Улс төр


Д.Тэрбишдагва: Улаанбаатар гээд Вант улс байгуулагдсан

1 сар TIMES.MN

Д.Тэрбишдагва: Улаанбаатар гээд Вант улс байгуулагдсан. Газрын тухай хуулийг 2003 онд шинэчлэн байгуулсан. Энэ хууль маш хоцрогдсон хууль. Газраар баялаг бүтээх бус хууль бусаар дамлан, өөр хоорондоо зарах асуудал байна. Зөвшөөрөл авахын тулд нэг газарт 10 удаа очиж байна. Улаанбаатар хотод ирсэн хөдөөний хүмүүс Улаанбаатар хот дахь хаягжилтыг ойлгохгүй байна.


Ё.Баатарбилэг: Барилга хот байгууалтын яам бол дан ганц нийслэл бус Монгол улсын яам шүү. Тиймээс хөдөө орон нутаг дахь барилгын асуудалд анхаарлаа хандуулаарай. Түрээсийн орон сууцны асуудал зогссон байна. Барилгын стандарт


Ц.Мөнх-Оргил: Ж.Эрдэнэбатын Засгийн газар 1.2 жилийн хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудалд нэлээд их юм хийсэн шүү. Нэлээд цэгцрэх шатандаа орсон. Тухайн концессийг бид цуцлаагүй ээ. Тухайн хоёр байгууллага өөрсдөө татгалзсан шүү.


Б.Энх-Амгалан: Улаанбаатар хотыг задлах бодлого явуулах хэрэгтэй байна. Дулааны эх үүсвэр бий болгоход хүндрэлтэй болсон. Давхар замын асуудлыг шийдвэл хотын түгжрэл шийдэгдэх боломжтой. Үүн дээр анхаарч ажиллаарай. Харгиа цэвэрлэх байгууламжийн асуудал байна. Хамгийн зөв технологи бол битүү технологи байх ёстой.


Ж.Батзандан: Бат-Үүлийн санаачлагаар эхэлсэн дахин төлөвлөлтийн асуудал зогсонги байдалд орсон, иргэд хохирсон ийм байдалтай байна. Өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлж байсан зүйлийг нь засаад цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж боддог. Ашиглалтын шаардлага хангахгүй газрыг нураагаад дахин барих ажил өрнөж байна. 100 гаруй барилга байна. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Та 1000 барилга барина гэж байна. Энэ багадна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.