Нийгэм


Таргалалтын төрлүүд үүнтэй зохисцон тураах аргууд

1 сар TIMES.MN

Таргалалт нь дотроо олон төрөлтэй. Аль хэлбэрийн таргалалттай хэрхэн зөв зохистой тэмцэж тураах аргыг хүргэж байна.  Биеийнхээ аль хэсгээр таргалж байгаа нь үүсэх тодорхой шалтгаан нөхцөлтэй бөгөөд түүнтэй тэмцэж, таргалалтаас ангижрах арга барил нь ч өөр байна. Иймээс ямар төрлийн таргалттай гэдгээ тодорхойлсны дараа үүнтэй тэмцэхийн тулд зохистой зөв аргаар нь турвал илүү үр дүнтэй байх болно.

 

1. Хоолны таргалалт - Дэлхий дахинаа хамгийн түгээмэл таргалалт юм. Хүзүү, эрүүнээс эхлэн хэвлийн доод хэсэг хүртэл жигд өөхлөн таргалдаг. Хоол, хүнс, чихрийн зохисгүй, хэт хэрэглээнээс үүдэлтэй. Тиймээс хоолоо багасгаж, зөв хооллож, өдөрт дор хаяж 30 минут идэвхитэй дасгал хөдөлгөөн хийгээд байвал энэхүү таргалалтаас амархан сална.

 

2. Стресснээс үүдэлтэй гэдэс хэлбэрийн таргалалт - Байнгын сэтгэл зовнил, гутрал, стресс, ядаргаа, хэт их зүйл бодох, дарамт шахалтнаас үүдэлтэй таргалалт бөгөөд ийм үед чихрийн хэрэглээ ихэссэн байдаг ба хоол боловсруулах тогтолцоо үргэлж хямарч хоол шингэхгүй байх зэргээс үүдэн хэвлий, хавин хавиар таргалдаг. Үүнээс амархан салахын тулд хооллолт, дасгал хөдөлгөөн гэхээсээ илүү сэтгэл санаагаа засах, тайван байх, өөдрөг, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

 

3. Бөгсөн биеийн таргалалт - Ихэнхдээ өсвөр насны охид, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог тухайн насны онцлог, дааврын тэнцэл алдагдсанаас үүдэлтэй. Үүнээс ангижрахын тулд архи, тамхины хэрэглээг хасах, удаан суухгүй байх, дасгал хөдөлгөөн эрчимтэй хийх хэрэгтэй.

 

4. Хоол боловсруулалттай холбоотой таргалалт - Энэ нь артерийн судсанд тослог эд бий болсноос үүдэлтэй бөгөөд гэдэс хавиар өөх хуримтлагдана. Энэ байдал удаан үргэлжилж таргалбал амьсгалахад хүндрэлтэй болж, зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг.

 

5. Цусны эргэлттэй холбоотой таргалалт - Үүнийг генийн удамшлын таргалалт гэдэг. Ихэнхдээ хөлийн хавантай, жирэмсэн эхчүүдэд тохиолддог. Үүнээс салахын тулд хөлийн дасгалууд, галбиржуулах дасгалууд хийх, гүйх алхах, шатаар өгсөж, уруудах хэрэгтэй.

 

6. Идэвхгүй байдлын таргалалт - Өмнө нь идэвхитэй хөдөлгөөн, спортоор хичээллэж байгаад зогсвол ийм таргалалттай болдог. Үүнээс сэргийлэхийн тулд өдөрт урт хугацаанд өлөн байлгүй ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй. Мэдээж гурил, өөх тосны оронд жимс, ногоог сонгож хооллолтын чанарт анхаарах хэрэгтэй. Мөн алхах, гүйх гэх мэт өдөр тутамд амьдралын идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингэснээр хоол боловсруулах ажиллагааг идэвхжүүлж өөхийг шатаадаг байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.