
Флорида мужид амьдардаг Америкийн зохиолч Шарлотт Гуттенберг бүх насаараа биендээ ядаж ганц шивээс хийлгэхийг мөрөөддөг байжээ. Нөхөр нь эрс эсэргүүцдэг байсан учир мөрөөдлөө хаясан байв.
Шарлотт өөрийн зарчмуудыг хүндэтгэн шивээс хийлгэхээс татгалзсан боловч нөхрийгээ нас барсны дараа түүнийг юу ч зогсоосонгүй. Гуттенберг 50 настайдаа удаан хүлээсэн анхны шивээсээ хийлгэхээр шийджээ.
Салон дээр ирэхдээ, түүнийг нийгэмд хүлээн зөвшөөрөхгүйгээс айж эхэлсэн боловч тэр үед тэнд байсан Чарльз Хелмке эмэгтэйг дэмжин урам өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэд салшгүй холбоотой болжээ. Чарльз анхны шивээсээ 18 настай цэрэгт алба хааж байхдаа хийлгэсэн бөгөөд түүнээс хойш шивээс хийлгэж чадаагүй явсаар байсан.
Одоо Чарльз биеийнхээ 97%д шивээстэй, тэрээр Шарлоттын нөхөр болж, Гиннесийн амжилтын номонд бичигджээ. Эмэгтэй нөхрөөсөө хоцрохгүй байхаар шийдэж, биеийнхээ 98% д шивээс хийлгэснээр Гиннесийн амжилтын номонд нөхрмйнхөө өмнө бичигдэж, дэлхийн хамгийн их шивээстэй эмэгтэй болжээ.
Тэдний ер бусын дүр төрх, хөгширч байгаа наснаасаа үл харгалзан шивээстэй биеэсээ ичдэггүйгээр барахгүй Шарлотт Чарльз шиг шивээсээ ямар ч хувцсаар далдалдаггүй, тэр ч байтугай зураг авалтанд оролцож өөрсдийгөө харуулдаг.
Тэд хуруу, нүүрнээс бусад хэсэг, үүнээс Шарлотта биед нийтдээ 216, нөхөр Чарльз Хелмкегийн биед 400 гаруй шивээс байгаагийн ихэнх нь янз бүрийн хэмжээ, өнгөтэй гавлын яснууд юм. Ийнхүү эр биендээ шивээс хийлгээд зогсохгүй арьсан дээрээ ийм асар олон тооны гавлын ястай байснаараа дээд амжилтын эзэн болсон юм.
Хосууд нэлээд хожуу танилцсан ч бие биедээ маш их хайртай, өөрсдийнхөө итгэл үнэмшилд бүрэн дүүрэн зохицсон хосууд болсондоо бахархдаг бөгөөд хүн бүр хайрыг хайрлах, хүссэн зүйлээ зохистой хийх чадвартай гэдгийг харуулж байна.
Жулиа Зверобойн нийтлэл
Сэтгэгдэл