Улс төр

Төрийн албан хаагчдад нэг удаа 300 000 төгрөг олгоно

4 долоо хоног TIMES.MN

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд энэ ондоо багтаан төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох асуудлыг Сангийн яамнаас оруулж ирсэн бөгөөд байнгын хорооны гишүүд дэмжлээ.

ОУВС-тай тохирсны дагуу цалин хөлсийг нэмэх боломжгүй байгаа учраас 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгасан байна. Төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр нэг удаа олгох мөнгийг цалингийн хувиар гэсэн санал гарсан ч зөрүү их болох учраас тэгшитгэсэн юм байна. 

Энэхүү нөхөн олговрыг төрийн өндөр албан хаагчид болон, шүүгч, прокуророос бусад албан хаагчдад олгохоор төлөвлөснийг Ч.Хүрэлбаатар сайд хэлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон өмнөх сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Учир нь төсвийн тодотголыг өмнөх сайдын үед боловсруулсан юм. Ингээд УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгө олгох эрх зүйн бичиг баримт хэрхэн бүрдэхийг асууж байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлсүхийн хэлснээр, бүх хүүхдэд мөнгө өгөх санал дэмжигдвэл тогтоолд өөрчлөлт оруулж болох юм байна. Мөн багш, эмч нарыг цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байгааг асуусан Н.Амарзаяа гишүүний хариултад ОУВС-тай энэ асуудлаар ирэх жилүүдэд эргэн ярилцах шаардлага байгааг хэллээ. 

Холбоотой мэдээлэл

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.179.31.52]

Махаа идэж ажил хийж татвар толж баялаг бутээж байгаа бизнесийн салбарынхныг харж узсэн удаа байна уу. Tэгвэл татвараа толохоо больчихье. Тэгээд юу хувааж идэхийг чинь харья. Тосвийнхноос доор цалин авч амьдралаа залгуулж юу ч бутээдгуй та нарын цалинг залгуулж буй бидний буруу байжээ. Tocвийн ажилтнууд цалингаа голоод байвал ажлаа зугээр л огчих. Тэр ажлыг чинь танаас дээр хийчих хун очерлоод байж байна. Хэрвээ ингэж алагчлаад байвал .....

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.21.106.111]

Demjij bnaa, tsalin nemchwel baraani une usnu ylgaagvi bolno. AMjilt

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.21.106.111]

Demjij bnaa, tsalin nemchwel baraani une usnu ylgaagvi bolno. AMjilt

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [103.57.95.87]

ajil oldaxgui gertee suuj bgaa xumuust l tetgeleg gej ugmuur yum. humuusee yalgavarlan gaduurxaj bna.

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [103.57.95.87]

ajil oldaxgui gertee suuj bgaa xumuust l tetgeleg gej ugmuur yum. humuusee yalgavarlan gaduurxaj bna.

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [66.181.169.106]

Энэ улс төрчид мөн ч сонин юм сэтгэнэ шүү. Өөр юм толгойд нь орж ирдэггүй л юм байх даа, зайлуул. Ядарсан ч амьтад бол доо , хөөрхийс. Дандаа хүн хуурсаар байгаад ийм болчихдог юм болов уу.

Зочин    4 долоо хоног []

Manai ulsiin tusuviig herhen zartsuulahiig OUVSan meddeg yum uu ??? gaihaltai ulsiin tusuv, sangiin said bn.

Зочин    4 долоо хоног []

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЮУНЫ НӨХӨН ОЛГОВОР НЬ МЭДЭГДЭХГҮЙ 300000 Т ЯРИАД ЭХЭЛЛЭЭ ИНГЭЖ ЗҮГЭЭР АРГАЦААЖ ГАЛ УНТРААХ МАЯГААР ХАНДАЖ БОЛОХГҮЙ ТЭГЭЭД ТЭТГЭВЭРИЙНХЭН. ТАХИР ДУТУУ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ. ӨРХ ТОЛГОЙЛСОН ГЭЭД АМЬДРАЛЫН ЯДУУРЛЫН ТҮВШИНД БАЙГАА АРД ТҮМЭН. ХҮҮХЭДҮҮД НЬ ГАДУУРХАГДАН НӨХӨН ОЛГОВОР ХЭРЭГГҮЙ БАЯН ТАНСАГ АМЬДАРЧ ХАРАГДААД БАЙГАА ЮМ БНА Л ДАА ИЙМ ХӨГИЙН АРГАЦААСАН ЮМ ХЭН СЭДВЭЭ.

Зочин    4 долоо хоног []

300000 Т ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ? ХАМГЫН БАГА ЦАЛИНТАЙ ЭСВЭЛ ТЭТГЭВЭРТЭЙ ХҮН 1 САРЫН ЗЭЭЛЭЭ АРГАЛАХ ЮМ БИЗ ДЭЭ ЗАЙЛУУ Л ДУНДАЖ ЦАЛИНТАЙ ХҮН