Нийгэм

Ц.Цогзолмаа: Энэ онд багтаан багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байна

4 долоо хоног TIMES.MN

“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос гаргасан хүсэлтийн дагуу БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа багш нарын төлөөлөлийг хүлээн авч уулзсан юм.

Шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн яаралтай шийдэх хоёр асуудалд өвөлжилтийн бэлтгэл, багш нарын цалин хөлсний нэмэгдлийг шийдэх тооцоо судалгааг Нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд яаравчлан хийхийг үүрэг болгож, энэ хүрээнд яамдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг сайд мэдээллийнхээ эхэнд танилцууллаа. Салбарын яам болоод хамтарсан ажлын хэсгийн гаргасан тооцоо судалгаанд үндэслэн 2017 онд багтаан багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байгаа, мөн багш нарын урамшууллыг нэмэх гэсэн хоёр чиглэлээр цалингийн эх үүсвэрийг судлан ажиллаж байгаагаа сайд Ц.Цогзолмаа хэллээ.

"Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-ны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлэхдээ: Багш нарын цалинг 1сая 600 мянга хүргэх тооцоо судалгааг мэргэжлийн хүмүүст хандаж байж гаргасан үндэслэлтэй тоо байгаа. Багш нар шууд 1 сая 600 төгрөгний цалин авна гэж хэлэхгүй. Үндэслэлтэй, үе шаттай нэмүүлэх хүсэлт тавьж байгаа. Тиймээс өнөөдөр багш нарын түр хорооны гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж Засгийн газрын болоод салбарын яамны зүгээс барьж байгаа бодлого чиглэл, хийж байгаа ажлаа танилцуулж хамтарч ажиллаж байгаа нь энэ асуудлыг хамтдаа шийдэх, зөвшилцөж зөв гарц шийдлийг олох алхам гэж харж байна гэлээ. Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны тавьж байгаа шаардлага бол цалинг үндсэн цалингийн 50 хувиас эхэлж нэмүүлэх хүсэлтэй байгаа. Харин урамшууллын хувьд багш нарын гар дээр олигтой нэмэгдэл ирдэггүй. 2017 оны төсөвт суусан үр дүнгийн урамшуулал 45 хувиар олгогдох ёстой ч 23 хувиар өгч байгааг судлаж хянаж өгөхийг сайдад хандаж хэллээ. Уулзалтаар багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, бодиттой болгох, багшийн нийгмийн хамгаалал, мэргэжлийн ур чадвар, системийн хэмжээнд өөрчлөлт ахиц дэвшлийг хамтарч хийх талаар харилцан санал солилцож асуудалд уян хатан, ул суурьтай, бодит тооцоо судалгаанд үндэслэн хамтарч ажиллахаар ярилцлаа гэж Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Зочин    3 долоо хоног, 2 өдөр [66.181.179.33]

ok

Зочин    3 долоо хоног, 2 өдөр [66.181.179.33]

yun saya zurgaan zuun togrogiin tsalin be davarsan yum arai ch de

Зочин    3 долоо хоног, 2 өдөр [66.181.179.33]

bagsh nar gantsaaraa baga tsalin avaad bga yum uu tosviihen ijil oiroltsoo l bga sh de ter ajlaa hayad bga bagsh nariin orond ter tsalingii ni avaad bagshilchih turshlagatai ahmad bagsh nar ajilgui bagsh nar olon l bna sh de bagsh nar oorsdoo ehleed ajlaa sain hii

Зочин    3 долоо хоног, 2 өдөр [66.181.179.33]

багш нар эхлээд хүний хүүхдүүдэд мэдлэг боловсрол хүмүүжил сайн олгочоод дараа нь цалин энэ тэрээ ярих хэрэгтэй байх, одооны багш нар социализмын үеийн багш нарын хаана ч хүрэхгүй байдаг. Наад захын жишээ хэлхэд ангийн хүүхдээ удаан хугацаагаар өвдөөд хэвтлээ гэхэд сургууль нь ч анги удирдсан багш нь ч хайхардаггүй хүүхдүүдээ ялгаж харьцана ийм тийм юмны мөнгө гэж хураахдаа л сайн байх, харин дээр үеийн багш нар бол ёстой хүүхдийн төлөө гэж ажилладаг байсан юм шүү, одооны багш нар бол хүүхдийн хүмүүжлийг бол бүр анхаарахаа байсан ийм байж төр засгаас мөнгө нэхээд сууж болохгүй ш дэ багш нар өөрсдөө эхлээд боловсрох хэрэгтэй байх

Зочин    3 долоо хоног, 2 өдөр [66.181.179.33]

bagsh emch nariin tsaling havtgairuulan nemeh ni buruu bh ur chadvar yos zui zan haritsaa medleg bolovsrol huuhded olgoj bui humuujil hunii toloo huuhdiin toloo gesen uzuuleltuudiig ni harj dugnej nemegdel uramshuulal ogvol shudarga biz tuunees bish ediin zasag hund baihad emch bagsh nar tsalin nem geed baih ni utgaggui biz de tegvel tsagdaa urlagiihan tosviihen ch gesen bas l emch bagsh ner shig nemuulne geed baih bolj bna u

Зочин    3 долоо хоног, 4 өдөр []

Багш нараа. ухер малаар нь дуудсан энэ унээг огцруулах в багадана

Зочин    3 долоо хоног, 4 өдөр [66.181.178.30]

ок

Зочин    3 долоо хоног, 4 өдөр [66.181.178.30]

ок

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС    3 долоо хоног, 4 өдөр [66.181.178.30]

Багш нарын цалинг нэмж болохгүй байхаа эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажлаа хаяна хүүхдэд хичээл заахгүй гэж хүүхдийн эрхийг зөрчиж байгаа багш нарыг зүгээр гэр рүү нь явуулчихвал яасийн бэ оронд нь энэ цалингий нь аваад ажиллачих маш олон багш нар ажилгүй байна шүү дээ. Тэгээд ч одооны багш нар хүүхдэд хүмүүжил олгох талаараа маш хангалтгүй байгаа шүү дээ. Ажлаа хаяад байгаа багш нарын оронд ахмад туршлагатай багш нар ч зөндөө байна шүү. Харин ч тэр ахмад багш нар бол хүүхдийг сайн ч хүмүүжүүлнэ бас хүүхдэд хичээлээ ч сайн заана, тиймээс энэ ажлаа хаяад байгаа багш нар төр засгийг заавал цалин нэм гэж шантаажлаад байх шаардлагагүй, эхлээд өөрсдөө сайн боловсор, хүүхдүүдэд монгол өв уламжлалыг нь зааж хүмүүжүүл, ахас эхэс найз нөхдөө хүндэлдэг зөв амьдралд сурга, тэгээд алсдаа цалин нэмлээ гэхэд хавтгайруулан нэмж болохгүй ур чадвар зан харьцаа өөрсдөө хүүхдүүдэд үлгэрлэх байдал гээд олон үзүүлэлтийг нь харж цалинг нь нэмбэл зүгээр байх, тэгээд ч ахмадын хуулиар бол ахмад баг нар хөдөлмөрийн гэрээ хийгээд ажиллаж болох юм билээ

Зочин    3 долоо хоног, 5 өдөр [124.158.74.120]

За сайдаа цалин мөнгөнөөс илүү ажлын байрны дарамт хэрээс хэтэрлээ. Энэ Монголын Үндэсний Музейн захирал гэж хаанаас нь ч харсан үл бүтэх есөн шид нь бүрдсэн үе үеийн дарга нарыг дулдуйдсан гар нэг байна. Музейн ажиллагсдын 70% нь энэ хүний нууц амрагын аав, эгч, дүү, хадам аавуудынх нь мэдэлд байдаг болоод удаж байна. Одоо таныг ч бас аргалчихна гэж том дуугараад хүмүүсийг дарамталж л сууна

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.9.42.116]

Багш эмч нарын цалинг нэмэх л юм бол хегжлийн бэрхшээлтэй иргэд ажил орлогогуй иргэд тэтгэвриийн хегшид жагсаж суулт хийж эсэргууцэх хэрэгтэй Баталгаат цалинтай терийн тесев татварын менгеер цалинждаг хумуусийг ингэж даваргахаа болж уз албан тушаал нэр терийн хойноос хеецелдегч аймхай хулчгар бодлогогуй тер шургалсан тушээд нэртэй сармагчингууд минь

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.9.40.9]

Еерийнхее авилга луйвараал 30 хувь нэмнэ дээ

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [124.158.74.120]

За сайдаа цалин мөнгөнөөс илүү ажлын байрны дарамт хэрээс хэтэрлээ. Энэ Монголын Үндэсний Музейн захирал гэж хаанаас нь ч харсан үл бүтэх есөн шид нь бүрдсэн үе үеийн дарга нарыг дулдуйдсан гар нэг байна. Музейн ажиллагсдын 70% нь энэ хүний нууц амрагын аав, эгч, дүү, хадам аавуудынх нь мэдэлд байдаг болоод удаж байна. Одоо таныг ч бас аргалчихна гэж том дуугараад хүмүүсийг дарамталж л сууна

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.179.27.192]

muunchin zailuulaachee!!!

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.179.27.192]

soliotoi avgai ve?

Зочин    3 долоо хоног, 6 өдөр [103.212.117.18]

Багш эмчийн цалинг хийсэн ажлын үр дүнгээр нь нэмбэл шударга шүү түүнээс биш хавтгайруулан нэмж болохгүй аливаа ажил үр дүн ур чадвар зан харьцаа гээд үзүүлэлтүүд байх ёстой

Зочин    4 долоо хоног [202.21.113.110]

энэ бурхан уу

Зочин    4 долоо хоног [59.153.114.181]

Цогзолмаа сайдаа юугаараа цалин нэмэх гээд байна.Нэмэх мөнгөө шийдсэн юм уу? Чи ер нь энэ салбарыг элгээр нь хэвтүүлээд өгөөрэй

Зочин    4 долоо хоног [202.21.117.58]

Гэхдээ багш нар ажлаа сайн хийх хэрэгтэй. Эцэг эхийг сургаад байгаа юмуу, хүүхдийг сургаад байгаа юмуу. Дандаа эцэг эхийг таталж мөнгө хураана. Өгөхгүй бол хүүдийг дарамтална. Мөнгө өгсөн хүүхдэд сайн хандана. Мэдлэг муутай. Сүүлийн үеийн багш нар их бүдүүлэг болсон шүү. Сургалтын чанар худийн ухамсраа дээшлүүлчихээд мөнгө нэхэж болохгүй юу.

Зочин    4 долоо хоног [66.181.189.239]

багш нарын цалинг нэмэхдээ яаманд ажиллагсдын цалинг багасгаж, энэ мөнгийг багш нарт нэмэх, Төрийн албаныхны тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг зөвхөн багш нарт олгох хэрэгтэй. Соц-ийн үед ийм байсан. тэд улс орны бадал багшаас шалтгаалдаг гэдгийг сайн мэдэж байв

зочин    4 долоо хоног [202.179.24.184]

Цогзолмаа Сайд аа, Танай Нам Хүүхдийн мөнгөө хасаад оронд нь Эмч , Багш нарын Цалинг нэмнэ гээд яриад суухад Сэтгэлд чинь юм бодогдохгүй юмуу, Та чинь Эх хүн биз дээ,