Нийгэм


500 саяын азтантай холбогдоогүй гэв

4 долоо хоног TIMES.MN

Өнгөрсөн амралтын өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны анхны супер азтан тодорсон билээ. Тэгвэл супер азтан одоогоор холбогдох байгууллагуудтай холбогдоогүй байна.

 

Энэ талаар Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзориг “Бид 500 сая төгрөгийн азтантай холбогдоогүй байна. Журам ёсоор азтан болсон бүх хүмүүст өчигдөр гар утсанд нь мэссэж явуулсан.

 

Бас ebarimt.mn-дээр зарласан байгаа. Хонжворын мөнгө хүсэлт илгээснээс хойш ажлын 20 хоногийн дотор орно. 500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэдийн хувьд ebarimt.mn системд баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээж байж дансанд мөнгө нь ордог.

 

Нэмүү өртөгийн албан татварын хуулиар хонжвор хожсон иргэн ямар татвар шимтгэл төлөхгүйгээр гар дээрээ 100 хувь авах ёстой. 500 мянгаас дээш төгрөгийн азтан болсон бол харьяа дүүргийнхээ  татварын хэлтэс эсвэл ТЕГ-ын Татварын орлогын газарт  хүсэлтээ гаргадаг.  Ингэхдээ иргэний үнэмлэх, сугалаа нь таарсан баримтын эх хувийг авч очих ёстой” хэмээсэн байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног [124.158.77.15]


хонжвор хожсон дугаар кодыг нь ямар хонжвор хожсонтой нь нийтэлж мэдээлж байгаач. ямар ч мэдээлэл байхгүй, энэ бол ёстой нөгөө айди нь өөрсөндөө тааруулаад аваад байдаг гэж үнэн байхаа. мэдээлэл маш муу байдаг. бүр хэвлэж гаргаж байгаачээ. тэгээд энэ тохиролыг тв ээр гаргаж байгаач, яаж тохируулдаг эсэх нь ёстой хэнд ч мэдэгдэхгүй нуугдмал байдаг ч дээ.


Зочин    4 долоо хоног []


Дугаарыг нь бичнэ үү?


Зочин    4 долоо хоног []


Дугаарыг нь бичнэ үү?