Улс төр


Н.Учрал: Газрын алба яамнаас илүү эрх мэдэлтэй болсон байна

1 сар TIMES.MN

УИХ-ын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. өнөөдөр үлдсэн долоон сайдыг томилно. Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханаас гишүүд асуулт асууж эхэллээ.


О.Баасанхүү: Цэвэрлэх байгууламжийг яах вэ. Хэдэн сарын хэдний өдөр ашиглалтад орох вэ?


Х.Баделхан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн стандарт гэж байгаа. Тусгай журам горимтой. 7000 орчим барилгын компани байна. Концессийн асуудал дээр онцгой анхаарна. Барих, ашиглах, шилжүүлэх концессыг дэмжинэ. Ахмад, залуучуудыг орон байртай болгох бол зөв. Багш, эмч нарыг цаашид дэмжээд байраар хангах асуудал дээр анхаарч ажиллана. Ипотекийн зээлийг боловсронгуй болгоход анхаарна.


Н.Учрал: Дахин төлөвлөлтөд орсон, ямар ч ашиглах боломжгүй барилгууд байна. Мөн шинээр баригдсан хэрнэ хоёр жил болоод дээврээс нь ус гоождог, газар хөдлөлтөд тэсвэргүй байрууд хүлээж аваад байна. Газрын алба яамнаас илүү эрх мэдэлтэй болсон байна. 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих залуучуудын тухай хуульд залуучуудад зориулсан барилга байгууламжаар хангана гээд заасан байгаа.


Х.Баделхан: Таны саналыг дэмжиж байна. Хот байгуулалтын тухай хуульд шинэчлэл хийхээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа юм байна.


А.Сүхбат: Улаанбаатар хотын зам талбайн шугам төв цэвэрлэх байгууламж руу шууд орж байна. Төв цэвэрлэх байгууламж дэлбэрлээ. Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудлын заалны гантиг чулууг анхаарч, шалгамаар байна. Барихад үүрч унаж байгаа Хятад чулуугаар хийж байна.


Х.Баделхан: Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл гарсан. Нэлээн сайн зураг төсөл гарсан гэж үзэж байгаа юм байна. Гарсан саарал усыг нь дахиж ашиглах боломжтой гэсэн. Хөшигтийн хөндийн асуудалд албан ёсоор шалгаж байгаад хариу хэлье.


Ц.Гарамжав: Хүн төрөлхтөн их хол явжээ. Гэтэл бид ширүүхэн газар хөдлөхөд Улаанбаатар хотоосоо гарч чадахгүй болтлоо барилга барьсан байна. Орц, гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх хэрэгтэй байна. Сургууль цэцэрлэгийн гаднах талбайд барилга барих зөвшөөрөл олгоод байна. Цэвэрлэх байгууламжийн асудал дээр долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй шүү.


Х.Баделхан: Орц, гарц, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх асуудал дээр анхаарч ажиллана.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр [182.160.2.100]


Газрын алба яамнаас илүү эрх мэдэлтэй болсон байна---Н.Учрал гишүүнээ УБ, бусад хот суурин Бүр монгол улсыг бузартуулж байгаа улс бол энэхүү газрын албаны нөхдүүд мөнөөсөө мөн. Газрын алба бол газар олгодог байгууллага биш


Зочин    1 сар []


GUNII TSEVDEGIIN SUDALGAAGUI BARILGA BARIH BOLSON N UUNTEI


Зочин    1 сар [202.21.101.130]


Дарханы Газрын албаны дарга гэж авилгадаа хахсан дуугарч ядсан хар пацааны асуудлыг шийдээрэй.


Зочин    1 сар [202.21.101.130]


Дарханы Газрын албаны дарга гэж авилгадаа хахсан дуугарч ядсан хар пацааны асуудлыг шийдээрэй.


Зочин    1 сар [122.201.21.186]


үе үеийн газрын албаны албан тушаалын наймаа ,авилгалыг яаж таслан зогсоох вэ??? үүнийг цэгцлэх зоригтой эх орон ч шудрага аавын хүү байна уу???