Улс төр


Ц.Цогзолмаа: Боловсролын зээлийн санд арилжааны банк орж ирж байгаа нь буруу

1 сар TIMES.MN

Сайд нарыг томилох чуулган үргэлжилж байна. БСШУСЯ-ны сайдад нэр дэвшиж буй Ц.Цогзолмаагаас гишүүд асуулт асууж эхэллээ.


О.Баасанхүү: Хэцүү ч юм даа. Тохиролцооны засгийн газар болохоор арга ч үгүй байх. Ингэж тохирсон байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаараачээ. Баррел үсэг хэвлэдэг, ном, сурах бичгийг хэрхэн стандарттай болгох вэ. Сургууль, цэцэрлэгийн ном сурах бичиг жил бүр солигдох юм. Нэг бол номоо шахах гээд байдаг юм уу. Боловсрол уг нь уламжлалт нэг стандарттай байх ёстой. Багш нар цалин нэм гээд байна. Хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг больчих хэрэгэтэй. Үүн дээр та санал нийлж байна уу. Анги дүүргэлтийг яах вэ. Мөн багш нарын чадавхийг яаж дээшлүүлмээр байна. Хувийн их дээ сургуулиудын чанарыг яах вэ. Ялангуяа анагаах ухааны их сургуулийн хувьд хүний амьтай холбоотой. Төгсөөд борлогдохгүй байна. Ажлын байр олдохгүй байна.


Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд яамны цогц бодлого шаардлагатай байна.


Н.Учрал: Сургуульд тарааж байгаа сандал ширээ шаардлага хангахгүй байна. Өнөөдөр есдүгээр сарын нэгэн гэхэд ахлах ангийн сурагчид сурах бичиггүй байна. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуулиуд нэгдүгээр ангиас нь эхлээд англи хэл орж байна. Үндсэн хууль зөрчиж байна. Төрийн их дээд сургуулиуд мөнгөний төлөө 400 оноотой хүүхдүүдийг элсэн оруулж байна. Өнөөдөр МУИС төгссөн хүүхэд зөөгч хийгээд явж байна.


Ц.Цогзолмаа: Салбарын түвшинд системийн оношлогоо тогтооё гэж бодож байгаа. Тэгэхгүй бол болохоо байсан байна. Сурах бичиг бизнесийн боломж агуулсан ямар ч агуулгагүй болсон гэдэгтэй санал нэг байна. Хамран сургах тойргийн асуудлыг дорвитой шийднэ. Боловсролын үйлчилгээг тэгш бус байдлыг анхаарах ёстой. Орлоготой хэсэг нь хүүхдэдээ сайн боловсрол олж авч байна. Нийт массаараа иргэдийн хүүхдүүд хүнд нөхцөлд чанартай боловсрол авч чадахгүй байна. Магадлан итгэмжлэл бол боловсролын салбарын чанарыг илтгэнэ. Боловсролын зээлийн санд арилжааны банк орж ирж байгаа нь буруу.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


zochin    1 сар [66.181.176.230]


Said tand amjilt hkusie, zorigtoi, bas medlegtei umaa ta. Odoo Otgonbayar chini eeriin hkunee shuud zahkirl;aar tabiad suuj baigaa SHUTIS n salbar surguuliin bagsh nariig shalgaarai