Зураг & Видео


Анхны хүүхдээ хүлээж буй Сон Хе Гё-ийн талаар сонирхолтой баримтууд

1 сар TIMES.MN

"Зүрхэнд шингэсэн намар", "Зочид буудлын эзэн", "Амьдралын ээдрээ", "Миний байшин" зэрэг киногоороо үзэгчдийн танил болсон Солонгосын алдарт жүжигчин Сон Хе Гё-ийн талаар сонирхолтой баримт хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр "Нарны үр сад" цувралын гол дүрийн жүжигчин Сон Чжун Китэй энэ сарын 31-нд хуримаа хийхээр товлосон билээ. Хосууд хуримын зураг авалтаа Сан Франциско хотод авахуулсан бөгөөд энэ үеэр жүжигчин бүсггүйн фэнүүд түүнийг жирэмсэн болохыг анзаарчээ. Ингээд Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа үнэлэгдэж буй Сон Хе Гё-ийн талаар илүү ихийг мэдэцгээе.


  • 1981 оны 11 сарын 22 нд төрсөн. 37 настай. 
  • Тэрээр төрөхдөө өвчтэй байсан бөгөөд эмч нар түүнийг найдваргү хэмээж байсан ч амьд үлдэж чадсан. Тиймээс түүний гэр бүлийнхэн охиныхоо төрсөн өдрийг эдгэрсэн өдөр буюу 1982 оны 2 сарын 26 тэмдэглэдэг аж. 
  • Эцэг эх нь бага байхад нь хоёр тийш болсон ба жүжигчин бүсгүй ээжтэйгээ өссөн.
  • Сөүлийн Гангнамын сургуульд суралцдаг байсан бөгөөд уран гулгалтаар хичээллэдэг байсан аж. Гэхдээ 8 дугаар ангиасаа спортоо орхисон гэдэг.



  • Дараа нь "Sejong" их сургуульд суралцсан
  •  Хамгийн анх "First Love" хэмээх телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдаж эхэлсэн бөгөөд драмын , инээдмийн олон кино болон жүжигт үргэлжлүүлэн урилга авч, гол болон туслах дүрүүдийг бүтээж эхлэсэн юм.
  • 2000 онд “Зүрхэнд шингэсэн намар” хэмээх кинонд гол дүр бүтээсэн нь тун амжилттай болж, Солонгос төдийгүй Азид танигдаж байв
  • Тэрээр боловсролдоо илүү анхаарч Сан Франциско хотноо англи хэлний сургуульд суралцахаар явж 4 жил урлагаас хөндий амьдарч байжээ




  • 2011 онд Солонгосын хамгийн царайлаг, сайхан бүсгүйгээр түүний нэрлэж, Атланта, Нью-Йорк, Бонус Айрес, Парис, Бразил , Недарланд зэрэг томоохон улсуудын зар сурталчилгаа, брэндийн нүүр царай болжсоноор Европчуудын дунд мөн нилээд алдаршжээ
  • "Нарны үр сад" кинонд тоглож байхдаа хамтран тоглосон Song Joong-ki - тэй болзож эхлэсөн бөгөөд тэд энэ сарын 31 нд хуримаа хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн түүнийг жирэмсэн болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. 




  • 1998-2016 он хүртэл Солонгос, Хятад, Азийн олон Авардс, шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж, шилдэг жүжигчин, шилдэг кино, хамгийн алдартай жүжигчин, хамгийн эрэлттэй жүжигчин хагмийн өсөх ирээдүйтэй жүжигчин гэх мэт бүхий л шагналыг хүртсээр ирсэн












Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.