2017-01-21

Монгол сагсчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2016-11-Р Сар-25 TIMES.MN

БНХАУ-ын Шиамень хотноо сагсан бөмбөгийн Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгөн медаль хүртэв.

 

Манай сагсчид  Австралийг 19:12 харьцаатай хожиж, шилдэг дөрөвт шалгарч, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Үргэлжлүүлэн Ливан (Lebanon)-ний багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөж 18:21 харьцаагаар   хожиж аваргын төлөө тоглохоор болсон. Улмаар Дэлхийн оюутны аварга буюу алтан медалийн төлөө Франц улсын багтай тоглож 12:19 буюу  долоон онооны зөрүүгээр хожигдов. Ийнхүү манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

 

Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн (Мон-Алтиус БТДС), А. Гансүх (Мон-Алтиус БТДС), Б. Батзолбоо (Мон-Алтиус БТДС), Г. Чинбат (Мон-Алтиус БТДС), Багийн ахлагч: М. Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), Багийн ерөнхий дасгалжуулагч: С. Тулга нар багтаж байна.




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.