Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Кью Эс Си компани Хөгжлийн банкинаас авсан 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээлээ бүрэн төллөө. Ингэснээр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл тогтворжиж байна. 2023 оны есдүгээр сард төлөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх ёстой Самурай бондын эргэн төлөлттэй холбоотой эрсдэлээс гарч байна. Самурай бондын 720 орчим тэрбум төгрөгийг төлөх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл