Нийгэм


Осолдсон иргэдийн цогцсыг Улаанбаатарт авчирна

4 долоо хоног TIMES.MN

Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн.

 

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа юм байна.

 

Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна.

 

Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна.

 

Аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.

 

Өчигдөр голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг хүргүүлэхээр гаргасан.

 

Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.