Нийгэм


Хулгайн хэргээр шалгагдаж байхдаа дахин хулгай хийжээ

1 сар TIMES.MN

“Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хууль сахиулах их сургуулийн сонсогч цагдаагийн ахлах ахлагч Ц.Одхүү, ахлагч М.Баярхүү, сонсогч н.Түвшинтөгс нар нь Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа овор ихтэй эд зүйл авч явсан Орхон аймгийн харьяат Ц.Г-г шалгажээ.

Ингэхэд тус хорооны иргэн М-н байшингийн цонхны хамгаалалт төмрийг хөшиж эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, хийн гар буу, iphone-6 гар утас зэрэг эд зүйлсийг бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Дээрх этгээд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байхдаа оргосон этгээд байсныг тогтоожээ



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [202.179.24.116]


ХУЛГАЙЧУУДЫГ ТӨЛБӨРӨӨ ОЛООД ИР ГЭДЭГ НЬ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ТӨЛБӨРӨӨ ОЛООД ИР ГЭЭД ЯВУУЛДАГ ЖУРАМ УДАЖ БНА ШҮҮ ДЭЭ.АР ГЭРИЙНХНИЙ НЬ ДУУДАЖ ТӨЛҮҮЛЭХГҮЙ БОЛОХООР ДАХИН ХУЛГАЙ ХИЙХЭЭС ӨӨР ЯАХ Ч БИЛЭЭ.