2017,9-Р Сар,26


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Б.Гэрэлчимэг: Бодибилдинг цаг хугацааны спорт

9 сар, 3 долоо хоног TIMES.MN

Ирэх сарын 5-9-ний хооронд Монгол улсад болох Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох “Misters gym” фитнэсс клубийн багш, Powerlifting-н дэд мастер, Спорт аэробикийн спортын мастер Б.Гэрэлчимэгтэй ярилцлаа.


Тэрээр 2009 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, аэробикийн дасгалжуулагчаар төгссөн. Мөн 2009-2012 онд Магистрын зэрэг хамгаалсан. Энэ жилийн УАШТ-ний мөнгөн медальт тамирчин юм.


Юуны түрүүнд УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж Дэлхийн аваргад өрсөлдөхөөр болсонд тань баяр хүргэе. Яагаад энэ спортыг сонирхох болов. Сүүлийн үед манайхан бодибилдингийн спортоор эрэгтэй, эмэгтэй гэлтгүй сайхан амжилт гаргадаг болсон байна.


Би 2009 онд сургуулиа төгсөөд “Misters gym” фитнэсс клубд аэробикийн багшаар орсноос хойш одоог хүртэл энэ ажилдаа тууштай ажиллаж байна. Эхэндээ бодибилдинг нэг их сонирхдоггүй байлаа. Аэробикийн багшаа хийж, Улсын чанартай тэмцээн уралдааныг шүүдэг байсан юм. Яваандаа бага багаар штанг өргөдөг болсон. Сүүлийн 3,4 жил маш идэвхтэй хичээллэж байна. Би багаасаа спортлог хүүхэд байсан. Эхлээд хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. Харин дараа нь гимнастик, бодибилдинг, поверлифтинг гээд спорт бол миний амьдралын салшгүй нэг хэсэг.




Спорт төрөлд нь өрсөлддөг үү, модель төрөлд нь өрсөлддөг үү. Олон төрөл байдаг юм шиг байна лээ.


Тиймээ. Олон төрөл байгаа. Анх фитнэсс мисс гэдэг чөлөөт үзүүлбэртэй төрөлд ордог байсан. Одоо энгийн спорт бие бялдар гэдэг төрөлд өрсөлдөж байна. Энэ нь хэт булчинлаг бус модель талруугаа төрөл бөгөөд энэ жилээс шинээр орж байгаа төрөл юм. Бикини модель төрлөөсөө арай булчинлаг төрөл гэсэн үг.


Спорт, Бикини хоёрын дундах төрөл гэж ойлгож болох уу?

Болноо.




Нууц биш бол таны биеийн харьцаа хэд вэ? Энэ спортоор хичээллэдэг бүсгүйчүүд яг тохирсон биеийн харьцаатай байдаг байх гэж боддог.


Яг нарийн үзэж байгаагүй юм байна. Формтой үедээ бол 94,65,95 хавьцаа байсан./инээв/


Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ яаж авдаг вэ. Тогтсон шалгуур гэж байх уу. Тухайлбал улсын чанартай хэдэн тэмцээнээс, ямар шагнал авч байж орох уу?


Дэлхийн аваргын эрх олгох тэмцээн нээлттэй болдог. Тэрнээс яг тэдэн тэмцээнд орсон байх ёстой гэж тоо заадаггүй. Тухайн эрх олгох тэмцээнд хэдэн ч хүн өрсөлдөж болно. Хэн бэлтгэл сайтай түрүүлж чадна тэр хүн л Монгол улсаа төлөөлж дэлхийн мундгуудтай өрсөлдөх эрхээ авна даа. Гэхдээ бэлтгэл сайн хийдэг хэрнэ тэмцээнд ордоггүй мундаг хүмүүс ч олон байгаа.




Дэлхийн аварга болно гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа биз дээ. Монголоос хэчнээн тамирчин өрсөлдөх вэ?


Миний хувьд дэлхийн тайзнаа олон орны тэр тусмаа Монголын мундаг тамирчидтай нэг эгнээнд орж, өөрийн амьдралдаа нэгэн түүхийг үлдээх гэж байгаадаа маш их баяртай байгаа. Мэдээж ялахын төлөө л үзнэ. Надад олдсон нэг том боломж бол энэ удаагийн тэмцээн яах аргагүй мөн. Монголоос 40-өөд тамирчин 15 төрөлд өрсөлдөнө.


Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж байна. Ажлынхаа хажуугаар бэлтгэл хийж байгаа юу?


Тийм. Тэмцээнд бэлтгэж байгаа үедээ өдөрт 4-6 цаг бэлтгэл хийдэг. Харин энгийн үед 2-3 цаг л бэлтгэл хийдэг.




Үзүүлбэртээ өмсдөг бикинигээ хаана хийлгэдэг вэ? Нэлээд үнэтэй хийлгэдэг гэж сонссон.


Анх өөрсдөө янз бүрийн аргаар аргалаад янзлаад өмсдөг байсан. Харин одоо бол Бикини хийдэг тусгай хүмүүс байдаг болсон. Үнийн хувьд янз янз. Чимэглэлээсээ л шалтгаална. Ажиллагаа ихтэй үнэтэй материал, чулуугаар чимэглэвэл үнэтэй шүү. Харин чимэглэлгүй энгийн бол гайгүй, дундаж нь 100 мянга хавьцаа байдаг.


Тэмцээнд орохдоо чөлөөт үзүүлбэр үзүүлдэг дээ. Таны хувьд ямар үзүүлбэр үзүүлдэг вэ?


Фитнесс миссийн төрөлд орохдоо спорт аэробик, гимнастик, бүжиг хослуулж чөлөөт үзүүлбэрээ гаргадаг. Ер нь бүжгийн эвсэлтэй шүү.




Тэмцээнд оролцоод байр эзэлж чадахгүй, эсхүл ядрах үедээ шантрах үе байдаг уу. Тэр үеэ хэрхэн давдаг вэ. Өөрийгөө яаж зоригжуулж, идэвхжүүлдэг вэ?


Шантрах үе байлгүй яахав, зөндөө. Яг тухайн үедээ дахиж л тэмцээнд орохгүй, одоо болъё гээд л боддог. Тэрхэн үедээ бодоод л мартдаг. Тэгээд удалгүй за маргааш тийм дасгал хийнэ дээ гээд өөрийн эрхгүй боддог. Өдөр бүр л урам авч байдаг. Гэхдээ дан ганц дасгалын ачаар ийм амжилтад хүрэхгүй. Хооллолт маш чухал. Бараг 80 хувь нь хооллолтоос шалтгаална. Маш нарийн хоолны дэглэмийг урт хугацаанд барьж байж сая үр дүнд хүрнэ.


Энэ спортоор хичээллэж байгаа болон хичээллэхээр бодож байгаа залуустаа хандаад урмын үг ч юм уу зөвлөгөө өгөөч.


Хамгийн гол нь тууштай байх чухал. Энэ спорт маань угаасаа цаг хугацааны спорт. Мөн гоо сайхан, эрүүл мэнд шүү дээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ALBAKER    9 сар, 2 долоо хоног [93.65.89.201]


Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Амжилт хүсье! Бас баяр хүргэе! Чаднаа


Зочин    9 сар, 3 долоо хоног []


Minii bagsh ugasaa mundag