Нийгэм


Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах уулзалт болов

1 сар TIMES.MN

ИНЕГ, БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны хооронд Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах уулзалт 10 дугаар сарын 11-ээс 14-ний хооронд Шанхай хотод боллоо.

Агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, хоёр талын хооронд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хамтран ажиллах гэрээнүүдийг өөрчлөх, шинэчлэх зорилготой ажлын уулзалтад ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Уулзалтаар талууд:

1. Агаарын хаалга нээх.

2. Тоон өгөгдлийн холбоо (AIDC)-г нэвтрүүлэх ажлын явц.

3. Хоёр улсын нислэгийн хөдөлгөөнийг удирдлагын бүсийн төвүүд хооронд ATN/AMHS сүлжээний хэрэгжүүлэлт.

4. Автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийн хэрэгжүүлэлт, ажиглалтын системүүдийн өгөгдлийг харилцан солилцох.

5.  Нислэгийн хүлээлт, саатал, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үйл ажиллагаа.

6.  Нислэгийн хөдөлгөөний урсгалын төлөвлөлтийн мэдээлэл солилцох, хамтран ажиллах.

7.  Цаг уурын үйлчилгээ.

8.  Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд /НХУТ/ хоорондын харилцан ажиллагааны гэрээ.

9.  Сургалт зэрэг асуудлуулыг хэлэлцсэн байна.

 Талууд энэ удаагийн уулзалтыг нь дараах үр дүн, ач холбогдолтой боллоо гэж үзсэн байна.

  • Хоёр тал агаарын хаалга нээх ажлыг эрчимжүүлж Хятадын талаас нислэгийн статистик, тоон мэдээллийг ИНЕГ-т хүргүүлэхээр боллоо. Мөн, хоёр тал агаарын хаалга нээх асуудлыг албажуулах зорилгоор агаарын хаалганы координат, нэршлийг зөвшилцсөн албан захидал солилцохоор боллоо.
  • AIDC системийг хэрэгжүүлэх талаар харилцан ойлголцолд хүрч Монголын талаас тавьсан AFTN шугамаар техникийн туршилт шалгалтын ажлыг эхлүүлэх саналыг Хятадын тал хүлээн авсан нь чухал ач холбогдолтой болсон.
  • 2014 оноос хойш БНХАУ болон МУ-ын талууд ATN системийн техникийн холболтын ажлыг эхлүүлэх шатанд тохиролцоонд хүрч чадаагүй байсан ба энэ уулзалт хуралдаанд хоёр тал тус системийн техникийн холболт туршилтын ажлыг эхлүүлэх тохиролцоонд хүрч протоколийг тохиролцон холболтыг онцгой нөхцөлтэйгээр Хятадын Хонг-Конгийн туршилтын дараа эхлүүлэхээр тохирлоо.
  • Монгол улсын зүгээс ADS-B системийн хэрэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн агаарын хөлгийн удирдлагын зайчлалд ашиглаж эхлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж 2020 оноос зарим замуудад албан ёсоор ашиглаж эхлэхээр төлөвлөж байсан ба тус төлөвлөлтийг хөрш улс орнуудын ADS-B системийн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулах чиглэлд харилцан тохиролцоонд хүрч чадлаа. Мөн Хятадын талаас ADS-B системийн ажиглалтын өгөгдлийг харилцан солилцохоор тохиролцсон ба энэ нь судалгааны түвшинд өндөр нарийвчлалтай өгөгдөл боловсруулах болон зайчлалд ашиглах үеийн хил орчмын ажиглалтын өгөгдлийн найдваржилтад онцгой ач холбогдолтой юм.
  • Уулзалтын үеэр Шанхайн бүсийн хөдөлгөөний удирдлагын төвд зочилж нислэгийн хөдөлгөөний нөхцөл байдал, ачаалалтай биечлэн танилцаж нислэгийн эрчимжилт өсөж байгаа өнөө үед хягаарлалт бүрэн арилах боломжгүй тул хоёр талууд нислэгийн хөдөлгөөнд тавигдаж буй хягаарлалтыг хамгийн боломжит хувилбараар нөгөө талдаа эрт мэдэгдэж байх талаар санал нэгтэй тохиролцсон.
  • Хөх хотын НХУТ-тэй хийсэн гэрээнд Эрээн аэродромоос хөөрөх агаарын хөлгийн НХУ-ын зөвшөөрлийг хөөрөлт үйлдэхээс өмнө Улаанбаатар НХУТ-өөс авах талаар тусгасан нь хилээс 34 км зайд ойр байрлах Эрээн аэродромоос хөөрөх болон буух агаарын хөлгүүдийн INTIK цэг дээр үүсч болох агаарын хөлгүүдийн давхцлыг зохицуулахад хялбар болсон.
  • БНХАУ болон Монгол Улсын зэргэлдээх төвүүдийн гэрээнд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний харилцан ажиллагааг сайжруулсан заалтууд орж шинэчлэн байгууллаа.

          

   ИНЕГ-ын хүсэлтээр Нислэгийн хөдөлгөөний урсгалын төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, Хятадын Бээжин болон Төв, өмнөд бүсийн Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментийн төвд зочлохыг урилаа. Мөн Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны цаг уурын албаны хүмүүс энэхүү уулзалтад оролцож манай холбогдох мэргэжилтнүүдтэй холбогдон ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Хоёр тал дараагийн Монгол, Хятадын CNS/ATM coordination meeting уулзалтын товыг ярилцаж 2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон байна.

                        

zurag 4 site

Shanghai ACC site



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.