TIMES Ярилцлага


Т.Туул: Иогоор хичээллэснээр зөвхөн жин хасах ч биш, илүү гайхалтай өөрчлөлтүүдийг мэдэрдэг

8 сар TIMES.MN
Сүүлийн үед Монголд иог дэлгэрч, хүмүүс иогоор хичээллэх нь ихэсчээ. Тиймээс уншигчдадаа “иог” гэдэг нь чухам юу болох, иогоор хичээллэхийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөх зорилгоор олон жил иогоор хичээллэж улмаар “Туул иог - Акройог”-ийн төвөө нээн ажиллуулж буй Т.Туул багштай уулзаж ярилцлаа.


- Юуны өмнө уншигчдадаа “иог” гэж юу болох талаар ойлголт өгье гэж бодлоо. “Иог” гэдэг нь спортын дасгал уу, эсвэл зүгээр хөдөлгөөний дасгал уу. Эсвэл бүр бясалгал юм уу?


-Ихэнх хүмүүс йог гэхээр нүдээ аниад суугаад байх юм байна гэж боддог. Зарим нь хагарсан шил, галан дээр явдаг гэж төсөөлдөг. Одоо харьцангүй хүмүүс йогийг мэддэг, хийдэг болжээ. Йогийг амралт, эрч хүч сэлбэлт, цэвэрлэгээ, эмгүй эмчилгээ гэж хэлэх дуртай. Спорт, тэмцээн уралдаан биш учраас бүх насны хүмүүсийн амьдралдаа хэвшүүлэх зөв дадал.


- Та иогоор хичнээн жил хичээллэж байна вэ?


- Би бясалгалд дуртай хүн л дээ. Йог бясалгалаар 10 гаран жил суралцаж байгаа. 2014 онд анх Нараа багшийнхаа йогийн хичээлд суун йог гэдэг чинь ийм сайхан зүйл юм уу гэж мэдэрсэн дээ. Тэрнээс хойш тасралгүй л йогоор амьсгалж байна даа. / инээв /


- Таны хувьд иогоор хичээллэсний үр дүн нь ямар байв?


- Миний хувьд уу? Үнэхээр олон зүйлсийг бэлгэнд авсаан. Олон жил суугаа ажилтай, хийсвэр хагалгаагаар төрснийх юм уу нурууны суулттай, ядрахлаар нуруу татаад, өмдөө ч татаж чадахгүй уйлдаг байлаа. Нуруу өвддөг хүмүүс энэ зовлонг мэднэ дээ, одоо нуруу маань асуудалгүй хөнгөн болсон. Хоолой байнга өвддөг, толгой өвддөг, уур уцаартай чухам л завгүй, дарга хүн байсан байна лээ / инээв / Инээдэг ч үгүй байж дээ. Би йогтой учирснаар миний амьдралын чанар их дээшилж, дэвжин сэтгэл хангалуун нэгэн болсон гэж боддог. Одоо бол над шиг сайхан ааштай, хүлээцтэй, хөнгөн шингэн хүн хаана байна, за өөрийгөө магтчихлаа /инээв/. Амьдарлын чанар гэснээс би 2014 онд 85 кг-аас 63 кг болж галбиржин чангарч жимбийсэн. Ямар ч хоолны дэглэм хатуу дэг бариагүй зөвхөн йог хийгээд л ингэж хассан юм байна. 




-Хүмүүс ихэвчлэн турах зорилгоор иогад явдаг юм шиг санагдсан?


- Тийм шүү, ихэнх хүмүүс тэгэж ирдэг, хэдэн сар яваад аан энэ йог чинь турах жин хасахаас ч илүү гоё юм байна гэцгээн биеэр ойлгож мэдэрдэг. Йог танийг эрүүл хэвийн жинд нь хүргэж өгнө. Туранхай хүмүүс жингээ нэмэх зорилгоор иогоор хичээллээд үр дүнд хүрсэн нь ч байна. Илүүдэл жин таргалалт бол манай улсын хэмжээнд анхаарч авч үзэх өвчин болж! Хөгшин залуугүй л турна гэж ярьцгааж байгаа нь бид хоолныхоо хэрэглээнд анхаарахгүй бол болохгүй нь ээ гэдгийг сануулж байна гэж би үздэг. Илүүдэл жингээс үүсэх өвчин нүдэн дээр залуужиж байгаа нь санаа зовоодог. Ер нь жин хасах гэдэг бол шууд хоолтой холбоотой, цаг улиралдаа таарсан зөв, эрүүл, хоол шиг хоолоо идэх нь чухал учраас манай төв хажуудаа хоолны мэргэжилтэн, цэвэр тэнцвэржүүлсэн хоолны гал тогоо ажиллуулдаг. Йог бол яг ч тураах хэрэгсэл биш л дээ.



