
Та хүнсний ногоо хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаг уу? Бид хүнсний ногоогоос төмөр, кальци, эслэг болон витамин А, С, К зэрэг хэрэгцээт шим тэжээлүүдээ авах боломжтой. Эдгээр нь ялангуяа гүн ногоон өнгийн хүнсний ногоонуудад ихээр агуулагддаг. Кейл, бууцай, салат навч, рокет гээд навчит ногоонууд холестрол бууруулж, эрч хүч нэмж, үрэвсэл бууруулахаас гадна нүдний эрүүл мэндэд ч ашиг тусаа үзүүлдэг. Тиймээс хэрэв та энэ төрлийн ногоог хоол хүнсэндээ бага хэрэглэдэг бол өнөөдрөөс дараах байдлаар хэрэглээгээ нэмэгдүүлэхийг зориорой.
1. Шейкэндээ холих
2. Сэндвич хийх
3. Сармис, оливийн тостой хольж, хоолны хачир болгох
4. Шөлөндөө нэмэх /удаан буцалгахгүй/
5. Өглөө өндөг дангаар нь шарж иддэг бол эдгээр ногоонуудтай хольж омлет бэлтгэж идэх.
Сэтгэгдэл