Нийгэм


 Зүрхний гажиг өвчтэй 41 хүүхэд эмчлүүлэхээр Бээжинг зорилоо

1 сар TIMES.MN

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчилнэ. Энэ сарын эхээр 14 хүүхэд Хөх хотыг зорьж, эмчилгээнд явсан бол өнөөдөр 41 хүүхэд эцэг эхийнхээ аль нэгэн асран хамгаалагчийн хамт  Бээжин хотод очиж эмчлүүлэхээр явлаа. Хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгний зардлыг бүрэн даана.


Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлж явдаг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын багтай манай эмч нар хамтран сонгон авсан байна. Мөн  Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг мөн чухалчилжээ.  

Энэ удаа явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь 4 сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байна.

Тэднийн Галт тэрэгний буудлаас МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон төслийг хариууцан ажиллаж буй Улаан загалмайчид, ах дүү төрөл садны хамт үдэн гаргаж,  МУЗН-аас гарын бэлэг өглөө.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Муусайн хужаа нар гээд л элдэв муугаар хараагаад байдаг мөртлөө тусламж авах болохоор ичих ч үгүй инээлдээд байдаг ямар хогийн хүмүүс вэ!