Йог таны өлсөөд байгаа сэтгэл зүрхийг дүүргэн зөөлөлдөг, амьд гэдгээ мэдэрдэг, уйдамгүй гайхалтай аялал шүү дээ.Толгой доторхоо өөрчлөөд хоолоо эрүүл зөв болгочихоод йог хийхэд жин хасах маш амархаан.


- Иогоор хичээллэснээр хүн ямар ямар үр дүнг мэдрэх вэ?


- Хамгийн түрүүнд бие нь хөнгөрөн инээмсэглээд ирдэг. Нүүрэнд нь илэрдэг инээмсэглэл биенд илрээд л тэрийг нь харж мэдрээд л би гэдэг хүн их урам орноо. Бас их амарч тайширан нойрондоо сайжирдаг, мэдээж нуруу хөл өвддөг, бөөр өвддөг, жингийн асуудалтай, даралт, харшил гээд олон өвчинд тустай. Бид ч их завгүй нийгэмд өглөө оройгүй ажил, ажил, тэрийг ч энийг ч амжуулах гэсээр, бас дээр нь утсандаа дүүжлэгдсээр амарч ч чадахгүй, амьдарч ч амжихгүй “гялалз, хурдал” гэсэн хүмүүс болчихжээ. Ядаж л йогтоо ирээд 1 цаг 30 минут гар утаснаасаа холдон зүгээр л нүдээ аниад амьсгалаа мэдрээд өөртэйгээ хамт байхад сайхан шүү дээ. Хүмүүсийнхээ үр дүнг сонсоход бүгд л уургүй, тайван болсноо бас өмнө нь ямар их уцаартай, тээртэй байснаа гайхаад л байдаг / инээв /. Ажлынхан, ар гэрийнхэн нь “йогтоо яв аа” гэж их дэмждэг гэсэн, тэгэхээр зөвхөн өөртөө гэлтгүй хажуу, дэргэдэх хүмүүс мэдрээд дэмжээд, тэдэндээ бас сайнаар нөлөөлдөг юм байна гэж боддог.



- Иог Монголд дэлгэрч, иог заах төвүүд ч олширч байгаа нь нэг талаар сайн хэрэг л дээ. Гар утаснаас “салж” чадахаа байсан хүмүүс хөдөлгөөний дутагдалд их орж байна. Гэхдээ иогийн хичээлийг хэр чанартай зааж, сонирхож ирсэн хүмүүстээ хэр ач холбогдлыг нь ойлгуулж, үр дүнтэй байлгаж чадаж байна вэ гэдэг нь чухал байх. Таны хувьд иогоо ямар зорилгоор, ямар үр дүнтэйгээр зааж байна вэ?


- Йогийн төвүүд олон болж байгаа нь сайн хэрэг, хүмүүс ч ядаж гэр, ажилдаа хамгийн ойр иогийн төвд хичээллээд эрүүлжих хэрэгтэй. Тэгэхдээ ямар багшийг дагах вэ гэдэг нь чухал. Яг л завиар явахад тэр завийг залж байгаа ЗАВЬЧИН бол БАГШ гэсэн үг. Би анх жин ихтэй, нуруу өвддөг, өөртөө цаг гаргаж чадахгүй... гээд нөгөө л олон асуудалтай байж байгаад их өөрчлөгдсөн болохоор энэ өөрчлөлтүүдээ бусадтай хуваалцан ийм боломжууд байдаг юм байна шүү, хэзээ ч оройтохгүй юм байна, йог гэж ийм сайхан зүйл байдгийг олон хүн мэдэж аваасай гэж бодон үндсэн ажлынхаа хажуугаар ангиудаа авч заадаг. Би энэ ажилдаа их дуртай, манай хүн намайг ёстой дуртай юмаа хийж байгаа болоохоор ядрахгүй байна даа гэдэг. / инээв /


- Таны фэсбүүк фэйж хуудас “Туул йог - акро иог” гэсэн нэртэй байдаг. Акро иог гэхээр ямар иогийг хэлээд байна вэ?


- Акройог гэдэг нь хосын йог, олуулаа хийдэг йог гэсэн үг. Анх Нараа багш дээрээ йогт яван гэртээ ганц нэг сурсан юмаа хийхэд манай хүн нээх тоодоггүй байсан телевизийн мэдээгээ үзээд л байдаг байсан тэгээд удалгүй эхнэр нь нүдэн дээр нь өөрчлөгдөөд ирэхээр намайг дэмжин миний зургийг авч өгдөг байгаад л нэг мэдсэн хамтдаа йог хийдэг болсон доо. Хамтдаа йог хийх нь илүү зугаатай, гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлэн жинхэнэ амьд харилцааг үүсгэн инээлдсээр байгаад л манай гэр бүлийн хүн хүртэл их өөрчлөгдсөн. Намайг үргэлж дэмждэг, хүчирхэг суурь багана болж өгдөг ханьдаа их баярладаг шүү.




- Акро иог заадаг төвийн хувьд Монголдоо танайх анхных уу?

- Яг нэг гэр бүлийн 2 хүн хосолж йог хийдгээрээ бидэн 2 анхных. Хосын йогийн ангиа бид 2 хамтдаа заадаг, ирсэн хосууд, найзууд, гэр бүлүүд маань ирээд инээж хөхрөөд л, хайлан урсаад цагийг хөгжилтэйгээр өнгөрүүлээд сэтгэл ханамжтай гардаг. Нөхрүүд дахин дахин ирье гээд эхнэртээ сануулдаг гэсэн. Хүмүүс йог гэхээр их уйтгартай, удаан тайван хүний хийдэг ажил гэж төсөөлдөг юм шиг байна лээ. Акро-йог заадаг өөр төвүүд байгаа.



- Танай иог 7 хоногийн хэдэн өдөрт ямар цагийн хуваариар хичээллэдэг вэ?


- Манай йогийн төвд сарын ангиуд өглөө, өдөр орой, амралтын өдрөөр гээд олон цагийн сонголттой байгаа. Мөн хүүхдийн анги, эмчилгээний йогийн анги, жин хасах йог, кардио эрчимтэй тураах анги, нарны мөргөл-108, нүүрний йог, нүүрний гуаша массажтай иог гээд та дуртай ангиа сонгож болно. Сарын хугацаанд нийт 12 буюу долоо хоногт 3 удаа ордог.


- Хүмүүс иогийн дасгалыг өдөр бүр хийснээр үр дүнд хүрнэ гэж ойлгодог. Гэтэл иогийн төвүүд өдөр бүр хичээллэх программ гаргадаггүй. Энэ нь ямар учиртай вэ?


- Анхлан сурч байгаа хүмүүс өдөр болгон хийвэл ядардаг. Тиймээс булчингаа амраагаад 7 хоног 3 удаа хийхэд хангалттай. Суралцаад цаашид бие даан хийх бололцоотой болсон, ачаалал хангалттай авч чадахаар амарч чаддаг хүмүүс өдөр болгон хийж болно. Ямар ч сайн юмыг сайн сайн гээд хэтрүүлбэл дэмий, ямартай ч 7 хоногт 2-3 удаа багшаар заалган яваад үзээрэй. Тодорхой суурьтай техниктэй болчоод гэрээр йог хийж болно.


- Баярлалаа.


“Туул” иогийн төв нь Төмөр замын “Богд-Ар” хорооллийн Хаан банктай байрны нэг давхарт, төмөр замын аарктай шар байрны эсрэг талд, зам дагуу байрлалтай юм билээ.


Холбогдох утас : 80901133, 91118790

FB page: TUUL YOGA – ACROYOGA YOGANCE









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


albaker    7 сар, 3 долоо хоног []


Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).


Зочин    8 сар []


Tuuldaa ajild in amjilt, ger buld in az jargal hvsii.


Зочин    8 сар []


Үнэхээр гайхалтай шүү иог. Энэ багш ч мундаг заадаг. Хичээлээ хүндээ хүргэх гэсэн чин сэтгэлээр зааж, үр дүнг нь мэдрүүлэх гэж хичээдэг Туул багшид улам их амжилт хүсье.


Зочин    8 сар []


Tuuldaa ulam ih amjilt az jatgal huseye.


Зочин    8 сар []


Bagshdaa ulam gylalzsan ondor amjilt xusei olon xuniig az jargaliin zamaar xotloorei


Зочин    8 сар []


Үнэхээр гайхалтай шүү иог. Энэ багш ч мундаг заадаг. Хичээлээ хүндээ хүргэх гэсэн чин сэтгэлээр зааж, үр дүнг нь мэдрүүлэх гэж хичээдэг Туул багшид улам их амжилт хүсье.


Зочин    8 сар []


Тэр охин нь яасан хөөрхөн юм бээ


Зочин    8 сар []


Үнэхээр гайхалтай шүү иог. Энэ багш ч мундаг заадаг. Хичээлээ хүндээ хүргэх гэсэн чин сэтгэлээр зааж, үр дүнг нь мэдрүүлэх гэж хичээдэг Туул багшид улам их амжилт хүсье.


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хү


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хү


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хү


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаарÐ


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хү


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хү


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хү


Зочин    8 сар [202.55.191.99]


хөөх, мөн ч их тэвчээр шаардаж байж ийм үр дүнд хүрэх байх даа.