Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 10 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 10 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 10 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 5 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 7 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 8 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 8 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 9 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 9 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 9 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 10 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 11 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 5 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 6 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 8 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 9 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 11 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 11 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 2 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 3 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 5 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 5 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 6 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 9 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 10 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 20 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 3 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 3 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 4 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 4 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 5 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 8 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 8 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 10 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 11 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 6 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Төр их наядын зээлээ хэзээ төлөх вэ

Хөгжлийн банкны өрийг хэнээр төлүүлэх вэ гэдэгт олон нийтийн дунд хүлээлт үүсээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ гэвэл олон нийт дургүйцнэ. Хөгжлийн банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 2.8 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт зогссон гэж хэлж болно. Асуудалтай зээлийн гуравны нэг буюу их наяд орчим төгрөгийн зээл нь төрийн өмчийн компаниудынх. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгч төр өөрөө. Тэд  өрнөөсөө хагасласан гэж байгаа боловч яг үнэндээ 200 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийжээ. Төр өөрөө зээлдэгч юм бол өрөө төлөхгүй байсан ч цаана нь хэн хохирох вэ гэдэг асуудал үүсэхийн  зэрэгцээ хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь анхаарал татаж байна. ОУВС-гийн зүгээс  Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт баланс дээр асуудал үүссэн нь 2023 оны төсвийн тогтвортой байдалд ноцтой байдал үүснэ гэдгийг анхааруулаад байгаа.  Ингэхдээ төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөөр Хөгжлийн банкны асуудлыг шийдвэрлэх нь үр дүнгүй, ужгирсан асуудал шийдэгдэхгүй. Харин үндэслэлтэй төлөвлөгөө гаргаж, ямар арга хэмжээ авахыг тогтоох нь зүйтэй гэж зөвлөөд байгаа. Тэгэхээр төр өрөө хэрхэн барагдуулах вэ.

 

Өр төлүүлэх Засгийн газрын тогтоол гарсан ч ил болоогүй байна

 

Ямартаа ч Хөгжлийн банкнаас зээл авсан  Төрийн өмчит компаниудын өрийг хэрхэн төлөх арга замыг тодорхой болгосон тогтоол Засгийн газар гаргасан мэдээлэл байна. Харамсалтай нь уг тогтоол одоогоор олон нийтэд ил болоогүй байна.  Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын хамгийн сүүлд өгсөн мэдээллээр 2022 оны эцэст эргэн төлөлтийг 800 тэрбум төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн. Ингэхдээ нийт эргэн төлөлтийн мөн л гуравны нэг орчмыг төрийн өмчийн компаниудаас бүрдүүлэхээр зорьж буй. Гол нь төрийн өмчийн компаниудын зээлийн эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газраас тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа тухай дурьдсан.  Хэрвээ Засгийн газраас ТӨХК-иудын өр төлбөрийг барагдуулах талаар нааштай шийдэл, шийдвэр гарвал хагас жилийн тайлангаас өмнө эргэн төлөлтийг 400 орчим тэрбум төгрөгт хүргэх зорилттой байгаагаа илэрхийлсэн. Харин шүүх цагдаад дуудагдаж элдвээр хэлүүлж буй хувийн хэвшлийнхэн зээлийн эргэн төлөлтөө сайн барагдуулж буй тухай мэдээлсэн байдаг. Тухайлбал, “Мак цемент” ХХК – 27.1 тэрбум, “Монполимент” ХХК – 24.1 тэрбум, “Вертекс Майнинг” партнер ХХК 21 тэрбум төгрөгийн төлөлтийг хийжээ.  Эсрэгээрээ, ТӨХК-иудын эргэн төлөлтөд ахиц гарахгүй бол Засгийн газрын баталгаатай гаргасан 2023 онд төлөх Самурай бондын эргэн төлөлтөд бодит эрсдэл учирна. Тиймээс дээрх төрийн өмчийн компаниудын авсан зээлийн эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах Засгийн газраас гаргах шийдвэр нь Хөгжлийн банкны ирээдүйг тодорхойлоход чухал нөлөөтэй гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Хянан шалгах түр хороо  төрийн өмчит компаниудын зээлийг ингэж төлүүлнэ

УИХ дахь Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо төрийн байгууллагуудын Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэрхэн барагдуулах шийдвэрийн талаар Засгийн газрын мэдээллийг энэ сарын 7-нд хийсэн. Түр хорооноос төрийн өмчит компаниудын өрийг дараах байдлаар төлүүлэхээр болсон гэсэн юм.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийн өрийг үнэт цаас гарган шийдвэрлэнэ

