Спорт


Жүдогийн УАШТ болно

1 жил, 10 сар TIMES.MN

   Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд ордонд энэ сарын 7-10-ны өдрүүдэд болно.

 

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулж Эрдэнэт хотод зохион байгуулж буй аж. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт хороо хамтран зохион байгуулах юм.

 

Олимпийн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн хамгийн ширүүн өрсөлдөөн болдог билээ.

Дараах жингийн улсын аваргууд тодорно.

Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг

Эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг

Баг эрэгтэй -66кг, -73кг, -81кг, -90кг, -+90кг,

Баг эмэгтэй 52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг-ын жингийн улсууд аваргууд тодорно.



Холбоотой мэдээлэл


Чансаа өндөр 128 бөх барилдаантай
Чансаа өндөр 128 бөх барилдаантай
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.