Монгол залуу пауэрлифтингийн дэлхийн рекорд эзэмшигч боллоо

8 сар, 2 долоо хоног TIMES.MN

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Б.Чимэдцэрэн IPF холбооны -120 кг-ын жингийн дэлхийн рекорд (дээд амжилт)-д бүртгэгдлээ. 


Тэрээр саяхан Филиппин улсад болсон хэвтээ шахалтын Азийн АШТ-д 362.5 кг-ыг шахсаар алтан медаль хүртсэн билээ. 
Түүний энэхүү амжилтыг Ази тивийн рекордод бүртгэсэн бол өчигдөр дэлхийн дээд амжилтад бүртгэсэн байна. Б.Чимэдцэрэнгийн хувьд тивийн аваргад гурав түрүүлж, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг пауэрлифтингч юм.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.