдугаар байр тэр үеэс л намайг болон хамтлагийг маань чангалсаар ирсэн. Цаашид хийе гэж бодож санасан ажил үйлс их байна. Би тэмцээнд ялагдаагүй учраас сэтгэлээр унаагүй ээ " хэмээж байсан.


"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат эх орноо төлөөлөн "America"s got talent” буюу "Авьяаслаг Америкчууд” 2017 нэвтрүүлэгт оролцож байсан. Б.Шижирбатын амжилт "Авьяаслаг Монголчууд" шоуны хоёрдугаар байраар зогссонгүй тэрээр "Авьяаслаг Азичууд" шоуны Алтан баззерын эзэн болоод буй.




"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат "Asia's Got Talent 2017" шалгаруулалтад оролцож буй. Тэрээр эхний шатанд "Алтан баззер"-ын эзэн болсон. Харин одоо шоуны хагас шигшээд үлдэхэд үзэгчдийн цахим санал чухал байгаа юм. САНАЛ ӨГӨХ ЗААВАР эндээс үзнэ үү.




                  



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 6 өдөр []


Mundag zaluu shyy Ene 2 dugaar bairand oroxgyi tergyyn bair avaxiin telee uragshaa