Улс төр


Д.Оюунхорол: Сувиллын 10-р цэцэрлэгийн нөхцөл байдалтай очиж танилцаарай

1 сар TIMES.MN

БСШУСЯ-ны сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаад гишүүд захиас үгээ хэлж байна.


Д.Оюунхорол: Гэр хорооллын боловсролын салбар дээр онцгой анхаарах шаардлагатай. Улсын хэмжээнд ганцхан байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цэцэрлэгийн асуудал дээр анхаарч ажиллаад, очиж нөхцөл байдалтай танилцаасай гэж хүсмээр байна.


Б.Ундармаа: Өдрийн цай хөтөлбөрийг өдрийн хоол болгож чадах уу. Хувийн их дээд сургууль дундаа Монголын уламжлалт анагаах ухааны их сургууль байна. Энэ анагаах ухааны их сургуулийг та дэмжих үү. Сонгинохайрхан дүүрэг хүн амын нягтралаараа их хэрнэ сургууль, цэцэрлэгийн асуудал муу байдаг. Хүн амын нягтралыг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээтэй нь уялдуулж ажиллаж чадах уу.


Ц.Цогзолмаа: Өдрийн хоолны асуудал дээр нухацтай хандах хэрэгтэй. Стандарт, нормыг нь судалж байж болгоомжтой хандах хэрэгтэй. Аль болох өгөхийг зорьж ажиллана. Сонгинохайрхан дүүргийн нэг сургуульд будуутай хуураг өгдөг хотын төвийн сургуульд гуляшь өгдөг байж болохгүй.


Г.Мөнхцэцэг: Энэ бол асар том айл. Энэ айлыг авч явах боловсрол, мэдлэг, чадвар байгаа гэж харж байгаа. Бага дунд боловсролоосоо ажлаа эхлээсэй гэж хүсэж байна. Хүнийг хүн болгодог юм бол ном, сурах бичиг. Эх хэл үгүй болох аюул нүүрлээд байна. Сошиалын хэл, мессежний хэл гэж үүссэ байна. 20 жилийн өмнө бид 200 үгэнд ярьдаг байсан бол өнөөдөр 20 үгэн дотор ярьдаг болжээ.


А.Сүхбат: Байгалийн түүхийн музейн асуудал ямар шатандаа явж байна. 2013 оноос хойш байгалийн түүхийн музейгүй байна. Мөн Монгол бөхийн ёс зүй алдагдаж байна.


О.Баасанхүү: 116-р сургуулийн захирлыг эргүүлж тавь. Өөрийн хүсэлтээр гараагүй юм билээ. Миний хамаатан, манай нам биш. Тухайн сургуулийн ажилчдаас надад мессеж ирээд байна. Авилгалаас хол байгаарай. Та бас засаг дарга байхдаа муу нэр зүүж байсан. Тэгээд очингуутаа янз бүрийн шинэ зүйл битгий туршаарай.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.