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай холбоотой 201.7 тэрбум төгрөг бий. Үүнд “ Буянт Ухаа-1”, “Буянт Ухаа-2”, “Хөдөлгөөнт цогцолбор” гэсэн гурван төсөл бий. Засгийн газар “Буянт Ухаа-1”, “Буянт Ухаа-2”-ын зээлийн үлдэгдлийг ТОСК ТӨҮГ-т үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар өр авлагаа барагдуулна. “Хөдөлгөөнт цогцолбор” төслийн хөрөнгийг зарж Хөгжлийн банкны өрийг барагдуулахаар төлөвлөсөн. Энэ асуудал шийдэгдсэнээр нийт 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хөрөнгийн хүрэлцээ 3.4 хувиар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр сайжирна.

“Эрдэнэс Монгол”-ийн өрийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаар  төлүүлнэ

“Эрдэнэс Монгол” ХХК дээр бүртгэлтэй 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээл бий. Энэ нь” Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын төслийн зээл. Бага зэргийн төлөлт хийсэн ч үлдэгдэл нь 155.5 тэрбум хүрсэн. Тус зээлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн” Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан. Зээлийн зөрүү төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин, нэгдэл компанийн хоорондын өглөг авлагаар тооцон төлж барагдуулна.

Эрчим хүчний яамны  зээлийг төслийн гүйцэтгэгч шалгарсны дараа төлнө

Хөгжлийн банк нь Эрчим хүчний яамны  “Тавантолгой ДЦС”-ын төсөлд зориулан зээл олгосон. Тавантолгой нүүрсний ордыг түшиглэн 450 мВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд төрөөс олгох санхүүжилтийг давуу эрхийг хувьцаанд хөрвөх нөхцөлөөр зээл олгосон юм. Гэвч одоогоор тус төсөл эхлээгүйтэй холбоотой зээл төлөгдөөгүй. Засгийн газраас зээлийн үлдэгдлийг төслийн гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд барилга угсралтын зардалд оруулан төлж барагдуулна.

“Эгийн голын УЦС” ТӨХК авлага барагдуулах санал боловсруулна

“Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн чанаргүй зээлийн үлдэгдэл 48.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Тус төсөл хэрэгжээгүйтэй холбоотой эргэн төлөгдөөгүй, чанаргүй ангилалд шилжсэн. Засгийн газраас “Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ-д мэргэжлийн дүгнэлт гаргасны дараа зээлийн авлагыг хэрхэн барагдуулах санал боловсруулна.

“МИАТ” ТӨХК өрийг  давуу эрхийн хувьцаагаар эргэн төлүүлнэ

Одоогийн байдлаар МИАТ ТӨХК-д олгосон зээл 15.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Санхүүжилтээр Boeing 767 300 ER онгоц худалдаж авсан. МИАТ ТӨХК хүчин чадлаа нэмээд санхүүгийн хувьд боломжтой болох хүлээлттэй байна. Тиймээс Хөгжлийн банкны охин компани болох “Ди би Эм ассет менежмент” ҮЦК ХХК-ийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан давуу эрхийн хувьцаа эзэмших байдлаар зээлийг эргэн төлүүлнэ.

“Хөдөө аж ахуйг дэмжих сан” төлөлт хийгдээгүй байна

Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу /Тариалан эрхлэлтийг дэмжих сан/  47.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Одоогийн байдлаар төлөлт хийгдэхгүй байгаа. Үүнийг Засгийн газар дээр ярилцаад ХААДС-ийн буудайн борлуулалтын орлогыг Хөгжлийн банкид төвлөрүүлэх замаар 2022, 2023 онд хуваарь тогтоон төлүүлнэ.

“Кью Эс Си” ХХК-д шүүхийн шийдвэр гарсан ч  “Цемент шохой “ТӨХК /Хөтөл/ гараагүй учир хүү тооцогдсоор

“Кью Эс Си” ХХК -д шүүхийн шийдвэр гарсан. “Цемент шохой” ТӨХК-д  шүүхийн шийдвэр гараагүй учраас хүү нь тооцогдсоор байгаа. Одоогийн байдлаар нийт дүн нь 520.5 тэрбум төгрөгт хүрээд байна. Монголбанкны актаар 505.3 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуул гэсэн шаардлага ирсэн. Эдгээрийг төлүүлэхэд хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл