Газар дээрээс нь


Үйл явдал: Монголын анхны шилэн гүүрэн гарцын нээлт боллоо

2 жил, 1 сар TIMES.MN

Сүүлийн зургаан жилийн байдлаар / 2010-2016 он/ зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхэд, жилд 50 гаруй хүүхэд амь насаа алдаж байна. Насны байдлаар авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. (ЗЦГ статистик мэдээ )


2017 оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн тоон мэдээ байгаа юм. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал замын хөдөлгөөн ихтэй газруудад гүүрэн гарц барих ажил сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаа юм.





Тэгвэл Монголын анхны шилэн гүүрэн гарцын нээлт өнөөдөр боллоо.  Уг гүүрэн гарц нь нийслэлийн анхны шилэн гарц болж байгаа бөгөөд гурван метр зорчих хэсэг бүхий 28 метрийн урттай, ус зайлуулалтыг бүрэн шийдсэн, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй металл гүүр юм байна. Байршлын хувьд Баянзүрх дүүргийн 1,2-р хороон дахь Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд баригдсан явган хүний шилэн гүүр юм.




Тус автобусны буудал орчим, Их тойруугийн гудамж, зам дээр явган зорчигч ихтэй байдаг. Харин уг хэсэгт гүүрэн гарц баригдсанаар Дарь эх, Сансарын шатахуун түгээх станц орчмын иргэд их тойруугийн гудамжны авто замыг аюулгүй хөндлөн гарах таатай нөхцөл бүрдэж байгаа аж. Мөн тус хэсгийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Уг бүтээн байгуулалтад нийт 850 сая төгрөг зарцуулжээ.




Харин иргэдийн хувьд дараах байр суурьтай байна.


Иргэд:


"Нийслэл хот маань бага багаар хөгжиж буйн илрэл болсон сайхан бүтээн байгуулалт болсон байна. Миний хувьд энэ хэсгээр хүүхдээ сургуульд нь зөөж, байнга зам хөндлөн гардаг. Одоо санаа зоволтгүй, өнгө үзэмжтэй шилэн гүүрээр гарах болсондоо сэтгэл хангалуун байна."




"Шилэн гүүрийн хувьд өнгө үзэмжтэй сайхан зүйл барьсан байна. Хэмжээний хувьд бага зэрэг нүсэр юм уу даа гэж бодож байна. Мөн гүүрээс гадна гүүрээс буунгуут туслах зам шууд орж ирж байгаа нь онцгүй санагдлаа. Эдгээр зүйлээ бас бодож л хийсэн байх гэсэн бодолтой л байна даа. Мэддэг хүмүүс нь юмаа мэдээд л хийсэн байлгүй дээ."








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ХУРД БА ХӨГЖИЛ?    2 жил [202.21.100.210]


ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХЫН ТУЛД 4 ДАХИН ИХ ЗАМЫГ 4 ДАХИН ИХ ХУГАЦАА АЛДАЖ ТУУЛАХ ЮМ БАЙНА ДАА. ҮҮНИЙГ ТЭГЭЭД ХӨГЖИЛ ГЭЖ БОДООД Л СУУЖ БАЙХ УУ?


nergui    2 жил, 1 сар [31.34.43.40]


Бодож дугармаар нөхөр байна лээ


nergui    2 жил, 1 сар [42.27.34.36]


bod bod


do    2 жил, 1 сар [43.242.242.51]


zoo zo


Зочин    2 жил, 1 сар [66.181.178.180]


Болж бна! Манайхны соел дутагдаж бгаа нь унэн шуу! Оор гое дизайнтай гуур олныг барьж хотынхоо онго узэмжийг сайжруулаарай


Зочин    2 жил, 1 сар [66.181.178.180]


Болж бна! Манайхны соел дутагдаж бгаа нь унэн шуу! Оор гое дизайнтай гуур олныг барьж хотынхоо онго узэмжийг сайжруулаарай


Зочин    2 жил, 1 сар []


Харин хийгээд л бна болж л бнашдээ...бүдүүлэг нь хүнээсээ болж бгаа бх..


Зочин    2 жил, 1 сар [182.160.33.202]


тэргэнцэртэй хүн явах уу


Зочин    2 жил, 1 сар []


Shilen guur bish ee


Зочин    2 жил, 1 сар [71.178.238.52]


Олон юм хуцаад байхаар өөрсдөө очоод хар чаддаг юм бол өөрсдөө хий чадахгүй бол үмхий амаа хамхи


Зочин    2 жил, 1 сар [202.70.40.230]


Жаахан өндөр хийхгүй, өндөр ачаатай машин очоод мөргөчих вий дээ. Том оврын ачааны машины жолооч нар ч бүдүүн тоймын бэрх хүмүүс шүү дээ.


Зочин    2 жил, 1 сар []


Хөөрхий дөө ганц гүүр барьсаны төлөө хөгжиж байна ч гэх шиг Монгол шиг болхи бүдүүлэг улс орон байхгүй болчихоод байна! Нүдээ нээ ухаанаа тэл!!!


Зочин    2 жил, 1 сар [202.179.27.187]


мөнгө идэх гэж ядахиймдаа


Зочин    2 жил, 1 сар [62.167.114.16]


eroosoo oilgogdohgui zurag avah umaa


Зочин    2 жил, 1 сар [216.123.206.82]


Goyo