2017,11-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


С.Дэлгэр: Гурван сая төгрөгийг Батхүү л авах ёстой юм байна гэж бодогдсон

2 сар TIMES.MN

 Монголын үзэгчдийн үзэх дуртай реалити шоуны нэг болсон 21000 шоу нэвтрүүлэг эхлээд дундаа орж байна. Энэ удаад ард түмний дундаас хоёр оролцогчоо сонгосноороо онцлог болж байгаа төдийгүй хүмүүс ч нүдээ олсон сонголт хийсэн байна хэмээж байгаа сурагтай. Тэгвэл тус нэвтрүүлгийн оролцогч, бизнес хатагтай С.Дэлгэртэй номын нээлтэд таарч нэвтрүүлгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.




- Сайн байна уу. Яагаад 21000 шоунд оролцох болсон талаар яриагаа эхэлье гэж бодлоо? 


- 21000 шоуны энэ удаагийн дугаар ард түмний дундаас оролцогчдоо сонгох гэж байгаа гэдгийг дуулаад бодож бодож анкет бөглөж бүртгүүлэхээр шийдсэн. Миний шоунд оролцсон хамгийн гол зорилго бол ялагч болж хожлын гурван сая төгрөгөө Сарнай хүүхдийн төвдөө хандивлан, цаашлаад Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ хувь нэмрээ оруулах юм. 


- Өрсөлдөгчөө ямар хүн байна гэж төсөөлж байв?


- Миний өрсөлдөгч хэн бол гэдэг хамгийн их анхаарал татаж байсан. Нэвтрүүлгийн багийхнаас зөндөө асуусан боловч ер хэлж өгдөггүй юм билээ. Ядаж эрэгтэй, эмэгтэй аль вэ гээд л их асуусан. Харин шоуны тав дахь өдөр өрсөлдөгчөө хоолоор дайлж н.Батхүүтэй танилцсан даа. Хамт хооллож байхдаа Батхүүгээр үнэхээр бахархаж, маш өндрөөр үнэлсэн. Өрсөлдөгчтэйгээ уулзах үеэрээ нилээд тактик ашиглан тандалт явуулсан л даа. Ялагчийн гурван сая төгрөгийг хожвол яах вэ гэсэн Батхүү маань охиныхоо сургалтын төлбөрийг хийнэ гэсэн. Эхнэр нь группд байдаг, хоёр охинтой гэнэ. Хоёр охиных нь нэг нь наймдугаар анги, нөгөөх нь энэ жил АШУИС-д орсон, эмч болох зорилготой гэж хэлэнгүүт л  Батхүү түрүүлээсэй, яаж Батхүүг түрүүлүүлэх вэ гэж бодсон. Бүр болохгүй бол хоол авч иддэг ч юм бил үү гэж бодсон үе бий шүү. Энэ гурван сая төгрөгийг Батхүү л авах ёстой юм байна. Батхүү түрүүлээсэй л гэж бодож эхэлсэн дээ. Сарнай хүүхдийн төв хүмүүсийн хандиваар болох л байх. Энэ шоуг үзэгчид үнэхээр сайн үздэг юм байна. Би өөрийнхөө фэйсбүүкт 25-р сувгийн Live-г тавиад байгаа юм. Тэгсэн хүмүүсийн бичсэн комментийг эхний хоёр өдөр уншаад л гурав дахь өдрөөс нь эхлэн уншихаа байсан.


-Үнэхээр сэтгэл эмзэглүүлэм сэтгэгдэл харагддаг шүү.


