Эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна

Үлдсэн гурван уулчинг хайж байна

Отгонтэнгэр ууланд сураггүй болсон 17 иргэний ар гэрийнхэнтэй ОБЕГ-ын удирдлагууд өнөөдөр уулзаж мэдээлэл өгсөн байна.   Уулчдыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн гурван иргэнийг хайж байна. Тэд цасны таван метрээс доош гүнд эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн аж.  Албаныхан амиа алдагсдыг Улаанбаатар хотод тээвэрлэж ирээд шууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөх юм байна. Ингээд мэргэжлийн шинжээчид цогцос таниулж, дүгнэлт гаргасны дараа ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх ажээ. 


ОБЕГ: Аврагчид 14 иргэнийг цогцсыг олоод байна

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид шуурхай зохион байгуулан ажиллаж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олсон байна.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна.  Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна.

Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. Мөн аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Амиа алдсан уулчдын тоо 12 боллоо

Ё.Лхагвасүрэн: Цогцсыг таниулах ажиллагаа хийгдэж байна

Уулчдын нэрс тодорхой болжээ

Эрэн хайх ажиллагааг маргааш 06:00 цагт үргэлжлүүлнэ

Арван уулчны цогцос олдлоо

ОБЕГ: Амиа алдсан уулчдын тоо долоо боллоо

Отгонтэнгэр хайрханаас зургаан хүний цогцос олдсон гэв

Эрлийн багийнхан гурван уулчны цогцсыг олжээ

Б.Гангаамаа: Цас нурж, хавцал руу унасан бол маш эрсдэлтэй

Шадар сайдын ахалсан баг Завханыг зорилоо

Тусгай дугаарын утас ажиллуулж байна

Шуурхай бүлэг нэмж ажиллуулахаар боллоо.


Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийг аврах хайх ажиллагаа үргэлжилж байна.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Төрийн ордонд өнөөдөр /2017.10.23/ хуралдаж, аврах ажиллагаа зохион байгуулж буй талаарх мэдээллийг солилцож, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.


Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.

Тус дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 3 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, Давтан сургах, сэргээн засах төвийн 1 алба хаагч, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг, нийт  21 хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр өчигдөр орой нислэг үйлдэж, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.

Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм.

Гурван фургонтой авирагчид 2017 оны 10 сарын 21-ний өглөөний 7 цагт авиралт хийхээр зөвшөөрөлгүй нэвтэрч авиралтаа эхлүүлсэн байсан.  Сураггүй болсон 17 хүний 5 нь эмэгтэй 12 нь эрэгтэй юм байна. Тэд бүгд сайн дураар ууланд алхагчдын клубт элсэн, нэгдэж алхалт хийдэг байжээ. Сураггүй болсон хүмүүсийн “Оргил өөд” клубээс 1 хүн, "Хамтдаа алхацгаая" клубээс 1 хүн, "Хайрхан" клубээс 1 хүн, "DCI hiking" клубээс 1 хүн, "Sky runing" клубээс 1 хүн “Сонирхогчийн клуб”-ээс 6 хүн болон бусад клубээс 6 хүн багтжээ. Сураггүй болсон иргэдийн дунд гэр бүлийн дөрвөн хүн байжээ.