Нийгэм


АНУ-д амиа алдсан монгол иргэний ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэв

1 сар TIMES.MN

АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны аравдугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр АНУ-ын иргэн хамт ажиллаж байсан таван хүнийг буудаж, гурав нь амиа алдсан хэрэг гарсан.


Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр амиа алдсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон байна. Гадаад харилцааны яамнаас амиа алдсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гээд Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно хэмээн мэдэгдлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [112.72.12.79]


Өмхий Америкууд хайран хүн,төр засаг нь олигтхйхон шиг бол юунд тэнд очиж үхэж байхавдээ