- Нуулгүй хэлэхэд сэтгэлээр унасан. Бид ямар нийгэмд амьдраад байна, бид ямар болсон юм бэ? Эсвэл эдгээр комментын ард ажилгүй нөхөд байна уу гэж бодсон. Одоо би Мүүний шашны тухай ил гаргаж, шүгэл үлээсэн Цэрэн маань ямар их дайралтад ордог байсан юм бэ, яаж энэ бүхнийг давж гарсан байнаа гэж бахархах сэтгэл төрсөн. Бүтэн гурван жил шүүхээр явж байж саяхан асуудал нь шийдэгдсэн гэсэн. Бүтэн гурван жил гэдэг урт хугацаа шүү. Хүн их өрөвдмөөр юм. Уншихгүй гэсэн мөртлөө гүйлгэж хардаг юм байна. Намайг хөдөлмөр хийдэггүй, шуналтай, баян авгай гэж янз бүрээр цоллох юм. Гэтэл би чинь хүн цалинжуулдаг, 10 айлын амьдралыг авч яваа хүн. Өнөөдөр хувиараа бизнес эрхлэхэд ямар хүнд байгаа билээ. Хэнд ч зүгээр сууж байхад нь мөнгө дээрээс унаад ирэхгүй биз дээ. Би ч гэсэн хөдөлмөрлөж л яваа хүн. Хүмүүс шоу гэдэг утгаар нь хүлээж аваад байна уу, нэг бол нийгмийн давхарга ийм болчхоод байна уу? Өнөөдөр ямар сайндаа гэгээлэг зүйл рүү ирж байгаа нь энэ.


Хүмүүсийг ном уншаасай, толгойгоо цэнэглээсэй л гэж хэлмээр байна.


  Амьдралыг гэгээлгээр харж байгаасай. Нуулгүй хэлэхэд энэ төр засаг ард түмнийхээ толгойг ингэж айхтар ядууруулж, хүн биш болгосонд тэр коммент бичигч нараас харж байна. Гэхдээ тэр чинь гурван сая хүн биш. Өнөөдөр ганц намайг ч биш, ер нь бид хэнийг ч бай ганц хуруугаа хөдөлгөн юу ч бодолгүйгээр муу муухай үгээр доромжилж, дайрч болохгүй. Тэгтлээ Батхүүгээр бахархаж байгаа хүмүүс байгаа бол гараад ажил хий. Жорлон ч хамаагүй угаа. Би өнөөдөр жорлон угааж, нүүрс зөөгөөд зогсож байна.


-Та нүүрс шуудайлсан. Гэхдээ харьцангуй даалгавар өглөө гэх хүмүүс байсан?


-Энэ бүхэн хэдийгээр үүрэг даалгавар боловч надад тийм ажил хийж амьдрах шаардлага тулгарвал хийх л болно. Улаанчулуут гэдэг газар өнөөдөр хэчнээн хүн очиж үзсэн юм. Яриад, хэлээд байдаг мөртлөө тэнд амьдардаг хүмүүсийн амьдралтай очиж танилцсан хүн хэд байна. Энэ нэвтрүүлгээр дамжуулж та бүхнийг тэнд амьдардаг хүмүүс хэрхэн амьдралын төлөө тэмцэж байгааг харуулсан байх гэж бодож байгаа. Хэдий хог түүдэг ч гэсэн ажилгүй суугаагүй, тэмцэж яваа хүмүүс.


-Та Улаанчулуутад хүүхэд хайгаад байсан уу?


-Тийм. Сарнайгийнд байсан хоёр хүүхдээ тэр өдөр хайгаад очсон юм. Ах дүү өнчин хүүхдүүд. Ах нь насанд хүрсэн учир хоёр дүүгээ авахгүй бол дүү нарыг чинь хүүхдийн асрахад өгнө гэдэг ч юм уу айлгаад зургаан сард гэр рүү нь буцаасан юм. Ах нь ерөнхийдөө архины хамааралтай, хорооноос амьдралын боломж муу өрхөд өгдөг хоолны хөнгөлөлтийн талон байдаг юм байна. Түүнийг нь өгөхгүй гэх мэтээр ахыг нь сүрдүүлсэн гэсэн. Тэгээд хөөрхий арга буюу хоёр дүүгээ авсан юм. Есдүгээр сард Сарнайгийн бүх хүүхдүүд сургуульд орлоо. Гэтэл нөгөө хоёр хүүхэд минь хог түүгээд явж байна гэнэ. Сарнай ээжрүүгээ холбогдож бид хоёрыг аваач гээд мессеж ирдэг гэнэ.


-Сарнай хүүхдийн төвийн үйл ажиллагаа яаж явагдаж байгаа вэ. Барилгын ажил нь эхэлсэн үү?


-“Сарнай хүүхдийн төв”-ийн маань барилгын ажил эхэлсэн. “Нэг хүн нэг тоосго” аян үргэлжилж байгаа гэдгийг хэлмээр байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Нэг хүн, нэг тоосго” фэйсбүүк хаяг руу орж үзэх боломжтой. Ганц дутагдаж байгаа зүйл нь Сарнайд хүүхэд асрах зөвшөөрөл байхгүй байгаа явдал юм. Түүгээр нь л шалтиглаж байна. Түүнд ямар зөвшөөрөл байх вэ дээ. Тэр зөвшөөрлийг нь гаргаад өгчих л дөө. Би Сарнайд хүүхэд харах зөвшөөрөл олгооч гэж “Гэр бүл хүүхэд хөгжлийн төв”-ийнхэнд олон удаа хандсан. “Олгоно оо” л гэдэг одоог хүртэл алга. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


Энэ эмэгтэй хүнлэг сэтгэлтэй хүний төлөө их зүйл хийдэг гэдгээ 21000 шоунаас гадна олон зүйл дээр батлан харуулсан гэж боддог ийм ажилч хичээнгүй гэгээлэг хүмүүс олон байвал улс орон маань хөгжинө.Олон хүнд өөрөөсөө гадна өрөөлийн төлөө цохилох зүрхтэй байхын үлгэр жишээг үзүүлсэн шүү аз жаргал хүсье.


albaker    1 сар, 3 долоо хоног []


Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).


Зочин    2 сар [203.91.118.180]


Их доошоо орсон хүмүүс байна.


Зочин    2 сар [203.91.118.180]


Хүн муутайдаа тэгээд хүнд 500000 төгрөг өөрөөсөө бэлэглээд зогсч байх уу. Дэндүү доошоо орчихсон атаархуу эвгүй хүн байна шүү та.


Зочин    2 сар [203.91.118.180]


Батхүү: архинд донтохгүй ар гэрээ аваад явж чадаж байна. Хэн юу хийж чадаж байна түүгээрээ амьдарч чадаж байна. Болж байна. Батхүү бол шинэ залуучууд, ажилгүй эрчүүдэд үлгэр жишээ болсон. Та харин Дэлгэрт үргэлж талархаж явах ёстой шүү. Мөн 25-ынханд. таныг сонгосон бүх хүмүүст.


Зочин    2 сар [203.91.118.180]


Сарнай төвд хүмүүжиж байгаа хүүхдүүд том болоод захирал шигээ айхтар чамбай хүмүүс болох байх аа.


Зочин    2 сар [203.91.118.180]


Дэлгэр, Батхүү 2 оролцогч 2-уулаа цоглог хүмүүс байна. Нүүрний баясгалантай 2 хүн байна. 2уулаа инээгээд гое нэвтрүүлэг болсон шүү. Бүрэн үзсэн миний анхны дугаар.


Зочин    2 сар [203.91.118.180]


Дэлгэрт хэлээд байгаа юмуу. Юун? Дэлгэр бууж өгөөгүй ш д. Тэглээ ч Дэлгэр түрүүлсэн ч гэсэн угаасаа Батхүүд бэлэглэчих байсан.


Зочин    2 сар [203.91.118.180]


яасан яасан гэнэ ээ......... Ямар ч дорой сэтгэл зүйтэй юм бэ дээ. Дэндүү доошоо орсон байна шүү.


Зочин    2 сар [203.91.118.180]


Хэрэв Дэлгэр түрүүлсэн байсан ч гэсэн мөнгөө шууд Батхүүд бэлэглэчих болов уу даа. гэж бас дотроо бодсон.


Зочин    2 сар [203.91.118.180]


Дэлгэр захирал түрүүлснээс өөрцгүй. Сайхан үзүүштэй нэвтрүүлэг боллоо


Зочин    2 сар [203.91.118.180]


Харин тийн. Гадаадад олон ажил ажиллаж амьдарч байсан болохоор амьдрах арга эв ухаанаа олсон сүрхий эмэгтэй байна. Авах үлгэр дууриал их байна.


Зочин    2 сар [203.91.118.180]


Батхүү ах шиг болсон гэнэ ээ........ Нарантуул дээр дурын хүн тэрэгчин хийхгүй. Найдвартай, хүнд худлаа ярихгүй, хулгай хийхгүй итгэлтэй хүнээр хийлгэнэ шүү. Батхүү ахаа та жолооч гэсэн байхаа. Та ер нь цаашдаа жолоо бариад нэг байгууллагад орж ажиллавал биед чинь арай амар л баймаар санагдаад байх юм.


Зочин    2 сар [203.91.118.180]


Би 5 дахь дугаарыг үзэж байхдаа Дэлгэр эгч тэрэгчин Батхүү ахыг Наран ресторандаа бараг ажилд авчих болов уу даа гэж бодож байсан.


Зочин    2 сар [203.91.118.180]


Анагаахын төлбөр дэндүү өндөр юмаа. Батхүү ахын Охин Ариунзаяад хандаж хэлэхэд сайн сураад төгсөнгүүтэй түргэхэн ажилд түргэн ороод аав, ээжийгээ тэжээж тус болоорой.


Зочин    2 сар [203.91.118.180]


Дэлгэр эгчээ та их өөдрөг сайхан, сүрхий эмэгтэй байна шүү. Та 2-ын дугаарыг алгалсалгүй орой ажлаас ирэнгүүтээ үзэж байлаа.


Зочин    2 сар []


монгол эрчүүдийн ихэнхи нь өнөөдөр яг Батхүү шиг болсон юм байна. Харин Дэлгэр шиг амьдарч чадаж байгаа эмэгтэйчүүдээр бахархмаар санагдлаа.


Зочин    2 сар []


За даа Дэлгэр өөрөө хүнийг илт доош хийж доромжилдог байж өөрийн нь хэлэхээр гэнэт ойлгов уу..хүн муутай муухай хүн .Өөрөө л сайн ном унших хэрэгтэй.Хүн юу тахина түүнийгээ авдаг гэж...Сарнайгаар мөн ч их өөрийгөө рекламдаж бна даа


Зочин    2 сар []


Bathuu gej yum uzeegui amitan, neeree l ene suulin dugaaruud deer ih bayasgalantai bolood b gaa shuu, ter 25 inhan ehneesee sanaataigaar ene neg yumig oruulsan yum bish uu, Uuruu : bi ard tumnii dundaas songogdson geed HUTSAAD b san atlaa ulsuj b a, gert h tsai amsuulajgui, nadad taalagdajgui b a geed l.. Chamaig hen hucheer oruulsan yum, heree medehgui Delger chini harin hajuud ni yum uzsen hun shig ulssun ch yas durmee murduj tuun shig gonshigonoogui Bathuu turuuleh ni oilgomjtoi bolchihson ch gesen unendee bol Delger turuulsen yum shuu... Er hun baij olon ugtei, tevcheergui... Daraagin udaa adilhan ZINDAANI yumnuud oruulbal taarna...


Зочин    2 сар [59.153.114.92]


ажилсаг, хүнлэг, хөдөлмөрч, их ажлынхаа хажуугаар шоу нэвтрүүлэгт ороод ажлаа амжуулаад хөдөлмөрлөөд явдаг мундаг эмэгтэй байна.Нэг хүн, нэг тоосго аянд нь амжилт хүсье, өшөө олон ядарч зовсон хүүхдүүдэд буян болж яваарай, бүх үйлсэд нь амжилт ерөөе


Зочин    2 сар []


Батхүү ахыг би 2010 оноос мэднээ ажлын төлөөл төрсөн хүндээ


Зочин    2 сар []


2 оролцогчидоо амжилт хүсье! Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл болж оролцож байгаа Дэлгэр бүсгүйгээр бахархаж байна. 2 өдрийнхөө хоолны мөнгөөр өрсөлдөгчөө дайлах юм бэлдээд үнэхээр сэтгэл гарган 1, 2-р хоол бүүр амттанаар чин сэтгэлээсээ цаг заваа үрэн байж сайхан дайлж байгааг нь харахад үнэхээр бахархалтай. Харин өрсөлдөгч нөхөр Батхүү нь өөрөөсөө мөнгө гаргахгүй хүний юм үнэгүй идчих санаатай гэж хэлж байгаа нь үнэхээр ой гутам. Монгол эрчүүд үнэхээр бүгд үнэгүй юманд нугасгүй гэдэг ийм өчүүхэн сэтгэлгээтэй болчихсон юм уу?!?! Өөрийнхөө хувийн амьдралдаа бол арчаатай л юм:- ямар ч боловсрол, мэргэжилгүй хирнээ ажил гололгүй хийгээд хашаа байшинтай болно гэдэг хир баргийн аавын хүү хийчих ажил биш. Энэ тал дээр онц сайн. Гэхдээ нийгмийнхээ өмнө юу хийж гийгүүлсэн хүн бэ? Олж байгаа орлогоосоо улсад татвар төлдөг үү? Тэтгэврийн нас хүрэхээр улсад ажилласан жил байна уу, тэр нь хүрч тэтгэвэр авах уу? 30-40 жил ажиллад Татвар талөгчдийн төлсөн мөнгөөр тэтгэвэр авах уу? Ийм хүмүүс зөвхөн хувиа, өнөө маргаашаа аргацаагаад л яваад байх юм- жил болгон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ийм маягаар олж иийх үү?


Зочин    2 сар []


Ажилсаг дайчин бүсгүйтэй танилцсандаа баяртай байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт ороод бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулж чадсан нь хамгийн сайхан боломж байсан болов уу Таны цаашдын ажил үйлсэд амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе


Зочин    2 сар []


Энэ шоу-нд оролцож байгаа Дэлгэр үнэхээр ухаантай эмэгтэй байна. Эхний өдрийн худалдан авалт, өрсөлдөгчөө ямар хоолоор дайлж байгаагаас харагдаж бн. Батхүүг хүн болгон л хүнд хүчир ажил хийдэг гээд өрөвдөөд түрүүлээсэй гэж хүсэж байх шиг уур амьсгалыг 25 тв-хэн төрүүлээд бн даа. 2 охиндоо сайн аав, эхнэртээ сайн нөхөр, гэр орноо сайн авч явж байгааг бүгдээрээ л харж байна. Гэхдээ эр хүн байж өрсөлдөгчөө дайлж байгаа хоол, өөр бусад зүйл арай ч дээ: ер нь бол залиа, муу аргаа хүнд хүчир ажил, боловсролгүйгээрээ сайхан халхалж байгаа муу санаатай л хүн харагдаад байх юм. 25-тв- нд хэлэхэд 5 хоногийн хоол ав гэж 1 өдөр шахуулж авахуулахад 1 өдрийн 500 төг* 5 хоног= 2500 төг + 4 өдөр * 500 төг 2-лаа л адилхан мөнгө үрсэн байх ёстой биз дээ. Танай тв-хэн Батхүүг дамжээд байгаа нь зураг авалтын үед ятигдаж байгаагаас илт мэдэгдэж байгаа.


Зочин    2 сар []


Дэлгэр мундаг эмэгтэй. Маш сөйн тооцоотой тэгээд зогсохгүй хүмүүст бага мөнгөөр олон төрлийн амттай хоол салад хийх аргыг бас зааж өгч байгаа, мөн өөрөө их шударга, оюунлаг бүсгүй байга лээ шүү. Надад лав таалагдсан. Гэхдээ Батхүү хожвол мөнгөө авна, хожихгүй бол Дэлгэр авна. Манайхан бас би ч хүртэл амьдрал ахуйг нь бодоод Батхүү хожоод охиныхоо төлбөрт төлөөсэй гэдэг талаас дэмжиж байгаа. Өрөвчхөн ард түмэн шүү дээ.


Зочин    2 сар []


та ингээд буугаад егчиж бгаамуу би сард 2 сая тег татвар телдег жижиг компани эрхлдэг л дээ гэхдээ энэ улсыг бид л уурч яваа биздээ яагаад энэ улсад юу ч телдеггуй ямар ч хариуцлага хулээдэггуй нь илуу эрх эдлэх естой гэж.. бид соц нийгэм байгуулах гэж яваа муу иргэний хариуцлагатай нийгэм руу явж бгаму шантаргуй шуу чи та бидний телеелел биднийг емгеелж хаигаплж гарах естой


Зочин    2 сар []


25iinhan sarnai delger awgai 2iig omoorood bga sh de humuusiin ogson mongoor torson odroo temdegleed uuj idddeg humuus bn lee de zoruyd ene awgaig oruulsan


Зочин    2 сар []


Nadad bol Delger gej egch uneheer taalagdaj bga, zuv ch bai buruu ch bai sanaa bgaad sanaachlagiig gartaa avch ter huuhduudwd ehleed tusalsan, yanz buriin asuudal tulgarch bsan ch minii oilgoj baigaagaar odo hurtel nugaraagui l yavj bn. Ter Bathuu ah ch bas mundag, tereg turenge hasha baishintai bolson gesen, odo surgaltiin tulbur oloh zorilgotoi gsn. Uneniig helhed bi bas ene yariani garchig shig bodoj bsan. Sarnai huuhdiin tuv olni huch olomgui dalai gej yaj iigeel boloh bha, harin ah.d bolomj garval yadaj 1 jiliinh ni tulburt hurehgui ch gesen jaana demtei l bh. Yamarch bsan 2 uland ni amjilt husie. Delger egchee tand olon olon huujdiin umnuus talarhaj bn. Unende sanaa baigaad ch sarvaij chadahgui bga, chadaj baigaa tanaar baharhaj baigaa shuu. Busdiin surug coment.g ungruuhud l bolnoo, ter humuusiin helsneer boloh bishde. Saihan bugdiig husie. /anh uda setgegdel bichij uzev ☺ /


Зочин    2 сар []


угаасаа эхний одрийн худалдан авалтаар Батхvv бага монго vрсэн шvvдээ


Зочин    2 сар []


muu humuusiin ugend buu gutar setgel zuw bol zaya zuw gej neg mongol saihan ug baidagdaa tand amjilt husie


Зочин    2 сар []


Tiim shu dee bizness erhelj bn geheer l 1 ih bayn huneer harahaa bolih heregtei ted chini adilhan l ajillaj bur ih ch ajillaj bga humuus heden hun ajilluulan tedniihee ar gert tus boloh gej zutgej bga gedgiig hen ch meddeggui er ni bie bienee muulah bish ali boloh uram ogch ewtei bh l manai undestnii baharhal shu dee. Bathuu sain zaluu demjij bga iinhuu hodolmorloj bga 1iigee l demjih heregtei. Delgertee amjilt husie. Bitgii nugaraarai


Зочин    2 сар []


5 udrin hooloo avch b o gechiheed udurt 500 yum bol 2,500 r avdag yum baa biz de, Yaj ch harsan ter neg ZAVAAN batsaan / redaktor / Bathuug demjeed, Delger tedeer yum avsnig helchihsen yum bish uu,


Зочин    2 сар []


Ugaasaa 25 inhan zoriud ene emegteig oruulsan gej haragdaad b gaa, 2 shaal uur / haritsuulahin argagui / humuusig oruulaad... Eyr ni neg bol adilhan emegteichuud, neg bol adil erchuud.. Tegj b j l ursulduun garna, Ter Bathuu chini bolovsrolgui, ulun zelmuun yavaad surchihsan atlaa gertee tsai uulgasangui gej uurlaad l udur bolgon shahuu gertee ochood l Tegvel ene Delger zailuul yag l durem jurmin daguu baisan shuu de, 25 in ene z b j b gaa shoy uneheer utgagui, shudarga bish yum hiigeed, ter redaktor ni yalanguya, umnuh oroltsogchdin dund heruul hiilgeed geed l bichihtsgeegeed b san biz de,


Зочин    2 сар []


Мундаг ухаантай хүн байна лээ 5 дахь өдөр Батхүүг хоолоор дайлахад нь үнэхээр их бахархсан.


Зочин    2 сар []


УГААСАА АЙМАР ЗАЛЬТАЙ ХҮҮХЭН ЯАЖ ХҮНД АСУУДАЛААС ХЭРХЭН МУЛТАРЧ ГАРАХ ВЭ ГЭДГЭЭ ХЭНЭЭР Ч ЗААЛГУУЛАХГҮЙ МЭДЭЖ БАЙГАА. УГААСАА ХОЖИГДОЖ БАЙГАА ГЭДЭГЭЭ МЭДЭЭД МЭДРЭЭД ХУДЛАА ТЭР ХҮН ТҮРҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ БОДСОН ГЭЖ ХУДЛАА САЙХАН СЭТГЭЛТЭЙ БОЛЖ ЖҮЖИГЛЭЖ БАЙНА. ХҮНИЙ ГАДНААС НЬ ХАРААД ЯРИАНААС Л ДҮГНЭЖ БОЛНО. ЭНЭ САЙХАН СЭТГЭЛТЭЙ САЙН ХҮН БОЛ БИШ.


Зочин    2 сар []


ene egch ymar buruutai gej humuus muu heleed bdag bna.Mundag egch bn le amjilt