Нийгэм


Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хандив өргөв

4 долоо хоног TIMES.MN

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийгмийн хариуцлагаа ухамсарлан  бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжлийн сангийн 5-18 насны 24 бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хоол хүнс, хичээлийн хэрэгсэл, дулаан хувцас, түлээ нүүрс, гэр олгох, эмчилгээнд хамруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй "Сайхан сэтгэл" сайн үйлсийн аянд нэгдэж, хандив цуглуулах ажлыг ШШГЕГ-ын алба хаагчдынхаа дунд зохион байгуулан нийт 520.000 төгрөгийг цуглуулав.

 

Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар өнөөдөр /2017.10.24/ тус хандивын мөнгийг "Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжил сан"-гийн удирдах зөвлөлийн дарга Э.Батхолбоод гардуулан өгч, хүүхдийн төлөө хийж буй сайн үйлсийн ажилд нь амжилт хүссэн юм.  

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.