2017,11-Р Сар,02


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


О.Мишээл: Ийм богино санах ойтой тэмцлээ зогсооё

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа бага насны охидыг хүчирхийлэх хэрэг гарсаар байна. Тиймээс “Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ”, “Лантуун дохио ТББ” хамтран охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “НүдээНээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Тэд хүчирхийллийн талаар долоо хоног шуугиад өнгөрөх бус нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байгаа аж.


Энэ талаар тодруулахаар “Лантуун дохио ТББ”-ын удирдах зөвлөлийн гишүүн О.Мишээлтэй уулзаж ярилцлаа.




-Найман удаагийн жагсаал хийнэ гэсэн. Ажлын өдөр гэхээс илүү амралтын өдөр хийвэл илүү олон хүн хамрагдах боломжтой байх.


-Бид хууль журмын дагуу төрийн онцгой объект руу нэвтрэхгүй Сүхбаатарын хөшөөнөөс наана алхалт хийн жагсаалаа зохион байгуулж байна. Дараа дараагийнхаа жагсаалыг хаана хийх байршлаа тогтоосны дараа зөвшөөрлөө авна. Нийт найман удаагийн жагсаал хийж, гарын үсэг цуглуулна. Бид албан ёсны таван шаардлагыг зохих шатны байгууллагад нь хүргэх болно. Тухайлбал, зочид буудал, шүүх эмнэлэг, хүчирхийлэгчээс зугтан гэр бүлээсээ салах гэж буй эмэгтэйгээс нэхдэг тэмдэгтийн хураамж гэх мэт зүйлсийг цуцлаач ээ гэсэн зүйлс таван шаардлагад багтсан байгаа. Гарын үсгээ хэдэн мянгаар нь цуглуулсны дараа энэ шаардлагуудаа зохих ёсны газруудад нь хүргүүлнэ. НүдээНээ үндэсний хөдөлгөөн жагсаалаар зогсохгүй маш олон төрлийн үйлчилгээний байгууллага, эцэг эх, залуусыг нэгтгэсэн нөлөөллийн олон төрөлт аян болж өргөжиж байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд эхнээсээ нэгдээд эхэлсэн. Энэ нөлөөллийн хөдөлгөөн цаашид урт хугацаанд тасралтгүй явагдана. Хүргүүлсэн шаардлагынхаа үр дүнг гартал бид тэмцэх болно.




-Таван настай охины хэрэг долоо хоног хүрэв үү үгүй юу шуугиад өнгөрлөө. Шүүхийн шинжилгээний дүн нь гарсан уу, яаж гарсан гэдгийг иргэд мэдэхийг хүсэж байгаа. Ийм байдал ерөнхийдөө нийгэмд газар авсан байна. Өмнөх 13 настай охины хэрэг ч мөн нэг хэсэг шуугиад л таг болдог. Энэ байдлыг та нар өөрчлөхийн төлөө явж байгаа байх.


-Тийм. Ерөөсөө үүнийг л яриад байгаа юм. Нэг асуудлыг долоо хоног яриад өнгөрдөг. Ийм богино санах ойтой тэмцлээ зогсооё. Тиймээс бид найман удаагийн жагсаалыг тууштай хийнэ. Тус жагсаалдаа олон залууст мэдээллийг хүргэхийн төлөө хичээж байна. Таван настай охины хэрэгт аав ээж нар фэйсбүүкээр нэгдэн, манай байгууллагад хүсэлт тавьсан учир бид дэмжиж хамтран ажиллаж оролцсон. Тухайн жагсаалаар шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд бичиг гардуулсан. Мөн цагдаагийн хэсэгт бичиг гардуулж, Очир төвд очсон гээд гурван объект дамжин алхсан гурван цагийн жагсаал болсон. Энэ хэргийн Шүүх шинжилгээний эхний шатны дүгнэлт нь будлиантай гарсан гэдэг эх сурвалжийн мэдээлэл манай байгууллагад ирж байна. Энэ дагуу эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх тал дээр бид дэмжлэг үзүүлээд явж байна. Цаашлаад ганцхан охины хэрэг бус энэ бол олон олон хүүхдэд хамааралтай журам тогтолцоог өөрчлөх л бидний зорилго. Бид хоёрхон хэрэг дээр яриад, цочролд ороод нийгмээр явж байтал дахиад гуравхан настай охиноо төрсөн эцэг нь хүчиндсэн гэх аймшигт хэрэг гарлаа. Тиймээс бидний энэ тэмцэл зайлшгүй шаардлагатай, мөн тууштай байх хэрэгтэй. Ялангуяа залуус үнэгүй хувцас тараая, талбай дээр үнэгүй тоглолттой гэхээр хэдэн мянгаараа ирдэг хэрнэ үр хүүхдийнхээ төлөө тэмцье гэхээр ирдэггүй. Тиймээс олон залуусыг ирээдүйн нийгмийн төлөө тэмцэж буй бодит тэмцэлд оролцоосой хэмээн тусгайлан уриалж байна.


-Энэ хүчин гээч зүйлийг эрчүүд хийгээд байна. Тэгэхээр үүнийг хийж байгаа шалтгаан нь хүмүүжлээс болж байна уу. Мэдээж сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс байгаа. Тэгэхээр хүмүүжлийн асуудалд арван жилийн хөвгүүдэд сургалт явуулах үйл ажиллагаа зохион байгуулбал энэ асуудал бас багасах болов уу?


-Бидний НүдээНээ үндэсний хөдөлгөөнд тусгагдсан хэд хэдэн зүйлд соён гэгээрүүлэх талаас нь буюу аав охинтойгоо яаж харьцах ёстой юм гэдэг нэвтрүүлэг хийх зэрэг төлөвлөгөөнүүд тусгагдсан байгаа. Арван жилийн сургуульд зайлшгүй шаардлагатай нэг зүйл нь тодорхой хэмжээний бэлгийн боловсролыг хүүхдүүдэд багаас нь олгох хэрэгтэй. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хамаагүй. Жишээ нь, хэн нэгэн танихгүй хүн, эсхүл ах эгч чинь чиний аль хэсэгт хүрэх ёстой юм. Аль хэсэгт чинь хүрвэл үүнийг заавал аав ээж, холбогдох шатны багшдаа хэлэх ёстой юм. Энэ хүн миний болохгүй хэсэгт хүрлээ гэдэг ойлголтыг сууриас нь эхэлж өгөх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн боловсролыг боловсролын системд суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай.


-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


albaker    1 сар, 3 долоо хоног []


Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).


albaker    1 сар, 3 долоо хоног []


Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).