2017,10-Р Сар,27


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Онцлох сэдэв


Ц.Нямдорж VS Б.Хурц

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

ТЕГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр тэрээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар хэд хэдэн ноцтой зүйл ярив.


Б.Хурц: Ц.Нямдорж өөрөө байнга хууль зөрчдөг


ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Энэ асуудалтай холбогдуулж бид тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн улстөрийн зорилгоор энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан.







Б.Хурц үргэлжлүүлэн Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна.  Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Н.Алтанхуяг, Б.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. 2004, 2005, 2006 онуудад энэ хүн Эрдэнэтэд Анхбаяр гэдэг этгээдээр дамжуулж 42 сая долларын бараа нийлүүлсэн байдаг. 


ТЕГ-аас дэлгэсэн баримтууд







    42 хуудас баримт алдагдсан нь үнэн. Тиймээс энэ хэргийг бид шалгаж байгаа. Хүүхэд нь Анхбаяр, хуурай дүү Анхбаяр гэж хоёр Анхбаяртай Ц.Нямдорж гэж хүн холбогдож байгаа. Нэг Анхбаяртай холбоотой оффшорын асуудал яригдаж байна. Энэ нь хүү биш хуурай дүү Анхбаяр нь офшорын асуудалтай холбогдоод байгаа шүү. С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэрэг дуусаагүй. Хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтаа гаргаад тавих боломжгүй. С.Зоригийн хэргийн талаар тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно" гэв. 


ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн.Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо. Монгол Улс өнөөдөр эрхзүйт улс. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй” гэв.


Ц.Нямдорж: Б.Хурц өөрийгөө илчилсэн хэвлэлийн хурал хийлээ




Харин Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын мэдэгдэлд хариу тайлбартаа "Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Тэрээр Д. Энхбатыг Европын орнуудаар дамжуулан авчирч хэлмэгдүүлсэн улс төрийн тагнуулч. Б. Хурц албан тушаалаасаа солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудлыг шийднэ. Надад хэлж амжаагүй үг байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү. Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү нь Б. Хурц. Ийм оролцоотой, ийм учиртай юм. “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд нар ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа” гэв.


Мөн тэрбээр, “Миний хүү Н.Анхбаярын нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байгаа. Хурцын хийж байгаа мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг шүүх нотолчихсон. Д.Дорлигжав, Н.Алтанхуяг хоёр надад ямар ч хамаагүй. Ер нь бол Хурц их сандарч байна. Хууль хяналтын байгууллага толгой дээр гарсан гэж яриад байгаа нь учиртай. Б.Хурцыг би Ж.Эрдэнэбат дээр энэ намайг тагнаад байна гэж дагуулж орсон. Тагнуулын Ерөнхий Газрын даргыг би солино. Б.Хурц өнөөдөр өөрийгөө юу хийдэг хүн бэ гэдгээ илчилчихлээ. Хурцыг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ТЕГ-ын даргын ажлаа өг гэж хэлж байсан. Би ямар ч хамгаалалт авахгүй. Хэрвээ хамгаалалт авна гэж айж байсан бол энэ ажлыг эхлүүлэхгүй байсан. Өөрийнхөө мэдлийн хүрээнд хуйвалдааны сүлжээнд орсон цагдаагийн байгууллагыг цэвэрлэнэ. 


Ажлаа өгөхийн өмнө ийм мэдээлэл хийж байгаа нь өөрөө хууль зөрчиж, хуйвалдаанд байснаа илчилж байгаа хэрэг. Надад хамгаалалт байхгүй, буянаараа л болог. Би зогсохгүй, ингэх тусам илүү цэвэрлэнэ" гэлээ. 






Холбоотой мэдээлэл


Ц.Нямдорж VS Б.Хурц
Ц.Нямдорж VS Б.Хурц
2 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 3 долоо хоног [46.183.218.199]


угаасаа Нямдорж энэ хэргийг замхруулна ойлгомжтой


Зочин    2 сар, 3 долоо хоног [46.183.218.199]


угаасаа Нямдорж энэ хэргийг замхруулна ойлгомжтой


Зочин    2 сар, 3 долоо хоног [5.254.65.116]


Худлаа дүр эсгэгч нэг л их хууль яриа л байна өөрөө яаг хуулийнхаа хүрээнд ажилдаг юмуу эрдэнэтэд өчнөөн шахаа хийсэн ах дүү нар үр хүүхдээ дээд албан тушаалд тавьсан гээд


Зочин    2 сар, 3 долоо хоног [185.182.81.87]


nam damnasan buleglel ntr geed yrihiin uuruu bas ardchilsan namiinhantai gar huluu baritsaal tsaaguuraa ywaj l bgaa shuu de


Зочин    2 сар, 3 долоо хоног [5.254.65.126]


Нямдорж бол бусад луйварчидтай яг адилхан дүр эсгэгч хоосон чалчигч шуналт этгээд.


Зочин    2 сар, 3 долоо хоног [103.10.199.35]


hudlaa tsewer ariun tsarai gargah yumaa ene nymdorj 20iod jil ene uls turiig hutga uimuulleee uuruu sanalaa zailuul taarna


Зочин    2 сар, 3 долоо хоног [182.160.37.69]


Нямдоржийн хэрэг удахгүй илрэх нь дээ...


Зочин    2 сар, 3 долоо хоног [46.183.218.199]


угаасаа Нямдорж энэ хэргийг замхруулна ойлгомжтой


Зочин    2 сар, 3 долоо хоног [46.183.218.199]


угаасаа Нямдорж энэ хэргийг замхруулна ойлгомжтой


Зочин    2 сар, 3 долоо хоног [46.183.218.199]


угаасаа Нямдорж энэ хэргийг замхруулна ойлгомжтой


Зочин    2 сар, 3 долоо хоног []


тавлингаараа болно гэнэ таны тавилан там байх шүү ярилцлагадаа дандаа хэлдэг үгээ хэлж байна увсад 3 удаа сонгогдоод сүүлчийн удаа 3 аар сонгогдсон одоо шансгүй гэдгээ мэдээд хүү анхбаяр гэдэг нөхрөө их хуралд сойх гэж байгаа нөхөр хан уулынхан хүүг нь сонгохгүй учир увсад 32 дугаар тойрогт дүү цэндсүрэнг ардчилсан намаас нэр дэвшүүлж харин өөрөө хүү анхбаяраа эсрэг дэвшүүлж ард түмнийг хуурч доромжлох гэж байгаа хүн


Зочин    2 сар, 3 долоо хоног [46.183.218.199]


угаасаа Нямдорж энэ хэргийг замхруулна ойлгомжтой


Зочин    2 сар, 3 долоо хоног [185.165.168.42]


Нямдорж оо болио. чиний үед энэ хэрэг хэзээ ч илрэхгүйн байна л даа тэ


Зочин    2 сар, 3 долоо хоног [185.165.168.42]


Нямдорж оо болио. чиний үед энэ хэрэг хэзээ ч илрэхгүйн байна л даа тэ


Зочин    2 сар, 3 долоо хоног [185.165.168.42]


Нямдорж оо болио. чиний үед энэ хэрэг хэзээ ч илрэхгүйн байна л даа тэ


Зочин    2 сар, 3 долоо хоног [185.165.168.42]


Нямдорж оо болио. чиний үед энэ хэрэг хэзээ ч илрэхгүйн байна л даа тэ


Зочин    2 сар, 3 долоо хоног [103.26.195.15]


Хурц, Нямдорж 2-ын хэн нь үнэн ярьж байгааг ард түмэн мэдэхийг хүсч байна. Хэрвээ Хурц Нямдоржийг гүтгэсэн бол нэн даруй арга хэмжээ авах бүрэн эрх нь байгаа шдээ. Хэрвээ Хурц үнэн зүйл ярьсан бол энэ асуудал тэгсхийгээд замрахна биз дээ.


Зочин    2 сар, 3 долоо хоног [5.254.65.216]


Nyamdorj metiin oligarhuudiig turiin sentiigees tatan buulgasan tsagt l niigem saihan bolj uls hugjinu duu


Зочин    2 сар, 3 долоо хоног [185.182.81.66]


Ene muu pizdaag neeree barij horiochee odoo. Huuliiinhan asuudal baigaag n medseer baij yagaad shalgahgui zugeer bailgaad baigaa yum. China nar tsaana n baigaa n hamaaguishdee. Mongold mongol ulsiin huuli l uilchleh estoi bizdee... Baatar general bol uneniig helj bgaa bh. notloh barimtuud n interneteer duuren bnshdee. Mongolchuud gej oyunii hoosrold orson har malnuud hohichineee.


Зочин    2 сар, 3 долоо хоног [103.10.197.10]


Бид нар яагаад ийм балиар балиар юмнуудыг хууль тогтоох байгууллагадаа сонгож байдаг ямар үйлийн үртэй ард түмэн бэ??? Нямдорж шиг новшуудыг эх орноос гаргая.


Зочин    2 сар, 3 долоо хоног [103.10.197.10]


Бид нар яагаад ийм балиар балиар юмнуудыг хууль тогтоох байгууллагадаа сонгож байдаг ямар үйлийн үртэй ард түмэн бэ??? Нямдорж шиг новшуудыг эх орноос гаргая.


Зочин    2 сар, 3 долоо хоног [5.254.65.171]


Nymdorj naanaa shudraga dyr esgedeg bolovch tsaanaa hulgaichdiin neg shyy dee.


Зочин    2 сар, 3 долоо хоног [5.254.65.181]


Ийм учраас л Эрдэнэттэй зууралдаад байсан юм бна.


Зочин    2 сар, 3 долоо хоног []


Хүн хулгайлж алсан хүн шүү


Зочин    2 сар, 3 долоо хоног [122.201.23.226]


german luu yavuul


Зочин    2 сар, 3 долоо хоног [202.9.42.43]


Эрдэнэтиин учир тайлагдах нь дээ эрдэнэтээс хувь хүртэгсэд илэрч байгаа юм байна гэхдээ л хурцын нүднии гал үгүй болж энэ залуу явуургүй болсон бөлгөө


Зочин    2 сар, 3 долоо хоног [119.40.103.34]


Одоо Ц.Нямдоржийг балбаад эхэллээ. Хурц бол Элбэгдоржийн хүн. Тийм болохоор Элбэгдорж буруутвал өөрөө бас буруутах гээд байгаа учир ингэж сөрсөн базаа хийж байгаа юм. Уг нь Хурцыг Европод шоронд суулгаж байх ёстой байсан юм. Элбэгдорж татаж гаргаж ирээд шууд томилоо биз дээ, үүнийг хэн ч мартаагүй байх. Өөрөө хуулийн дагуу ажилласан нь хаана байна? Хүн хулгайлаа биз дээ...