Ц.Энхжин "Зорилго бүхий гоо бүсгүй" төрөлд шилдэг 20-д шалгарлаа

2 сар TIMES.MN

"Дэлхийн Мисс 2017" тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодорно. 67 дахь удаагийн энэхүү тэмцээнд Ц.Энхжин Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. "Дэлхийн мисс" тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай бөгөөд Ц.Энхжин “Мисс спорт” шалгаруултад шилдэг найман оролцогчийн нэг, "Зорилго бүхий гоо сайхан" шалгаруулалтанд шилдэг 20-д шалгараад байгаа юм. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Гэр хороолол, сумдын сургууль цэцэглэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төсөл маань, Miss World тэмцээний хамгийн чухал шалгуур болох "Зорилго бүхий гоо бүсгүй" төрөлд шилдэг 20-д шалгарлаа. Яг одоо бид шүүгчдийн өмнө төслийн танилцуулга илтгэлээ тавьж байна" гэв. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.