Б.Гансүх Ази тивийн дээд амжилтыг шинэчллээ

2 сар TIMES.MN

Олон улсын пауэрлифтингийн холбооны насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд Чехийн Пилсен хотод болж байна. 47 дахь удаагийн тэмцээнд манай улсаас найман тамирчин өрсөлдсөнөөс хэвтээ шахалтын 83 кг-ын жинд Б.Гансүх хүрэл медаль хүртлээ.  

Түүнчлэн цээжиндээ 242.5 кг-ыг шахсанаар манай Б.Гансүх Ази тивийн дээд амжилтыг таван кг-аар ахиулав. Энэ жинд түүнээс гадна 19 орны пауэрлифтингчид өрсөлджээ. Ийнхүү Монголын баг тамирчид тэмцээн эхлээд гурав хоноход хоёр хүрэл медаль хүртээд байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.