Улс төр


Д.Сумъяабазар замбараагүй лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргалаа

4 долоо хоног TIMES.MN

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан. Тэр үеэрээ төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүйг хатуу анхаарууллаа. Мөн нийтээрээ нэр нь унаад байгаа салбараа өөд нь татаж, улсдаа эзэн шиг сэтгэлээр хандан ажиллах чиглэлийг өгсөн. Энэ үеэрээ журам, тогтоолын цоорхойгоор гажуудаад байгаа лиценз олголтын асуудлыг эргэн харж зөв гольдролд оруулахын тулд тушаал гаргаснаа тус газрын дарга Б.Баатарцогтод өглөө.  Тогтоолд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотойгоор олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм, журам, заавруудыг цэгцлэх шаардлага тулгарсан. 

Иймд Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар Сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болголоо” гэсэн байна.


                                                 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног [202.21.113.110]


ТНБД нь Загджав тэр байгаа газар будилаантай Ханууул дуурэг яасан ийм л хүн байгаа хойно өөрөө уул уурхайтай хүн


Зочин    4 долоо хоног []


МОНГОЛ УЛСЫН ОДОО ИЛРҮҮЛЭЭД АШИГЛАЖ БАЙГАА УУЛ УУРХАЙН ОРД АШИГАА ӨГӨХӨД БИДЭНД БАГДАХГҮЙ ЭЭ ӨДӨР БҮР ТАСРАЛТГҮЙ ХЭДЭН ЗУУН МАШИНААР АЧИЖ УРГШАА ГАРГАЖ БНА ТЭГСЭН МӨРТЛӨӨ 3 ХАН САЯУУЛАА ХЭРҮҮЛТЭЙ ЯДУУ АМЬДАР Ч БНА ҮҮНИЙГЭЭ ЦЭГЦЛЭЖ АМЬДРАЛАА УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАЖ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ ХЭРЭВ ТЭГЖ Л ЧАДВАЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭХ ОРНООРОО БАХАРХАН АМЬДАРЧ ЧАДНА ДЭЛХИЙД ХЭНЭЭС Ч ЮУ Ч ЦАРАЙ АЛДАХГҮЙ ЦЭЭЖ ЦЭХ МӨР БҮТЭН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРНА. ТИЙМ УЧРААС ОДОО ОЛГОГДСОН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭГЦ ЖУРМАНД НЬ ОРУУЛЖ АРД ТҮМЭНДЭЭ ХУВЬ ХИШГИЙГ НЬ ХҮН БҮРТ ТЭНЦҮҮ ХҮРТЭЭХ ХЭРЭГТЭЙ.


Зочин    4 долоо хоног [66.181.165.36]


Лицент олголтыг зогсоож одоо өнөөдрийн байдлаар хэн гэдэг хүн хууль бусаар авсанг мөн тогтоох хэрэгтэй мөн УУХҮЯам нь дотроо маш зөрчилтэй сайдынхаа үгэнд ордоггүй яамаа гарын үсэг зурдаг ТНБД нягтлан 2 л барьж ажиллагаагаа явуулдаг нягтлан нь дандаа хов зөөж харъяа байгууллагынхаа мөнгө төгрөгийг хурдан шуурхай шийддэггүй зөвхөн гар харж асуудлыг шийддэг дэндүү бүгшсэн харанхуй газар бг


Зочин    4 долоо хоног []


Mal mini haana tegj olgood bgam be uursduu svaad bga bol ner ustai ni heleech