2017,10-Р Сар,05


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Б.Золжаргал: Амьдралд хөл алдчих вий гэж байнга ар өврөөс нь чаргууцалдана

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

"Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм

Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм"




Өнөөдөр Монголын багш нарын 51 дэх өдөр тохиож байна. Бүх багш нартаа баярын мэнд хүргэе. Хүн бүхэн багшаар эрдэм ном заалгаж, амьдрал хэмээх их далайд хөл тавьдаг билээ. Багш гэдэг өөрийнхөө хүүхдийг үл анзааран түмний олон хүүхдийн төлөө энэ биеэ зориулдаг агуу их ачтан юм. Сүүлийн жилүүдэд багшийн цалин хангамж муу, нэг багшид олон хүүхэд ногдож байгаа гээд олон бэрхшээл байдаг хэдий ч мэргэжилдээ дуртай, хүүхэд шуугисан их өргөөндөө хайртай учраас тэд зовлонгоо ярьдаггүй гэдэг. 


Бид энэ мэт зовлон бэрхшээл ярих гэсэнгүй. Залуу багш нарын төлөөллөөс багш мэргэжлийн сайхан нь юунд оршдог болохыг тодруулсан юм. 




-Сайн байна уу. Багш нарын баярын мэнд хүргэе. Та өөрийгөө танилцуулаач.

-Намайг Д.Билэгжаргал гэдэг. Би СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд багшилдаг. Гэхдээ яг багш мэргэжлээр төгсөөгүй. 2012 онд энэ сургуулийнхаа телевизийн инженер мэргэжлээр төгссөн. Гэтэл тухайн оныхоо намар нь манай сургуульд сургалтын шинэ студи байгуулагдаад намайг инженерээр ажиллах уу гэсэн санал ирсэн. Тэгээд л тэр жилийнхээ наймдугаар сард анх ажилдаа орж байлаа. Студиэ хариуцаж ажиллахаас гадна зарим нэг хичээл ордог болсон. 


-Багшлахын сайхан нь юунд байдаг вэ. Хичээлийн анхны өдөртөө эргэн очвол.

-Боловсролын байгууллага тэр дундаа сургуульд ажиллах маш гоё. Багшаа гэж дуудуулах өөрөө асар том хүндлэл. Мэдээж хамгийн мартагдахгүй дурсамж бол анхны хичээл зааж байсан үе. Өвөл байсан юм. Их хүйтэн. Өглөө 08:00 цагаас хичээлтэй байсан болохоор их даарч ирсэн юм. Тэгээд анги уруу орлоо. Хүүхдүүд бүгд надруу харахад их сандарч билээ. Хичээл дуусч, завсарлахад хөлс гарсан, хоёр хацар час улаан, зүрх хүчтэй цохилоод л гарч ирж билээ. 


-Сэтгэлээс тань гардаггүй, тийм нэг дурсамж үлдээсэн оюутан байдаг уу?

-Байлгүй яахав. сэтгүүлчийн ангийн хэдэн охид байсан юм. Одоо эргэн санахад их зөв хүүхдүүд байж, хөөрхөн ч ааш зантай. Мөн хамгийн анхны дааж авсан ангийн маань оюутан нэг баяраар баярлалаа гэсэн мессеж бичсэн байсан. Түүнд нь их баярласан.


-Багшийн хамгийн их баярлаж, мэргэжлээрээ бахархдаг үе нь мэдээж оюутнууд нь төгсөөд дипломаа гардан авах тэр үе байх. Мөн төгсөгчид нь сайн сайхан явбал баярладаг байх. Гэхдээ багш нарын баяраар ч юм уу хамгийн гоё бэлэг авч байсан үе байдаг уу.

-Хамгийн анх цэцэг, набор авч байсан юм. Бусад хүмүүсийн хувьд байдаг л нэг бэлэг байх. Гол нь зөвхөн надад гээд зориулж өгсөнд нь их баярлаж байсан. 


Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн Англи хэлний багш Б.Золжаргал




Миний хувьд хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлж, амьдралыг зөв зүгт чиглүүлэх үүднээс багш мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжлийн сайхан нь хүүхдүүдээрээ бахархах юм.


-Санаанаас тань гардаггүй үе гэж байдаг уу. Хөгжилтэй ч юм уу?
-Хамгийн анх автомашин засварын ангид хичээл орж, мэтгэлцээн англиар зохиосон юм. Тухайн үед хүүхдүүд англиар сайн ярьж чадахгүй, "Michael Jackson died" гэдэг үгнээс өөр үг хэлж чадахгүй бөөн инээдэм болж билээ. 


-Хэд дэх жилдээ багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна вэ. Хамгийн сайхан багш нарын дурсамжаасаа хуваалцаач.
-Хамт олонтойгоо тав дахь жилдээ багш нарын баяраа тэмдэглэх гэж байна. Жил бүр л сайхан онцлогтой болдог. Энэ жилийн хувьд сайхан дурсамжтай жил болж байна. Анги дааж аваад хоёр жил болж байна. Дөнгөж сая ангийнхнаасаа мартагдахааргүй баярын мэнд хүлээж авлаа. Ангийнхан маань тойрч зогсоод багшийн тухай дуу дуулж өгсөн нь шавь нарын минь сэтгэлийн хамгийн том нандин бэлэг байлаа. 

-Гоё юмаа. Анги дааж авах ямар байна. Хариуцлага нэмэгдэж байгаа биз дээ.

-Хэцүү, олон олон өөр ааш зантай хүүхдүүдийн арга эвийг олох. Тэд нарыгаа амьдралд хөл алдчих вий гэж байнга ар өврөөс нь чаргууцалдах. Өөрийнхөө хүүхдийн төлөө уйлаагүй нулимсыг ангийнхаа хүүхдүүдийн төлөө гаргана. 


-Гэхдээ илүү дотно гоё байдаг байх. Бүгд л чиний төрсөн хүүхдүүд мэт.

-Тийм шүү. Загнахдаа загнана, аргадахдаа аргадна, найз шиг, ээж шиг байх үе зөндөө. 


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 1 долоо хоног []


za medehguim da bagsh nar ingedeg gedegt neg l itgehgui l bn shuu suuliin ueiin.bagsh nar suragch ouytnuuddaa nom.shahah avahgui bol dungeer.ni.booj haadag dun tavihdaa gar hardag geh metiin buznes l hiideg gej duulsan shuu