2017,11-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


"Ажил хаялтыг удаан үргэлжлүүлэхгүй гэж найдаж байна"

2 жил TIMES.MN

Өнөөдрөөс эхэлж багш нар хугацаагүй ажил хаялт зарласан билээ. Улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн.




Ажил хаялттай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн баасан гарагт төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлжээ.






Албаныхан энэхүү үйл явдлыг хүүхэд хохироосон хууль бус хэмээн үзэж буй ч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ бол хууль дүрмийн дагуу болж буй ажил хаялт гэсэн юм.


Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Салбарынхаа төвшинд тэмцэнэ. Хууль уу, хууль бус эсэхийг шүүх шийднэ” хэмээн өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн.




Тэгвэл багш нар ч гэсэн энэ бол хууль ёсны дагуу явагдаж буй ажил хаялт төдийгүй өнөөдөр багш нарыг ийм тэмцэлд хүргэсэн нь төр засгийн буруу хэмээлээ.




Нийслэлийн 16-р сургуулийн бага ангийн багш н.Баярцэцэг “Төр засаг мөнгөгүй гэсэн мөртлөө хүүхдийн мөнгө өгөхөөр боллоо. 55 тэрбум төгрөг гарган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг гаргаад өгчихлөө. Төр засаг мөнгөгүй биш байна аа. Сүүлийн саруудад эдийн засаг өсөлттэй гараад ирсэн. Өмнөх жилүүдэд эдийн засаг өсөлттэй байх үедээ цалинг 5, 10 хувиар бага багаар нэмээд явж байсан бол өнөөдөр ийм гэнэтийн хүндэрсэн байдалд хүрэхгүй байсан. Энэ ажил хаялтыг удаан үргэлжлүүлэхгүй байх гэсэн найдвар тавиад л байж байна. Бид нар ч гэсэн дөнгөж нэгдүгээр ангид орсон, уншиж бичиж сурах гэж буй бяцхан үрс, төгсөх ангийн сурагчдадаа санаа зовж байна. Хичээлээ заадгаараа заагаад, ажлаа хийгээд явмаар байна. Гэвч цаана нь цалин хөлс бидний амьдралын хаана ч хүрэхгүй байна. Төр засагт найдлага тавьсан хэвээр байна. Бид хэдий ажил хаяж байна гэж хичээлээ заахгүй байгаа ч журналаа бөглөн, дэвтэр, шалгалтын материалаа засан ажлаа хийж л байна” гэлээ.


Харин зарим цэцэрлэг, сургууль ажиллаж байгаа бөгөөд яагаад ажил хаялтад нэгдээгүй талаар тодрууллаа.




Сүхбаатар дүүргийн 234-р цэцэрлэгийн хувьд хэвийн ажиллаж байлаа. Тус цэцэрлэг нь хуулийн дагуу ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ тав хоногийн дотор мэдэгдэх ёстой байтал хугацаандаа амжаагүй гэнэ. Энэ сарын 9-нд Үйлдвэрчний эвлэлээс албан бичгээ хүлээн авч, хуралдан 10-ний өдөр удирдлагадаа албан ёсоор мэдэгдсэн. Ингээд хууль ёсны тав хоногтоо амжаагүй учир өнөөдөр хэвийн ажиллаж байна. Хуулиараа манайх тав дахь өдөр ажил хаях эрхтэй болох юм. Хэрэв тэр үед уг хугацаагүй ажил хаялт үргэлжилж байвал ажил хаялтад албан ёсоор нэгдэнэ гэв.




Зарим эцэг эхчүүд “Үнэхээр амьдралд нь хүрэлцэхгүй хэцүү байдаг юм билээ. Төр засаг мөнгөтэй байж тэр цалинг нь нэмчих л дээ. Энэ асуудал ганц багш нарын асуудал бус Монголын бүх иргэдийн асуудал боллоо. Хэн хохирч байна. Бидний хүүхдүүд л хохирч байна” хэмээн дэмжих хэсэг байна.




Харин зарим эцэг эх “Хэцүү юм аа. Сургуулийн хүүхдүүд ч яахав. Өөрсдийгөө аваад явчихна, дараа нь хичээлээ нөхөх л байх. Цэцэрлэгийн хүүхдүүд харах хүнгүй үнэхээр хүнд байна. Зарим нь хүүхдээ ажил дээрээ авчирч байна. Сэхээтэн хүмүүс байж ийм үйлдэл хийж ардын хүүхдүүдийг хохироох ямар хэрэг байна аа. Үнэхээр мөнгөгүй болоод л нэмж чадахгүй байгаа байлгүй дээ. Өнөөдөр өртэй гэвэл бүгд л өртэй байна. Зарим багш нарын чадвар, мэдлэг үнэхээр муу байдаг. Хүүхдүүдийн сурлагын төвшин жилээс жилд муудаж байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Ажлаа хийж чадахгүй юм бол болчих л доо. Цаана чинь ажил хайж байгаа олон багш нар байна. Үнэхээр бухимдаж байна. Юм л бол ажил хаяна, ажиллахгүй гэх юм. Хүний өмнөөс амьдарч байгаа биш” гэж бухимдах ээж аав ч олон байлаа.


Ажил хаялт зарлах сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтыг Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос гаргаснаар хүргэж байна.

 

Шинжлэх ухааны салбарынхны
1. Хими, химийн технологийн хүрээлэн
2. Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
3. Физик технологийн хүрээлэн
4. Палеонтологийн хүрээлэн
5. Геологийн хүрээлэн
6. Түүх-Археологийн хүрээлэн
7. Дархан Ургамал газар тариалан хүрээлэн
8. Палентлоги геологи
9. Түүх архелоги
10. Олон улсын харилцааны хүрээлэн
11. Ургамал газар тариалангийн хүрээлэн Дархан


Сургууль:
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

1. БЗД-ийн 88-р сургууль
2. БЗД-ийн Шавь цогцолбор сургууль
3. БЗД-ийн 85-р сургууль
4. БЗД-ийн 53-р сургууль
5. БЗД-ийн 48-р сургууль
6. БЗД-ийн 102-р сургууль
7. БЗД-ийн 111-р сургууль
8. БЗД-ийн 127-р сургууль
9. БЗД-ийн 87-р сургууль
10. БЗД-ийн 21-р сургууль
11. БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль
12. БЗД-ийн 14-р сургууль
13. БЗД-Ийн 92-р сургууль
14. БЗД-ийн 120-р сургууль
15. БЗД-ийн 79-р сургууль
16. БЗД-ийн 33-р сургууль
17. БЗД-ийн 44-р сургууль


ХАН УУЛ ДҮҮРЭГ
1. ХУД-ийн 10-р сургууль
2. ХУД-ийн 15-р сургууль
3. ХУД-ийн 26-р сургууль
4. ХУД-ийн 32-р сургууль
5. ХУД-ийн 34-р сургууль
6. ХУД-ийн 41-р сургууль
7. ХУД-ийн 52-р сургууль
8. ХУД-ийн 63-р сургууль
9. ХУД-ийн 75-р сургууль
10. ХУД-ийн 115-р сургууль
11. ХУД-ийн 118-р сургууль
12. ХУД-ийн 135-р сургууль
13. ХУД-ийн 7-р сургууль
14. ХУД-ийн 60-р сургууль
15. ХУД-ийн 18-р сургууль


СОНГИНХАЙРХАН ДҮҮРЭГ
1. СХД-ийн 9-р сургууль
2. СХД-ийн 65-р сургууль
3. СХД-ийн 107-р сургууль
4. СХД-ийн 124-р сургууль
5. СХД-ийн Ирэйдүй 3-р бага сургууль
6. СХД-ийн Ирэйдүй 1-р ахлах сургууль
7. СХД-ийн Ирэйдүй 2-р ахлах сургууль
8. СХД-ийн Ирэйдүй 1-р дунд сургууль
9. СХД-ийн Ирэйдүй 2-р дунд сургууль
10. СХД-ийн 62-р сургууль
11. СХД-ийн "Ирээдүй" цогцолбор 1-р бага сургууль
12. СХД-ийн 121-р сургууль
13. СХД-ийн 74-р сургууль
14. СХД-ийн 42-р сургууль
15. СХД-ийн 129-р сургууль
16. СХД-ийн 2-р бага сургууль
17. СХД-ийн 67-р сургууль
18. СХД-ийн 12-р сургууль
19. СХД-ийн 105-р сургууль
20. СХД-ийн 104-р сургууль
21. СХД-ийн 123-р сургууль
22. СХД-ийн 122-р сургууль


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
1. ЧД-ийн 17-р сургууль
2. ЧД-ийн 37-р сургууль
3. ЧД-ийн 39-р сургууль
4. ЧД-ийн 49-р сургууль
5. ЧД-ийн 50-р сургууль
6. ЧД-ийн 57-р сургууль
7. ЧД-ийн 61-р сургууль
8. ЧД-ийн 72-р сургууль
9. ЧД-ийн 117-р сургууль


СҮХБААТАР ДҮҮРЭГ
1. СБД-ийн 1-р сургууль
2. СБД-ийн 2-р сургууль
3. СБД-ийн 3-р сургууль
4. СБД-ийн 11-р сургууль
5. СБД-ийн 16-р сургууль
6. СБД-ийн 25-р сургууль
7. СБД-ийн 29-р сургууль
8. СБД-ийн 35-р сургууль
9. СБД-ийн 58-р сургууль
10. СБД-ийн 45-р сургууль
11. СБД-ийн ӨЗБЛАСургууль
12. СБД-ийн АЗЭСургууль
13. СБД-ийн 31-р сургууль
14. СБД-ийн 71-р сургууль
15. СБД-ийн 4-р сургууль
16. СБД-ийн 116-р сургууль


БАЯНГОЛ ДҮҮРЭГ
1. БГД-ийн 47-р сургууль
2. БГД-ийн ЭӨЦС-р сургууль
3. БГД-ийн 28-р сургууль
4. БГД-ийн ОУЦС-р сургууль
5. БГД-ийн 93-р сургууль
6. БГД-ийн 20-р сургууль
7. БГД-ийн 113-р сургууль
8. БГД-ийн Сэтгэмж
9. БГД-ийн 70-р сургууль
10. БГД-ийн 19-р сургууль
11. БГД-ийн Монгени цогцолбор сургууль


НАЛАЙХ ДҮҮРЭГ
1. Эрдмийн оргил сургууль
2. Голомт цогцолор сургууль


БАГАНУУР ДҮҮРЭГ
1. Боловсрол цогцолбор сугууль
2. Гүн галуутай цогцолбор сургууль
3. 125-р сургууль
4. Насан туршийн боловсрол төв


1. 131-р цэцэрлэг
2. 239-р цэцэрлэг
3. 142-р цэцэрлэг
4. 193-р цэцэрлэг
5. 235-р цэцэрлэг
6. 241-р цэцэрлэг


Дүүрэг Байгууллагын нэр
1 Баянгол 11-р цэцэрлэг
2 Баянгол 13-р цэцэрлэг
3 Баянгол 15-р цэцэрлэг
4 Баянгол 30-р цэцэрлэг
5 Баянгол 34-р цэцэрлэг
6 Баянгол 47-р цэцэрлэг
7 Баянгол 57-р цэцэрлэг
8 Баянгол 66-р цэцэрлэг
9 Баянгол 76-р цэцэрлэг
10 Баянгол 77-р цэцэрлэг
11 Баянгол 85-р цэцэрлэг
12 Баянгол 86-р цэцэрлэг
13 Баянгол 87-р цэцэрлэг
14 Баянгол 88-р цэцэрлэг
15 Баянгол 89-р цэцэрлэг
16 Баянгол 93-р цэцэрлэг
17 Баянгол 94-р цэцэрлэг
18 Баянгол 95-р цэцэрлэг
19 Баянгол 97-р цэцэрлэг
20 Баянгол 98-р цэцэрлэг
21 Баянгол 100-р цэцэрлэг
22 Баянгол 114-р цэцэрлэг
23 Баянгол 120-р цэцэрлэг
24 Баянгол 133-р цэцэрлэг
25 Баянгол 141-р цэцэрлэг
26 Баянгол 157-р цэцэрлэг
27 Баянгол 161-р цэцэрлэг
28 Баянгол 162-р цэцэрлэг
29 Баянгол 164-р цэцэрлэг
30 Баянгол 197-р цэцэрлэг
31 Баянгол 198-р цэцэрлэг
32 Баянгол 242-р цэцэрлэг


 Дүүрэг Байгууллагын нэр
1 Баянзүрх 3-р цэцэрлэг
2 Баянзүрх 6-р цэцэрлэг
3 Баянзүрх 10-р цэцэрлэг
4 Баянзүрх 20-р цэцэрлэг
5 Баянзүрх 32-р цэцэрлэг
6 Баянзүрх 45-р цэцэрлэг
7 Баянзүрх 50-р цэцэрлэг
8 Баянзүрх 52-р цэцэрлэг
9 Баянзүрх 59-р цэцэрлэг
10 Баянзүрх 61-р цэцэрлэг
11 Баянзүрх 63-р цэцэрлэг
12 Баянзүрх 82-р цэцэрлэг
13 Баянзүрх 122-р цэцэрлэг
14 Баянзүрх 128-р цэцэрлэг
15 Баянзүрх 129-р цэцэрлэг
16 Баянзүрх 136-р цэцэрлэг
17 Баянзүрх 147-р цэцэрлэг
18 Баянзүрх 167-р цэцэрлэг
19 Баянзүрх 168-р цэцэрлэг
20 Баянзүрх 169-р цэцэрлэг
21 Баянзүрх 172-р цэцэрлэг
22 Баянзүрх 191-р цэцэрлэг
23 Баянзүрх 199-р цэцэрлэг
24 Баянзүрх 200-р цэцэрлэг
25 Баянзүрх 201-р цэцэрлэг
26 Баянзүрх 203-р цэцэрлэг
27 Баянзүрх 204-р цэцэрлэг
28 Баянзүрх 213-р цэцэрлэг
29 Баянзүрх 215-р цэцэрлэг


Дүүрэг Байгууллагын нэр
1 Сүхбаатар 2-р цэцэрлэг
2 Сүхбаатар 17-р цэцэрлэг
3 Сүхбаатар 24-р цэцэрлэг
4 Сүхбаатар 25-р цэцэрлэг
5 Сүхбаатар 36-р цэцэрлэг
6 Сүхбаатар 40-р цэцэрлэг
7 Сүхбаатар 51-р цэцэрлэг
8 Сүхбаатар 54-р цэцэрлэг
9 Сүхбаатар 68-р цэцэрлэг
10 Сүхбаатар 69--р цэцэрлэг
11 Сүхбаатар 75-р цэцэрлэг
12 Сүхбаатар 109-р цэцэрлэг
13 Сүхбаатар 130-р цэцэрлэг
14 Сүхбаатар 135-р цэцэрлэг
15 Сүхбаатар 143-р цэцэрлэг
16 Сүхбаатар 149-р цэцэрлэг
17 Сүхбаатар 150-р цэцэрлэг
18 Сүхбаатар 160-р цэцэрлэг
19 Сүхбаатар 166-р цэцэрлэг
20 Сүхбаатар 171-р цэцэрлэг
21 Сүхбаатар 186-р цэцэрлэг
22 Сүхбаатар 234-р цэцэрлэг


Дүүрэг Байгууллагын нэр
1 Сонгинохайрхан 26-р цэцэрлэг
2 Сонгинохайрхан 38-р цэцэрлэг
3 Сонгинохайрхан 55-р цэцэрлэг
4 Сонгинохайрхан 78-р цэцэрлэг
5 Сонгинохайрхан 79-р цэцэрлэг
6 Сонгинохайрхан 80-р цэцэрлэг
7 Сонгинохайрхан 81-р цэцэрлэг
8 Сонгинохайрхан 84-р цэцэрлэг
9 Сонгинохайрхан 91-р цэцэрлэг
10 Сонгинохайрхан 99-р цэцэрлэг
11 Сонгинохайрхан 101-р цэцэрлэг
12 Сонгинохайрхан 104-р цэцэрлэг
13 Сонгинохайрхан 105-р цэцэрлэг
14 Сонгинохайрхан 106-р цэцэрлэг
15 Сонгинохайрхан 111-р цэцэрлэг
16 Сонгинохайрхан 112-р цэцэрлэг
17 Сонгинохайрхан 113-р цэцэрлэг
18 Сонгинохайрхан 116-р цэцэрлэг
19 Сонгинохайрхан 118-р цэцэрлэг
20 Сонгинохайрхан 119-р цэцэрлэг
21 Сонгинохайрхан 125-р цэцэрлэг
22 Сонгинохайрхан 127-р цэцэрлэг
23 Сонгинохайрхан 148-р цэцэрлэг
24 Сонгинохайрхан 156-р цэцэрлэг
25 Сонгинохайрхан 158-р цэцэрлэг
26 Сонгинохайрхан 170-р цэцэрлэг
27 Сонгинохайрхан 176-р цэцэрлэг
28 Сонгинохайрхан 192-р цэцэрлэг
29 Сонгинохайрхан 195-р цэцэрлэг
30 Сонгинохайрхан 214-р цэцэрлэг
31 Сонгинохайрхан 215-р цэцэрлэг
32 Сонгинохайрхан 226-р цэцэрлэг
33 Сонгинохайрхан 227-р цэцэрлэг
34 Сонгинохайрхан 244-р цэцэрлэг


Дүүрэг Байгууллагын нэр
1 Хан-Уул 12-р цэцэрлэг
2 Хан-Уул 27-р цэцэрлэг
3 Хан-Уул 28-р цэцэрлэг
4 Хан-Уул 29-р цэцэрлэг
5 Хан-Уул 35-р цэцэрлэг
6 Хан-Уул 41-р цэцэрлэг
7 Хан-Уул 49-р цэцэрлэг
8 Хан-Уул 53-р цэцэрлэг
9 Хан-Уул 65-р цэцэрлэг
10 Хан-Уул 67-р цэцэрлэг
11 Хан-Уул 71-р цэцэрлэг
12 Хан-Уул 72-р цэцэрлэг
13 Хан-Уул 73-р цэцэрлэг
14 Хан-Уул 121-р цэцэрлэг
15 Хан-Уул 134-р цэцэрлэг
16 Хан-Уул 144-р цэцэрлэг
17 Хан-Уул 145-р цэцэрлэг
18 Хан-Уул 165-р цэцэрлэг
19 Хан-Уул 189-р цэцэрлэг
20 Хан-Уул 190-р цэцэрлэг
21 Хан-Уул 209-р цэцэрлэг
22 Хан-Уул 218-р цэцэрлэг
23 Хан-Уул 219-р цэцэрлэг
24 Хан-Уул 223-р цэцэрлэг
25 Хан-Уул 230-р цэцэрлэг
26 Хан-Уул 250-р цэцэрлэг


Дүүрэг Байгууллагын нэр
1 Чингэлтэй 5-р цэцэрлэг
2 Чингэлтэй 9-р цэцэрлэг
3 Чингэлтэй 31-р цэцэрлэг
4 Чингэлтэй 33-р цэцэрлэг
5 Чингэлтэй 37-р цэцэрлэг
6 Чингэлтэй 39-р цэцэрлэг
7 Чингэлтэй 56-р цэцэрлэг
8 Чингэлтэй 70-р цэцэрлэг
9 Чингэлтэй 74-р цэцэрлэг
10 Чингэлтэй 102-р цэцэрлэг
11 Чингэлтэй 103-р цэцэрлэг
12 Чингэлтэй 108-р цэцэрлэг
13 Чингэлтэй 124-р цэцэрлэг
14 Чингэлтэй 126-р цэцэрлэг
15 Чингэлтэй 155-р цэцэрлэг
16 Чингэлтэй 173-р цэцэрлэг
17 Чингэлтэй 174-р цэцэрлэг
18 Чингэлтэй 222-р цэцэрлэг
19 Чингэлтэй 224-р цэцэрлэг
20 Чингэлтэй 245-р цэцэрлэг
21 Чингэлтэй 246-р цэцэрлэг
22 Чингэлтэй 247-р цэцэрлэг





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил []


Бүр ажлаасаа гарчих л даа. Олон залуус ажилгүй байна. Цэцэрлэгийн болон бага ангийн багш нар л хүүхэдтэй тулж өдөржин ажиллаж байна. Эднийхээ цалиг нэмэх хэрэгтэй. Харин дунд ахлах ангийн багш нар хэдэн цаг орчихоод чөлөөтэй байдаг шдээ. Зун нь 3 сар амарчихна.Харин ч бүр жаргал нь зовлон болоод байгаа юм биш үү