Аналитик


Гарын үсэгтэй, баривчилгаатай, галтай халуухан өдрүүд

4 жил TIMES.MN

Эдийн засгийн хямралын сүүдрийг үргээх найдвар тээсэн, дуулианы эзэн Г.Дэнзэнг баривчилсан, Төрийн ордонд гал гарсан, нийслэлчүүд долоо хоногийн сүүлийн өдөр  цахилгаангүй өнжсөн гээд өнгөрсөн долоо хоног зүйл явдлаар дүүрэн өнгөрсөн.

Ерөнхий сайдын Дубайд үзэглэсэн төлөвлөгөө


Ерөнхий сайд ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улс руу хөлгийн жолоо залсан гол шалтгаан тайлагдаж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөг үзэглэсэн юм. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Төрийн ордон улстөржилт ширүүсч Ерөнхий сайдыг огцруулах хүртэл арга хэмжээ авах болно. Огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн тухайгаа бие даагч гишүүд мэдэгдэв. Мөн  далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нэрийн дор гэрээ үзэглэсэн. Би нууц гэрээг олсон хэмээн С.Ганбаатар гишүүн чуулганы хуралдаан дээр мэдэгдэв. УИХ-ын дарга З.Энхболд тэр нууц гэрээгээ надад өг дараа авч хэлэлцэнэ гээд ч С.Ганбаатараас салгаж авч чадаагүй.

Ийм л улстөрийн халуухан өрнөл дунд Ерөнхий сайд бууж ирэв. Тэрээр нөхцөл байдлын талаар мэдээлэл авчихсан учраас хэлэх үгээ нэлээд сайн бэлтгэжээ. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр сэтгүүлчидтэй нүүр тулж болсон явдлыг тайлбарлав. Ямар боловч 2013 оноос хойш зогсчихоод байсан Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ингэлээ гээд манай улс руу доллар цутгахгүй ч гадаад хөрөнгө оруулалт Монгол улс руу чиглэнэ. Дэлхийн хөрөнгийн бирж, зах зээлд томоохон өөрчлөлт гарч эхэлсэн. Бид далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө үзэглсэн болохоос ямар нэг гэрээ үзэглээгүй гэсэн юм. Ерөнхий сайд ийнхүү сэтгүүлчдэд тайлбар хийсний дараа баасан гарагийн чуулганы хуралдаанд оролцож мөн л тайлбарлав.


Хүргэн Г.Дэнзэнгийн буруугүйг баривчилгаагаар нотлов


Сүр дуулиантайхан эх орондоо ирж нэр төрөө сэргээн хэмээн ам бардам ярилцлага өгсөн Г.Дэнзэнг АТГ-аас баривчлав. Ярилцлага өгөхдөө "Би бохир улстөрийн золиос болсон. Н.Алтанхуяг гэдэг хүнийг яаж муухай харагдуулах вэ, Эрдэнэс Тавантолгой ХК-ийг луйварчид хувааж идэхээс өмнө гэдэг жүжиг тавьж байна. Намайг АТГ-аас шалгаж, дудаж байцаагаагүй, эрэн сурвалжлаагүй" хэмээн ам бардам ярьж суусан. АТГ-ынхан түүнийг гэрээс нь баривчилж нэгжлэг хийсэн юм.

Мөн маргааш нь ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Хаан жимс амралтын газар нь АТГ-ынхан очсон сураг байгаа. Тэгэхээр Г.Дэнзэнг баривчилсан, Хаан жимс амралтын газар АТГ-ынхан очсон зэрэг нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш болж байна.


Төрийн ордонд гал гарч тагнуулынхан гэмтнийг мөрдсөөр


Төрийн ордонд гал гарч онцгойгийнхон, тагнуулынхан их л сандрав. Тэр дундаа Засгийн газрын хуралдаан болдог хоёр давхрын танхим бүхэлдээ шатсан байна. Тагнуулынхан гал гарсан шалтгаан, буруутныг хайх ажилдаа идэвхийлэн оров. Төрийн ордонд ажилладаг хүмүүсийг бүгдийг нь гадагш гаргаж байж галыг унтраасан. Үүний дараа шатсан танхимд хуралдах байсан Засгийн газрын хуралдаан нутгийн удирдлагын таниимд шилжин хуралдав.


МЧБХ-ны  эвдрэлцэл


Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хорооныхон Д.Дагвадоржийг буулт хийгээгүй учраас Дэлхийн чөлөөт бөхийн холбоонд хандах болсон. Тэд  холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн авлигын асуудлыг сөхөж тавина хэмээн хатуухан мэдэгдсэн. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд мэдээлэл хийн түр хорооны тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй харин ч нэр хүндэд халдсан хэргээр хуулийн байгууллагад шалгуулах дээрээ туллаа.

Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж явдаг чөлөөтийнхөн хөнжилдөө хөлөө жийлцсээр. Тэнийг ингэж байх хооронд олимпийн эрх бүхий олно тэмцээн уралдаан хүлээж байгаа.


Нийслэлчүүд тогны эрэл гарав


Ням гарагийн өглөө оройхон боссон нийслэлчүүд тоггүй болж ёстой л хоол цай нь оройтов Дүүрэг алхсан тогны эрэлд гарч  утас цохино. Өглөөний 08,50 цагт Зүүн бүсийн түгээх станц дээр  гал гарснаас нийслэлчүүд ийнхүү тоггүй болсон байна. Бараг бүтэн өдрийг зүгээр өөр хийх юмгүй өнжиж буйгаар хүмүүс ярьж байна.

Мөн галын шалтгааныг тогтоохоор Тагнуулынхан шуурхайлан ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл ч гарав. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт онцгой бүс болох Төрийн ордон, цахилгаан станцад гал гарч байгаа нь хариуцлага гэдэг зүйл оргүй алга болсон хэмээн иргэд бухимдана.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.