Б.Төгс- Амгалан "Эх дэлхийн мисс 2017" -аас мөнгөн медаль хүртжээ

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Эх орноо төлөөлөн "Эх дэлхийн мисс 2017"-д өрсөлдсөн мисс Б.Төгс- Амгалан тэмцээний хамгийн гол шалгуур болох Эко бичлэгээрээ мөнгөн медаль хүртэж шилдгээр шалгарчээ. Тэрээр энэ талаар цахим хуудаснаа""  Эх Дэлхийн Мисст Бид амжилтаа ахиулж чадлаа. Эх Дэлхийн Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний хамгийн гол шалгуур болох Эко бичлэгээрээ мөнгөн медаль хүртэж шилдэгээр шалгараад бөөн баяр. Эх орондоо медальтай очих болсондоо туйлын их баясав. 2015 оны Miss Earth тэмцээнд Мисс Баярцэцэг маань тус төрөлд 4-р байр эзэлж байсан. Ямар ч байсан амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртэж чадсандаа маш их баяртай байна.


Энэ бол багийн амжилт билээ. Бичлэг маань маш олон хүний сэтгэл зүтгэл хөдөлмөрөөс бүтсэн. Юуны өмнө бүхий л цаг үед дэмжин тусалж байдаг Эрдэнэтуяа эгчдээ болон гэр бүлийн хүн Холливудын жүжигчин Стивен Сигал танаа маш их талархаж буйгаа илэрхийлье. Эко бичлэгийг маань бүтээсэн Монгал товчооны нийт уран бүтээлчид болон, зөвлөж тусласан Агайлий эгчдээ, үг бүрийг маань бэлдэж өгсөн Эрдэнэтуяа эгчдээ маш их гялайлаа!


Эко бичлэг болон энэ зурган дээрх бүхий л Монгол хатны тансаг дээлнүүдийг урлаж өгдөг Moncouture салоны чадварлаг дизайнер Батзаяадаа болон түүний авъяаслаг уран гэргий Хосбаяртаа талархлаа. Мөн ард минь итгэл найдвараар өлгийдөн дэмжсэн гурван сая ахан дүүстээ баярлалаа. Түүнчлэн ирэх жил Miss Earth тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хацар гоо охиндоо амжилтаа улам ахиулж Алтан медаль авахыг хүсэн ерөөе. Мөнгөн медалийг маань дэлхий даяар байгальд ээлтэй амьдрах арга ухааны гоц төлөөлөл болсон Green Man-с шагналаа гардан авсандаа их бэлэгшээлээ.


Бидний нэр адилхан МОНГОЛ." хэмээн бичжээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.