Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгаалжээ
32 минут
БШУЯ: Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх ш…
1 цаг, 13 минут
Банкууд ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байна
1 цаг, 15 минут
ЭМЯ: Улаанбаатарт 187, орон нутагт 164 тохиолдол шинээр бат…
1 цаг, 18 минут
Сэлбэ гол дагуу ногоон байгууламжтай боллоо
2 цаг, 25 минут
Их мастер А.Энхтуулд Францын өмнөөс тоглох урилга ирлээ
3 цаг, 25 минут
Лавлах: Цэцэрлэгт хүүхдээ хамруулахаар бол 24-нөөс өмнө хая…
4 цаг, 15 минут
Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэ…
19 цаг, 16 минут
ЭМДЕГ: Тархины саажилт, уналт, таталтын эсрэг эмийн үнийн х…
19 цаг, 28 минут
ЗГ: Цэцэрлэггүй үлддэг 24620 хүүхдийг сургуулийн өмнөх боло…
20 цаг, 27 минут
Б. Ган-Очир: Б.Жавхлан сайдын хариуцах ёстой өр төлбөрийг М…
23 цаг, 22 минут
Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо
1 өдөр
17 настай Б.Мөнгөнзул Монголын шатрын түүхэнээ алтан хуудас…
1 өдөр, 1 цаг
Нэр бүхий компаниудын 220 тонн мах, махан бүтээгдэхүүнээс э…
1 өдөр, 1 цаг
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв эмч, ажилчдынхаа цалинг 1…
1 өдөр, 1 цаг
Сум дундын хорих ангид ял эдэлж байсан 2 хоригдол оргожээ
1 өдөр, 3 цаг
Цэцэрлэгийн бүртгэлийг маргаашнаас цахимаар хүлээн авна
1 өдөр, 4 цаг
Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох …
1 өдөр, 4 цаг
АНУ-ын Консерватив улс төрийн хуралд оролцогчдын 69% нь Д.Т…
1 өдөр, 18 цаг
ХНХЯ: Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хү…
1 өдөр, 19 цаг
Хувийн цэцэрлэг харьяа хүүхдүүдийг авбал хувьсах зардлыг 2 …
1 өдөр, 20 цаг
Тамгагүй төр жүжгийн хаалтын 100 дахь тоглолтыг шууд дамжуу…
1 өдөр, 20 цаг
С.Амарсайхан: НМХГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх үүргийг өгөв
1 өдөр, 21 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн …
1 өдөр, 21 цаг
Г.Занданшатар: Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын ач хо…
1 өдөр, 21 цаг
Д.Бат-Эрдэнэ: Газар хөдлөлтийн эрсдэл, түүнд бэлэн байх нь …
1 өдөр, 21 цаг
Цөлжилттэй тэмцэхээр “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсн…
1 өдөр, 23 цаг
Ноцтой мэдээ: УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрд…
2 өдөр
Есөн эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар н…
2 өдөр
Төрийн өмчийн сургуулиуд болох ШУТИС, ХААИС төлбөрөө 30 хув…
2 өдөр
Холимог тулаанч М.Уранчимэг АНУ-д бэлтгэлээ базааж байна
2 өдөр, 1 цаг
Өчигдөр "Хар хорин"-ийн хорих ангиас хоёр хоригдол оргожээ
2 өдөр, 1 цаг
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус аши…
2 өдөр, 1 цаг
Дэлхийн шатрын олимпиадын 10-р өрөгт эрэгтэй баг ялалт байг…
2 өдөр, 1 цаг
Манай гаригийн хамгийн хурдан гүйгч гэр бүл
2 өдөр, 1 цаг
Үерийн улмаас Сөүл, Гёнги аймагт долоон хүн нас баржээ
2 өдөр, 1 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга …
2 өдөр, 1 цаг
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 362 халдварын тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр, 1 цаг
Удирдагчдыг эмэгтэй дүрээр харвал...
