2017,10-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Улс төр


Томилогдсон сайд нарын амлалт

1 сар TIMES.MN
Өчигдөрийн чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын зарим сайдыг томиллоо. Ингээд Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болон Засгийн газрын гишүүд салбартаа ямар бодлого баримталж ажиллах талаар тоймлон хүргэе.



Шадар сайд Ө.Энхтүвшин: /84.1 хувийн саналаар дэмжив/


-Манай намынхан хоорондоо ойлголцож чадсан. Ямар нэг албан тушаалын тохиролцоон дээр биш үзэл бодол, үнэт зүйл, хариуцлага дээрээ ойлголцож байгаа. Цаашдаа ч ойлголцоно. Эхлээд би энэ Засгийн газарт залуучуудаа түлхүү оруулъя гэж бодсон. Зургаан хүн дээр бодлогоо нэгтгээд явуулсан. Сайд болчихоосой гэж бодсон, нэлээн хөөцөлдсөн зарим нь болсонгүй. Нөхөд маань эргэж ярилцаад “Улс орны байдал амаргүй, намын дотоодод ойлголцох асуудал байна. Төрийн албаны туршлага танд байна, одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ” гэсэн. Би хамт олныхоо бодлогод захирагдаж явдаг хүн. Шийдвэрээ гаргасан. Хийх ажил их байна, нөхцөл байдал амаргүй байна. Албан тушаал гэхээс илүү үүрэг хариуцлагаа давхарлая хэмээн ийм сонголт хийлээ.




ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: /88.1 хувийн саналаар дэмжив/


-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Хийх ажил тодорхой байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Эзэнгүйдсэн төрийн өмчийг эзэнтэй болгох замаар төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулна. Засгийн газар хууль тогтоомж биелүүлэх үүрэгтэй. Миний хувьд “давхар дээл”-ийг давхар ачаа гэж ойлгож байна. Дэлхийн олон улс оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг. Тиймээс дэлхийн жишгээс гажаагүй. Мэдээж бүх шатанд үргүй зардлыг хэмнэнэ. Сайд нарын цалинг хэмнэнэ. Хамгийн гол нь кабинетын зарчмаар ажиллаж ажлын үр дүнд анхаарах ёстой. Амлалтаа биелүүлэх нь ард түмний шалгуур байх болно.




Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: /88.2 хувийн саналаар дэмжив/


-Байгаль орчны асуудал салбар дундын асуудал гэдэгт санал нэгдэж байна. Бид аль аль талдаа ойлголцож, хэн хэн нь хамрах хүрээ, хийх ажил, гүйцэтгэх зүйлсээ тодорхой болгох ёстой. Сүүлийн үед хүний нөлөөллөөс болж байгаль орчин сүйдэж байгаа нь үнэн. Хүний нөлөөнөөс бий болж буй байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухааны ололтыг ашиглах нь чухал. Агаарын бохирдлоос гарах хүсэл байвч ажил, ажиллагаа нь өөр явж ирсэн. Дэлхий нийтийн жишигт утаанаас салахад гуравхан зүйл бий. Нэгдүгээрт орон сууцжуулах, хоёрдугаарт газ, цахилгаанаар дулаан хангах, гуравдугаарт дулаалга сайжруулах юм. Мөн зайлшгүй анхаарах зүйл бол түүхий нүүрсний хэрэглээг багасгах. Бид шидтэн биш учраас хугацаа хэрэгтэй. Үе шаттай хийх ажлуудаа бид хийнэ. Хөрсний бохирдол өндөр байгаа гэдгийг бүгдээрээ ярьж, бууруулахын төлөө явж байгаа.




Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: /84.1 хувийн саналаар дэмжив/


-Цэргийн алба бол онцгой алба. Бид цөөхөн хүн амтай. Гэхдээ Үндсэн хуульдаа өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан учраас олон хүн зэвсэг эзэмшдэг, цэргийн талаар мэдлэгтэй байх ёстой. Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Цаашид би цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй гэж боддог. Батлан хамгаалах яамны хэмжээнд явж буй үйл ажиллагааны 60-70 хувь нь гадаад бодлоготой холбоотой байдаг. Энэ нь өөрөө манай цэргийн хөгжил, зэвсэг техникийн хангалт, бэлэн байх чадварт маш том тус дэм болж байна. Ер нь цаашид манай батлан хамгаалахын үйл ажиллагаанд гадаад харилцаа онцгой чухал ач холбогдолтой.




Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: /91.3 хувийн саналаар дэмжив/


-Би гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг боловсруулаад явж байсан хүн. Зоосны нүхээр харах юм бол асуудал бий. Гэхдээ гадаад бодлого гэдэг бол зөвхөн эдийн засгийн өнцгөөс харах асуудал биш. Аливаа улсын нэр хүндийг энэ танхимд тэд биднийг хүндэтгэдэг шиг хүндэтгэдэг байх ёстой. Бодит харилцаа байхгүй байсан хэд хэдэн Элчин сайдын яам, консулын газруудыг хаасан. Хоёрдугаарт, Монгол Улсын бүтээгдэхүүн транзитаар гарахгүй байгаа гэдэг маш зөв асуудал. Энэ дээр хоёр талд ярих юм бий. Хүнсний бүтээгдэхүүн дээр эрүүл ахуйн асуудал бий. Манай улс эрсдэлтэй бүс нутагт хамрагдчихдаг. Тэгэхээр бид боловсруулалтаа илүү сайжруулж зах зээлд гарах ёстой.




Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: /89.9 хувийн саналаар дэмжив/


-Сонгуулийн өмнө өгсөн хүүхдийн мөнгө бол хууль зөрчсөн асуудал болсон. Үүнийг ОУВС-д ойлгуулсан. Ядуурлын түвшин нэмэгдэж байна. ОУВС-тай анх гэрээ хэлэлцээр хийж байхад ийм гэрээ хийж болохгүй гэж хэлж байсан. 2006 онд Оюу толгойтой гэрээ хийхээр яригдаж, тэнд ажиллаж байгаа ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол ажилчид байх гэсэн заалтыг оруулж ирсэн. Гэвч дэмжигдээгүй. Харин 2009 онд Оюу толгойтой гэрээ хийсэн. Энэ гэрээнд би оролцоогүй ээ. Би болон манай ах нараас нэг ч хүн нэг ширхэг ч лиценз аваагүй. Төрийн ажлыг төрөөр нь, хувийн ажлыг хувиар нь хийнэ гэсэн манай гэр бүлийн зарчим бий.Төсвийн тодотголыг үзсэн, засах юм маш их бий. Засаж залруулах маягаар ажилласан. Хүүхдийн мөнгөө олгоё, орон нутагт үүссэн өрөө шийдье. Төсөвт байгууллагад үүссэн өрийг шийдье гээд зассан.




Хууль зүйн сайд Ц.Нямдорж: /89,9 хувийн саналаар дэмжив/ 


-Засгийн газрын цаашдын ажилд хэрэг болохоор гол санаануудыг би бичиж авч байна. Энэ оффшорын асуудлыг анхаарна. Бас зарим хэрэггүй хуулийг өөрчилнө. Хэт олон хүнээс асуудаг хууль чинь буруу. Цэгцлэх хэрэгтэй. Оффшорын асуудлаар ч гэсэн тодорхой байр суурьтай. Хэрэгжилтийг нь үзэж байгаад өөрчлөлт хийх шаардлагатай бол саналыг нь оруулж ирнэ. Гэхдээ нэг зарчим бий. Би юмыг уншиж, судалж үзэлгүйгээр хуулийн талаар үг хэлдэггүй. Судалж үзээд, шийдвэрлэнэ. Сүүлийн үед гараад байгаа нэг зүйлд анхаарал хандуулахгүй бол болохгүй. Сошл ертөнцөөр дутуу ойлголттой цацсан асуудал гэнэт нийтийн давалгаа болж хувиргаад юмыг буруу тийш нь эргүүлэх гээд байгаа асуудал байна. Ийм байдлаар дүгнэлт хийж болохгүй. Хүүхдийн эрхэд халдсан гэдэг асуудал гараад байна. Энийг очиж байгаад судалж үзнэ. Би шал өөр юм сонссон шүү. Хуулийн ажлыг баталгаатай болгож байж амнаасаа үг алдахгүй бол болдоггүй. 60 тэрбумын асуудлыг эцэслэн шалгах ёстой.




НХХ-ийн сайд С.Чинзориг: /89.7 хувийн саналаар дэмжив/ 


-Ажилгүйдлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажил явуулна. Эдийн засгийг сайжруулах чиглэлээр бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэргээр. Хөдөлмөрийн зах зээл өөрөө эмзэг. Аж ахуйн нэгж байгууллагуудын 85 хувь нь 9 хүртэл ажиллагсадтай жижиг аж ахуйн нэгжүүд. Эдгээрийг дэмжих бодлого ажил явуулах хээргтэй байна. Малчдыг тогтвортой орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Их дээд сургууль төгссөн залуусыг өөрт бий болгосон чадвараараа өөрөө өөртөө ажлын байрыг бий болгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Засгийн газар бүхэлдээ ажиллах шаардлагатай. Тэтгэвэртэй холбоотой асуудал дээр хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүнийг өөрөө ажил хийж орлоготой болгох ажлыг явуулна. Ахмад настны амьдралыг хэвийн хэмжээнд аваачих бодлогыг төр явуулах ёстой.


Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай байгааг дэмжиж байгаа. 23-наас багш нар хугацаагүй ажил хаяна гэж байгаа юм билээ. Сайдаар томилогдсон даруйдаа гурван талт хэлэлцээрийг эхлүүлж, цалинг нэмэх боломжийг хайна гэж бодож байна. Төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийн цалингаас 5 хувийн зөрүүтэй байх юм бол цалинг нэмэх хуультай. Одоо 23 хувийн зөрүүтэй болчихоод байгаа. Ядуурлын судалгаагаар гурван жилийн хугацаанд 250 мянган хүн ядуурлын эгнээнд шилжсэн гэж хэлж байна. Би багш, эмч нартайгаа ярилцана. Бодит орлогыг нэмэгдүүлэх гарцыг хайж олно гэж үзэж байна. Үндсэн цалинг нэмэгдүүлж, Валютын сантай хийсэн гэрээг зөрчихгүйгээр нэмэх арга хэмжээ авна. Би хүн халах гэж энэ яаманд очоогүй. Асуудлыг шийднэ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 6 өдөр [202.9.42.207]


Chinzorig zuv duugarsan bna.harin hiih l chuhal.humuus huurtagdaad itgehee boliloo


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


Зам тээврийн салбараас тэр дарваан харыг холдуулаачээ


Зочин    1 сар [202.72.245.198]


ЗАМ ТЭЭВРЭЭС ЗАМЫН САДАА ЗАЙЛЖ АМАРЛАА


Зочин    1 сар [202.9.42.207]


Chinzorig zuv duugarsan bna.harin hiih l chuhal.humuus huurtagdaad itgehee boliloo


Зочин    1 сар [103.10.23.95]


хувираа хөдөлмөр эрхэлэж байгаа хүмүүс бага хүүтэй зээлээр болон зах зээлээр нь дэмжээрээ бүү дарамтраарай


Зочин    1 сар [66.181.178.190]


Шинэ засгийн сайдууддаа ажлын өндөр амжилт хүсье. Ард түмэндээ амлалтаа биелүүлж сайн ажиллаарай. Ахмадуудынхаа тэтгэвэрийг амласнаараа эхний ээлжинд олигтойхон шиг нэмж өгөөрэй дө ахмадууд үнэндээ хүндхэн л амьдарч байна да, тэтгэвэрт орох насыг хуучнаар нь байлгаж өгөөрэй дө энэ 2-ыг л лэмжээд өгвөл ахмадууд үнэндээ баярлах байна да. Амжилт хүсье


Зочинзочин    1 сар [183.81.171.99]


ирцийн хувь чухал биш. 76-н хэдэн хувь болж байгаа нь чухал. Иймэд дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах нь чухал байна.


Зочин    1 сар []


Enhtuvshin zarim n bolsongui genee cham shig alban tushaald bugdeeree durtai bish bailgui dee durtaagaaraa chil uldej dee