"Shaun the Sheep" цуврал хэрхэн бүтсэн бэ...
5 цаг, 30 минут
Б.Бямбадорж: Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, нэн …
5 цаг, 46 минут
УОК: Иргэдийг өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлана
5 цаг, 50 минут
Д.Болд: Төмөр замаар чингэлэгтэй бүтээгдэхүүн экспорт, импо…
5 цаг, 55 минут
С.Амарсайхан:ОХУ Эгийн голын станцын төсөлд оролцох эсэхээ …
6 цаг, 7 минут
Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал…
6 цаг, 8 минут
АН: Эрчим хүчний салбар эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалд орсо…
7 цаг, 55 минут
ДЭМБ: Омикрон хувилбарын халдварлах чадвар өссөн эсэх нь то…
8 цаг, 16 минут
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16, сургуулийн…
9 цаг, 6 минут
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдө…
9 цаг, 39 минут
Фото: Этгээд сонин бялуу
10 цаг, 5 минут
ЭМЯ: 190 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
10 цаг, 35 минут
Өнөөдөр Богд Зонхов ламын Их дүйчэн ѳдѳр буюу Зулын 25
11 цаг, 44 минут
Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
11 цаг, 51 минут
"EBIT" койны хоёр дахь арилжаа ирэх сарын 6-наас ebit.mn би…
11 цаг, 56 минут
Абу Даби-2021: О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж, дэлхийн Т…
12 цаг, 45 минут
Баавгай айлын гэр сүйтгэжээ
12 цаг, 59 минут
COVID-19: Омикрон хувилбар Англи, Герман, Италид нэмж бүртг…
13 цаг, 8 минут
"Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй …
1 өдөр, 8 цаг
Фото: Норвегийн усан доорх хамгийн том ресторан
1 өдөр, 9 цаг
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
1 өдөр, 9 цаг
ОУХМ Ц.Цогтбаатар "Абу Даби-2021" тэмцээнээс аваргын алтан …
1 өдөр, 9 цаг
ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан Олон улсын нисэх буудалд ажи…
1 өдөр, 9 цаг
ЭМЯ: Шинээр 329 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
1 өдөр, 9 цаг
Хяналтын програмаар Солонгосын эмнэлгийн үйлчилгээг авдаг б…
1 өдөр, 10 цаг
Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа
1 өдөр, 22 цаг
Т.Ганболд дагагчдаасаа алтан зоосны азтан шалгаруулна
2 өдөр, 3 цаг
С.Амарсайхан: Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж б…
2 өдөр, 8 цаг
ЭМЯ: 486 тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа
2 өдөр, 8 цаг
Г.Занданшатар: Сайн цаг, сайхан ирээдүйн төлөө хамтран зүтг…
3 өдөр, 4 цаг
Э.Баярбаясгалан: 2021 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлий…
4 өдөр, 4 цаг
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
4 өдөр, 4 цаг
Лорна Роллз: Хүчирхийллийн эсрэг бүх хүн хүчин чармайлт гар…
4 өдөр, 4 цаг
Н.Арвинтариа: 30 жилийн өмнө хүчирхийллийн тухай ярихад хүл…
4 өдөр, 5 цаг
Беларусь Улсад зорчих, дамжин өнгөрөх иргэдийн анхааралд
4 өдөр, 5 цаг
Аксель Никэйз: Боловсрол зөвхөн жендэрт суурилсан хүчирхийл…
4 өдөр, 6 цаг
Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборын дарга Б.Туу…
4 өдөр, 6 цаг
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 4 нэр дэвшигчийг томилж, 1 нэр дэ…
4 өдөр, 7 цаг
Жүжигчин Пак Шин Хэ хөл хүнд болсноо зарлаж, фэнүүддээ зори…
4 өдөр, 7 цаг
Д.Амарбаясгалан: Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрм…
4 өдөр, 7 цаг
Фото: Этгээд загварын гар цүнхнүүд
4 өдөр, 7 цаг
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон…
4 өдөр, 8 цаг
Польш улсад суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гарг…
4 өдөр, 9 цаг
Д.Ганбат: Ашиг сонирхлын зөрчилтэй нэр дэвшигч нэрээ татах …
4 өдөр, 9 цаг
Цасны тухай сонирхолтой баримтууд
4 өдөр, 9 цаг
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүл…
4 өдөр, 9 цаг
Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорлож…
4 өдөр, 9 цаг
ЭМЯ: 711 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа
4 өдөр, 9 цаг
ВИНОД АХУЖА: Олон ажилд манлайлан оролцож байгаад тань тала…
4 өдөр, 10 цаг
“Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймагт боллоо
4 өдөр, 12 цаг

Б.Бямбадорж: Жирэмсэн эх, хүүхэд халдвар авах нь нэмэгдэх хандлагатай байна

НОК-оос долоо хоног бүр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. Энэ удаагийн хэвлэлийн хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тус мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр: 

-Улаанбаатар хотын халдварын нөхцөл байдлыг бид долоо хоног тутам графикаар гарган танилцуулдаг. 41 дэх долоо хоногийн хувьд өдөрт батлагдаж байгаа халдварын тоо 40 дэх долоо хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх долоо хоногт халдварын тохиолдол 3446 байсан бол, 41 дэх долоо хоногт 3196 болсон. 

Өмнөх долоо хоногт 28 жирэмсэн эх халдвар авсан бол, 41 дэх долоо хоногт 24 болсон байна. Харин халдвар авсан хүүхдийн тоо 682 болж нэмэгджээ.

Гэрийн хяналтанд байгаа иргэдийн тоо 38 дахь долоо хоногоос аажмаар буурч байгаа. 41 дэх долоо хоногт 26.957 байсан бол, өнөөдрийн байдлаар 23.998 болж буурсан байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 41 дэх долоо хоногт 6556 байгаа нь өмнөх долоо хоногтой ижил байгаа. Энэ нь орны хүрээлцээтэй холбоотой юм.

Хүнд оноштой иргэн 1522 байсан боловч 41 дэх долоо хоногт 1613 болж өссөн. Нэн хүнд оноштой иргэн 277 байсан бол, 289 болсон байна. Орны эргэлтийн хувьд 720 иргэн эмнэлэгт хэвтэж эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоо 675 байсан бол, энэ долоо хоногт 661 иргэн эмнэлэгт хэвтэж 644 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь халдварын тоотой шууд хамааралтай юм.

Бид тандалт, хариу арга хэмжээг сайжруулах үүднээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 722 тоот захирамжаар сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байгаа. Аравдугаар сарын 18-ны байдлаар 53 жолооч ажиллаж байсан бол, өнөөдөр 45 жолооч ажиллаж байна.

Дархлаажуулалтын 49 суурин цэгт Вероселл, Файзер вакцины сонголттойгоор дархлаажуулалт хийж байгаа юм. Мөн 36 явуулын баг ажиллаж, үүнд 352 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Аравдугаар сарын 20-нд хоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилтан, гэрээр 141 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Нийт 11 их, дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261 ажилтан, гэрээр 1850 иргэнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн гэрийн асаргаанд байдаг 679 хүн нэмэлт тун хийлгэсэн.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас өнгөрсөн долоо хоногт “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн нэгдсэн аргачлалын дагуу үнэлгээ хийж байгаа. Энэхүү үнэлгээний дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний сайжруулсан зөвлөмжүүд гарна. 2022 онд нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээний хүрээнд шинэчилсэн төлөвлөлт хийх ажлын хэсэг гарсан.

Бид өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, вакцинжуулалт, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний бүхий л чиглэлээр онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар цахимаар оролцож 52 илтгэл танилцуулсан юм. Мөн асаргаа, вакцинжуулалт, хэвтэн эмчлүүлэлт, эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн хангамж зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний дагуу зөвлөмж гаргаж эрүүл мэндийн байгууллагуудад хүргэх юм” гэлээ.

Сэтгэгдэл