Д.Ганбат: Ардчилсан намын бүлэг МАН-ын хоёр дахь бүлэг биш
21 минут
Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгаалжээ
1 цаг, 8 минут
БШУЯ: Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх ш…
1 цаг, 49 минут
Банкууд ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байна
1 цаг, 51 минут
ЭМЯ: Улаанбаатарт 187, орон нутагт 164 тохиолдол шинээр бат…
1 цаг, 54 минут
Сэлбэ гол дагуу ногоон байгууламжтай боллоо
3 цаг, 1 минут
Их мастер А.Энхтуулд Францын өмнөөс тоглох урилга ирлээ
4 цаг, 1 минут
Лавлах: Цэцэрлэгт хүүхдээ хамруулахаар бол 24-нөөс өмнө хая…
4 цаг, 51 минут
Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэ…
19 цаг, 52 минут
ЭМДЕГ: Тархины саажилт, уналт, таталтын эсрэг эмийн үнийн х…
20 цаг, 4 минут
ЗГ: Цэцэрлэггүй үлддэг 24620 хүүхдийг сургуулийн өмнөх боло…
21 цаг, 3 минут
Б. Ган-Очир: Б.Жавхлан сайдын хариуцах ёстой өр төлбөрийг М…
23 цаг, 58 минут
Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо
1 өдөр, 1 цаг
17 настай Б.Мөнгөнзул Монголын шатрын түүхэнээ алтан хуудас…
1 өдөр, 1 цаг
Нэр бүхий компаниудын 220 тонн мах, махан бүтээгдэхүүнээс э…
1 өдөр, 2 цаг
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв эмч, ажилчдынхаа цалинг 1…
1 өдөр, 2 цаг
Сум дундын хорих ангид ял эдэлж байсан 2 хоригдол оргожээ
1 өдөр, 3 цаг
Цэцэрлэгийн бүртгэлийг маргаашнаас цахимаар хүлээн авна
1 өдөр, 4 цаг
Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох …
1 өдөр, 4 цаг
АНУ-ын Консерватив улс төрийн хуралд оролцогчдын 69% нь Д.Т…
1 өдөр, 19 цаг
ХНХЯ: Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хү…
1 өдөр, 20 цаг
Хувийн цэцэрлэг харьяа хүүхдүүдийг авбал хувьсах зардлыг 2 …
1 өдөр, 21 цаг
Тамгагүй төр жүжгийн хаалтын 100 дахь тоглолтыг шууд дамжуу…
1 өдөр, 21 цаг
С.Амарсайхан: НМХГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх үүргийг өгөв
1 өдөр, 21 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн …
1 өдөр, 22 цаг
Г.Занданшатар: Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын ач хо…
1 өдөр, 22 цаг
Д.Бат-Эрдэнэ: Газар хөдлөлтийн эрсдэл, түүнд бэлэн байх нь …
1 өдөр, 22 цаг
Цөлжилттэй тэмцэхээр “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсн…
1 өдөр, 23 цаг
Ноцтой мэдээ: УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрд…
2 өдөр
Есөн эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар н…
2 өдөр, 1 цаг
Төрийн өмчийн сургуулиуд болох ШУТИС, ХААИС төлбөрөө 30 хув…
2 өдөр, 1 цаг
Холимог тулаанч М.Уранчимэг АНУ-д бэлтгэлээ базааж байна
2 өдөр, 1 цаг
Өчигдөр "Хар хорин"-ийн хорих ангиас хоёр хоригдол оргожээ
2 өдөр, 1 цаг
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус аши…
2 өдөр, 1 цаг
Дэлхийн шатрын олимпиадын 10-р өрөгт эрэгтэй баг ялалт байг…
2 өдөр, 1 цаг
Манай гаригийн хамгийн хурдан гүйгч гэр бүл
2 өдөр, 1 цаг
Үерийн улмаас Сөүл, Гёнги аймагт долоон хүн нас баржээ
2 өдөр, 1 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга …
2 өдөр, 2 цаг
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 362 халдварын тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр, 2 цаг
Удирдагчдыг эмэгтэй дүрээр харвал...
2 өдөр, 3 цаг
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ган…
2 өдөр, 21 цаг
Госпиталын явуулын амбулотори баруун аймагт ажиллана
2 өдөр, 21 цаг
Хурдны замын 1,000 км нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайр…
2 өдөр, 22 цаг
И.Мөнхжаргал: А.Гутеррешийн айлчлал бодлогын түвшин дэх том…
2 өдөр, 23 цаг
Өнөөдөр дэлхийн "ААВ"-уудын өдөр тохиож байна
2 өдөр, 23 цаг
Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн амиа хорложээ
3 өдөр
108 сунаж мөргөл үйлдсэнээр жин хасаж эрүүлждэг
3 өдөр
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч…
3 өдөр
Андуурагдсан гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцогдоно
3 өдөр, 1 цаг
Ван И: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлу…
3 өдөр, 1 цаг

“Төрийн албанд ороход ганцхан шалгалт авах хангалтгүй”

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.  Үүнээс Төрийн албаны тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Үүнээсээ өмнө тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг ярих хэрэгтэй байна. Төрийн зарим алба хаагчид 500-600 мянган төгрөгийн цалинтай байна. Гэтэл тэтгэврийн доод хэмжээ 500 мянгад хүрсэн. Ийм цалинтай хүмүүсээс сахилга, хариуцлага нэхээд яах вэ.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат:

 -Төрийн албанд тавигдах хугацааны шаардлага хуулийн төсөлд орж ирсэн. Харин энэ хуулийн төсөлд цалин хөлсний асуудал орж ирээгүй. Үзэл баримтлалыг хүрээгээр нь оруулж ирж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Өндөр давтамжтай ирж байгаа хүсэлт бол төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудал. Энэ хуулийн төсөлд орж ирээгүй боловч холбогдох яамдтай ярилцсан. Төрийн албан хаагчийн цалингийн төсөөлөл, орон сууц, үр дүнд суурилсан цалин хөлс зэрэг асуудлыг өөр хуулиар оруулж ирнэ.  Орон нутгийн нэмэгдлийг судалж байна. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлгийн удирдах ажилтан зэрэг нь тухайн орон нутгийнхаа захиргааны байгууллагад шилжих боломжгүй байдаг. Гэхдээ тэдний шилжин ажиллах боломжийг уг хуулиар оруулж ирж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга бат гээд яриад байдаг. Гэтэл үүнийг иж бүрнээр нь шийдэх хэрэгтэй шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Төрийн алба чадвар дээр суурилах ёстой. Энийг хамгийн сайн чаддаг нь Япон улс. Яаж шийддэг вэ гэхээр шалгалтаар явдаг. Японд төрийн албанд орсон бол долоон шалгалт өгдөг. Хятадад бол 14 байдаг. Манайд нэг удаа л шалгалт өгдөг. Үүнийг үе шаттайгаар нэмэх боломжтой юу. Цалингийн асуудалд Адьшаа гишүүнтэй санал нийлж байна. Төрийн албанд 700 мянгын цалинтай ажилласнаас гэртээ суусан нь дээр байна.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат:

-Хугацааны шаардлагыг бууруулъя гэдэг агуулга орж байгаа. Төрийн захиргаа, үйлчилгээний ажлуудыг дүйцүүлэх зэрэг агуулга орж ирж байна. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагад ажилласан хүмүүсийг төрийн албанд ажилласан жилийг нь дүйцүүлж болох юм гэж үзэж байна. Цалин хөлсний асуудлыг шийдэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Бусад орны арга туршлагыг судлахад төрийн албаны чадвар, албан хаагчдын чадавхид суурилж байна. Өндөр шалгууртай төрийн албанд ажиллаж байгаа бол нэг албан тушаалд гадны нөлөөгүй өрсөлддөг болох боломжийг олгосон сонгон шалгаруулалт явуулна. Ёс зүйд суурилсан карьерын системийг судалж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Төрийн албанд 10 хүнтэй хэлтэс байхад ажил хийдэг ганц хоёр хүн байдаг. Бусад нь чирэгдээд л явдаг. Харин яг тэр хүмүүст нь цалин хөлсийг нь ахиу олгоод чанаржуулах боломжтой юу.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Өргөн барьсан төслөөр арай өөр хүрээнд асуулаа. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг иж бүрнээр нь шийдэх гээд ярилцаж байгаа. Төрийн албаны шинэтгэлийн хоёрдугаар үе шатад олон зүйлд өөрчлөлт орохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл