Д.Урианхай Азийн тэргүүн найрагч боллоо

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монголын нэрт соён гэгээрүү­лэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэ­мээх шагналын анх­ны эзнээр тодорчээ.


БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Ираны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлжээ.


Тэд манайхаас Д.Урианхай гуйан бүтээлийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Сон­гогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгосын шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай шалгарчээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Даруухан, эрдэмтэй сайхан ахмад найрагч аа янз бүрээр битгийн муулаач ээ. Ингээл байвал өмнөх үе чинь гомдох биш үү, залуус аа


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Ямар бүтээлтэй хүн бэ? Сүүлийн үед дэлхийн тэргүүний найрагч Мэнд ооёо гэх мэт дуулдах юм. Монгол түмэндээ хүрсэн Д.Пү-гуайн Чингис, Тусгаар тогтнол, Сэгс цагаан богд шигийг бичсэн үү


Galsaa    2 сар, 1 долоо хоног [103.87.255.42]


за боль боль, сэгсийчихээд үсээ самнаач алмас минь. УРИАНХАЙ ЧАМД ҮСЭЭ СЭГСИЙЛГЭЖ УРГУУЛААД, ДЭЭЛ ӨМСӨЖ, МАНЖ МАЛГАЙ ДУХДУУЛЖ ЯВАХААС ӨӨР ГАВЬЯА БАЙГАА ЮМ УУ, ЧИ ХЭЗЭЭ Ч Б.РЕНЧИН ШИГ БОЛЖ ЧАДАХГҮЙ. ХЭЛБЭРДСЭН ӨВГӨН ТӨГЦӨГ.