Улс төр


Байнгын хорооны даргад Н.Учрал, Ё.Баатарбилэг, О.Содбилэг нарын нэр яригдаж эхэллээ

4 долоо хоног TIMES.MN


УИХ-ын Байнгын хороо болон дэд хороог бүтцийн хувьд шинэчлэхээр болсныг МАН-ын бүлгээс мэдээлсэн. Хуульд зааснаар Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай томилдог бөгөөд улираан томилж болох юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Н.Энхболд Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсон билээ. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын дэд даргаар сонгогдсон юм.  УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Байнгын хорооны дарга нарыг хэлэлцсэн ч түр завсарлага авсан. Төрийн ордны дотоодод байнгын хорооны шинээр томилогдох дарга нарын тухай таамаг мэдээлэл яригдаж эхэлжээ.


  • Байгаль орчны байнгын хорооны даргад Б.Саранчимэг
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад Н.Учрал, Ё.Баатарбилэг
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Д.Лүндээжанцан
  • Төсвийн байнгын хорооны даргад Д.Ганболд, Ч.Улаан
  • Өргөдлийн байнгын хорооны даргад М.Оюунчимэг
  • Эдийн засгийн байнгын хорооны даргад Б.Чойжилсүрэн
  • Хууль зүйн байнгын хорооны даргад С.Бямбацогт
  • Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад О.Содбилэг, Ж.Энхбаяр


Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 4 өдөр [103.9.90.229]


чойжилсүрэн зййвйл дарга болж байх ямар учиртай юм бэ


Зочин    3 долоо хоног, 4 өдөр []


Ерөнхийлөгч болж толгойныхоо шагналаа Баатарбилэг Энхболдоор хүртэх нь ийм л МАН да тараавал яасий


Зочин    3 долоо хоног, 6 өдөр [2.65.89.180]


Sobileg odoo bolih heregtei. bayan aaviin uldeesen hurungu ih l baimaar yum eejteigee eeljilj ih hurald suuj hichneen ch jil idev odoo bolih heregtei