2 өдөр, 2 цаг
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ган…
2 өдөр, 20 цаг
Госпиталын явуулын амбулотори баруун аймагт ажиллана
2 өдөр, 21 цаг
Хурдны замын 1,000 км нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайр…
2 өдөр, 22 цаг
И.Мөнхжаргал: А.Гутеррешийн айлчлал бодлогын түвшин дэх том…
2 өдөр, 22 цаг
Өнөөдөр дэлхийн "ААВ"-уудын өдөр тохиож байна
2 өдөр, 23 цаг
Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн амиа хорложээ
2 өдөр, 23 цаг
108 сунаж мөргөл үйлдсэнээр жин хасаж эрүүлждэг
2 өдөр, 23 цаг
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч…
3 өдөр
Андуурагдсан гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцогдоно
3 өдөр
Ван И: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлу…
3 өдөр
Б.Батцэцэг: Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой ний…
3 өдөр

Гишүүн төвтэй АН-ын гишүүд рүүгээ хандсан үйл ажиллагаа үргэлжилсээр байна

Нийслэлийн 9 дүүрэг, 204 үүрийн дарга, тэргүүлэгч, гишүүдийн оролцсон "Ардчилсан өдөрлөг" зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай" хэлэлцүүлгийг намын гишүүдийн дунд өрнүүлсэн юм. Өдөрлөгийг нээж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Х.Баттулга үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Ардчилсан намын үүрийн дарга тэргүүлэгч нарын уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр ийнхүү зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл ажиллагаа юм. Ардчилсан нам анхан дунд шатны гишүүдээ сонсдог ГИШҮҮН ТӨВТЭЙ нам билээ. Гишүүн төвтэй хэмээх энэ үгний утга учрыг бид илүү тод томруунаар харах цаг нэгэнт болсон гэж үзэж байна. Намын шийдвэр нь зөвхөн дарга нарын шийдвэр байдаг биш анхан шатныхаа гишүүдийн санаа бодлыг үндэслэсэн хамтын шийдвэр байх нь манай намын нэн тэргүүний зорилгын нэг гэж БИ харж байна. Иймээс өнөөдөр нийгэмд хөндөгдөж буй олон асуудлууд, түүний дотор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь зөв, буруу эсэх талаар эцсийн дүгнэлт хийхээс өмнө бид гишүүдээсээ асуух ёстой гэж үзсэн. Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн талаар Ардчилсан намын 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн гишүүдээс санал асуулга явуулах ажлыг Ардчилсан намын ХЭГ эхлүүлсэн байгаа. Энэ бол Ардчилсан намаас анх удаа явуулж буй цаг хугацааны хувьд эртнээс намын гишүүддээ тулгаж биш тэднээс асуух замаар шийдвэр гаргах ГИШҮҮН ТӨВ-тэй Ардчилсан намын нэн чухал алхам болж байна гэлээ. Мөн өдөрлөгийн үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, Ардчилсан намын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу би ажлаа хүлээж аваад 66 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд хамгийн түрүүнд 21 аймгийн 330 сумын Ардчилсан намын дарга нарыг нийслэл Улаанбаатар хотноо нэгэн дээвэр дор хуралдуулан цаг үеийн чухал асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрсэн билээ. Бид тус хурлаар Монгол Улсын Дээд шүүхэд төдийгүй УИХ-ын гишүүд, ҮБХ-ны гишүүдэд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалсан шаардлагуудыг хүргүүлж, 330 сумын дарга нар бүгд гарын үсгээ зурж, тамгаа даран албажуулсан юм. Харин өнөөдөр бид нийслэлийн 9 дүүргийн 204 үүрийн дарга, тэргүүлэгчдийг урин хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Намын үйл ажиллагаа тасралтгүй тогтмол үргэлжилж, бид амралтын өдөр бүр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлгүүдийг хийж байна. Цуврал хэлэлцүүлэгт, Элчин сайд, гадаадын судлаачид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын дарга байсан улс төрчид, Дээд шүүхийн дарга байсан шүүгч, хуульчид гээд бид нам харгалзахгүй сонсох ёстой гэсэн төлөөллүүд, судлаачид, улс төрчдийг урьж, уулзалт лекцийг зохион байгуулсаар байна.
Мөн энэ хугацаанд орон нутагт аймаг, сумдын ИТХ-ын гишүүдийн нөхөн сонгууль болж, АН-аас 37 хүн нэр дэвшснээс, 15 нь ялалт байгууллаа. Монголын ард түмний Ардчилсан намд итгэх итгэл өнөөдрийг хүртэл бат оршсоор байгаад баяртай байна гэлээ. Түүний дараа
Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа хэлэлцүүлэгт оролцогчдод хандан үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, Ардчилсан намын нийт гишүүддээ эв нэгдлийг эрхэмлэн аливаа тулгамдсан асуудлыг хоорондоо ярилцдаг байгаарай! Хамгийн зөв шийдвэр бол хамтын шийдвэр юм хэмээн уриалж, хэлэлцүүлэгт оролцож буй нийт Ардчилсан намын гишүүддээ амжилт хүслээ.
Хэлэлцүүлэгт оролцсон Ардчилсан намын үүрийн дарга гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар байр сууриа мөн илэрхийллээ. Тэд үзэхдээ, Ардчилсан намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь маш чухал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болоогүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал хамгийн ил тод шийдэл байх ёстой ч их бүрхэг байна. Монгол Улс дарга нарын тоог нэмэх биш ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг эсэргүүцэж байна хэмээн Баянгол дүүргийн Ардчилсан намын 4 дүгээр үүрийн гишүүн Н.Лут-Очир хэллээ. Ийнхүү гишүүн төвтэй Ардчилсан намын гишүүд рүүгээ хандсан үйл ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл