Улс төр


Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томиллоо

1 сар TIMES.MN

У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар томилогдож байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханыг 87.5 хувийн саналаар дэмжлээ.


Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төвлөрлийг сайжруулъя гэвэл аймгийн төвүүдийн хот байгуулалтыг дэмжих хэрэгтэй.


Л.Болд: Сайд нарын томиллогоо үргэлжилж байна. Сарангэрэл гишүүн Эрүүл мэндийн сайд болно. Миний хувьд Баделхан сайдыг Эрүүл мэндийн сайд болох байх гэж бодож байсан. Өмхий үнэрийн улирал дуусаад утааны улирал эхлэх гэж байна. Энэ иргэдийн эрүүл мэндийн асуудлыг яах вэ. Та инженер хүн байна. Энэ хоёр асуудалд дорвитой анхаарал хандуулаарай. Утаан дээр гэр хорооллын асуудлыг шийдэхгүйгээр утааг шийдэхгүй. Оюунхорол: 1964 онд байгуулагдсан төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ байсан байна. Энэ асуудал дээр үе үеийн дарга нар олон ажил хийж байсан. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [103.57.93.86]


ТНБД-аа ажил хийдгүй, мэргэжлийн биш гэдгээр нь яаралтай сольж байж ажил чинь урагшаа явна.