Улс төр


Ц.Нямдоржийн улстөрийн замнал Хууль зүйн яамыг чиглээд байна

1 сар TIMES.MN


Олонхи болсон МАН-ынхан  ирэх даваа гарагт Ерөнхий сайдаа  тодруулна. Фракциудын төлөөлөл өөр өөрсдийн хүнээ сойж хэвлэлээр цусгүй тулаанаа үргэлжлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд хэвлэлээр гарсан мэдээллийг харахад  Шадар сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарыг хамгийн ихээр магтаж ёстой л бялууруулж байна. Нийгмийн захиалгаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ц.Нямдорж УИХ-ын дарга болох ёстой гэсэн мэссэжийг пиарчид нь  өгөхийг хичээж байна. Ийм байвал хамгийн сайн хоршил юм гэнэ. Дээр нь Ерөнхийлөгчтэй нэгдэж ажиллавал улс орон төвөггүй хөгжөөд явчихна. Монголчууд  ийм л хоршилыг хүсэж байгаа  гэсэн захиалгат нийтлэл, мэдээллийг өдөр бүр өгч байна.


Цагаан цаас гэж бодсон ард түмэн сайн мууг ялгахтайгаа, цаг хугацааны хар мөрийг эргэн санахтайгаа байгаа гэдгийг энд сануулахад илүүдэхгүй биз. Улстөрд төвлөвшөөгүй, хувь хүний төрлөх араншингаа сэлэм эргүүлээд ороод ирдэг, хүндхэн үед чимээгүй болчихдог хүмүүст монголчууд хэзээний тал өгч байгаагүй. Ийм шалтгаанаар энэ удаа Ц.Нямдоржийн  улстөрийн замналыг эргэн сөхөж байна.


2007 ОНД ОРОНДОО ХИЙСЭН АЛДАА




  Ангийн нөхөд болох 75-ынхаа эсрэг орноосоо тэмцчихдэг нэгэн. Спикер байсан түүний  таалалд нийцээгүй хууль баталсан 75-ынхаа алдааг үдэш орой орондоо орсон хойноо тунгааж засварлаж байсан нь ил болсон.


Түүх сөхье. 2007 онд “Ц.Нямдорж дарга УИХ-ын бүрэн эрхэд удаа дараа халдаж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно” гэх дүгнэлтийг Цэцийн их суудлын хуралдаанаараа гаргаж байв. Энэ нь Цэцийн түүхэнд албан тушаалтныг огцруулах үндэслэл болно гэсэн анхны дүгнэлт байсан гэдэг. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн дагуу Ц.Нямдорж цаашид спикер байх эсэхийг шийдэхээр УИХ-ын гишүүд кноп дарах зайлшгүй нөхцөл үүссэн. Гэхдээ УИХ-ын даргын хувь заяаг гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэрлэхэд олонхи нь дэмжсэнээр тэрбээр суудлаасаа буусан юм. Парламентын түүхэнд хараар бичигдсэн хэзээ ч мартагдахгүй толбо болсон юм. Харин ч ийм алдаа хийсэн хүн өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнээр  ахин дахин сонгогдож сууж байгаа нь их юм.


ТАГНУУЛЧ ГЭХ МУУ НЭРИЙГ ХУСААД Ч АРИЛСАНГҮЙ




Түүний хувьд улстөрийн  түүхэнд хэзээ ч арилахгүй хоёр хар толбо болсны нэг нь Хятадын тагнуул. Хэдийгээр өөрөө энэ тухай олонтаа тайлбар өгсөн ч  улстөр, эдийн засгийн онцгой асуудалд хутгалдах бүрт нь байн байна сөхөгддөг нэг асуудал хэвээр байна.  Хууль зүйн сайдаар томилогдох гэж байхад хамгийн ихээр сөхөгдөж намын дарга нь өрөөндөө дуудаж энэ тухайг өөрөөс нь тодруулсан байдаг. Хариуд нь “Энэ надад ямар ч хамаагүй. Надад тийм юм байхгүй итгээрэй” гэж хэлээд гарсан. Маргааш нь Хууль зүйн сайдын суудалд сууж байсан билээ. Харамсалтай нь  өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөд Ц. Нямдорж Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудалд хамгийн ихээр шүүмжлэлтэй хандаж  намынхаа журмын нөхдийнхөө эсрэг шүүмжлэл өрнүүлэв. Үүний ачаар үүний хувийн рейтинг өслөө ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн боломжто хүн гэгдэж эхлэв. Харамсалтай  нь үүний дараагаас  хүү нь Эрдэнэтэд шахаа хийж байсан баримт ил болж, дараа нь Хятадын тагнуул гэх мэдээлэл сошиэл орчинд хүчтэй тархав. Өөрөө дахин энэ талаар үгүйгсэн ч намаасаа нэр дэвших  боломжоо алдахад нь ихээхэн нөлөөлсөн гэж журмын нөхөд нь  ярилцах.


Ц.НЯМДОРЖ ГИШҮҮНИЙГ БАЙРТАЙ БОЛГОХОД БҮГД САНАА ЗОВОВ




УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгйг АТГ-аас ил зарладаг болсноос  хойш нэгэн дуулиан дэгдсэн нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж Туулын хөвөөн дэр хамгийн үнэтэй тансаг хороололд сард 4 сая төгрөгөөр түрээсэлдэг  хороололд байр түрээсэлж амьдардаг гэсэн дуулиан байлаа. Яагаад ийм үнэ байр түрээсэлдгийг АН-ынхан ам асуув. Хариуд нь тэрээр зөвхөн урсгал зардлыг нь төлөөд амьдардаг гэж тайлбарлав. Харин үүнийх нь хариуд З.Энхболд “Сайдаа дөрвөн саяын түрээстэй байранд зөвхөн зардлыг  нь төлөөд суухыг авлига  гэдгийн” гэсэн хариу өгч байлаа. Энэхүү дуулиан дэгдсэни йдараа жил буюу 2013 онд Ц.Нямдорж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 150 сая төгрөгийн  үнэтэй орон сууцтай гэж мэдүүлжээ. Үүнтэй зэрэгцээд Өвөргүнтэд нэг тэрбум төгрөгийн хаус бариулсан гэх дуулиан залгасан. Үнэхээр хаанаас ч харсан харагдах хос хоёр залгаа хаус босгосон. Энэ хаусаа бариулахдаа хоригдлууд ажиллуулсан. Тэндээс хоригдол оргосон гээд дуулиан тасраагүй. Ямар боловч улстөрд он удаан жил явж, төрийн өндөр дээд сэнтийд хэдэнтээ суусных амьдрал нь дээшилсэн юм.


Энэ мэтчилэн Ц.нямдорж гишүүнийг тойрсон дуулиан, шуугианыг дурдвал чамгүй их  хугацаа орох биз. Гэхдээ түүний хараар будах гэж будсангүй. Сайн зүйл түүнд их бий. Хууль зүйн сайдаар ажиллах хугацаандаа төрийн дээр бараг гарчихаад байсан эрүүгийн элементүүдийг цэгцэлж  нос журманд нь оруулсан гэдэг. Центрпойнтын гэх хэргийг хүчийг нь авахуулж тухайн үед том толгойлоод байсан рецетивүүдийг аавынд илгээж улстөр, бизнесийн хүрээнийхнийг нойртой хонуулсан гэдэг юм билээ. Хуулийнхан ч үүнд өнөөдөр ч талархаж явдаг гэсэн. Тэгэхээр эрхэм түшээг ойрын хүмүүс нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэж цаасан малгай өмсгөж  урд хожидын алдааг нь  дэнслүүлж  байхаар тохирсон албанд нь эргүүлэн томилуулах тохиролцоог хийвэл илүү биз. Өнөөдөртөө Хууль зүйн сайдад хамгийн  тохиромжтой нь гэж харагдада байна. АН-ын засгийн үед Х.тэмүүжингийн хутгасан жонхууг хамгйн сайн цэвэрлэх хүн гэдгийг хэвлэлийнхэн, журмын нөхөд нь хэлдэг юм билээ. МАН-д захиалга өгч болдог бол үүнийг ч аминчирхэн захихсан.

 

Г.Санчир 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Ямар ч гэлээ Нямдорж их хурлын дарга болно. Хүрэлсүх ерөнхий сайд авилгачлаас сална гэж ард түмэн итгэж бн.


Зочин    1 сар [103.10.23.95]


Бололцоо нь байгаа бол Их хуралыг тараах сан Даанч тийм болоцоо алга 65 суудалтай хулгайч нар тийм болоцоо бидэнд өгөхгүй


Зочин    1 сар [103.10.23.95]


Өнөөдөрийн хувид Ц Нямдорож их хуралын дарга Хүрэлсүх Ерөнхий сайд байгаас илүү хуулбар үнэндээ алга байна Бодит болцоо ийм байна шүү дээ


Зочин    1 сар [103.212.117.202]


Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/


Зочин    1 сар [103.212.117.202]


Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/


Зочин    1 сар [103.212.117.202]


Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм. /АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин/ Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. Махчид, шимэгчид, сорогчид эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.


Зочин    1 сар [103.212.117.202]


Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/


Зочин    1 сар [103.212.117.202]


У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.


Зочин    1 сар [103.212.117.202]


Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.


Зочин    1 сар [103.212.117.202]


“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.


Зочин    1 сар [103.212.117.202]


Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.


Зочин    1 сар [103.212.117.202]


Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.


Зочин    1 сар [103.212.117.202]


Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.


Зочин    1 сар [103.212.117.202]


Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.


Зочин    1 сар [103.212.117.202]


Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


Зочин    1 сар [202.9.42.28]


Хичнээн ч муулсан монголоо гэсэн сэтгэлтэй У.Хүрэлсүх Ц.Нямдорж хоёрын аль нэг нь л гарна ...


Зочин    1 сар [219.142.145.124]


Nyamdorjiig ch ... Yamarch baisan Battulgataigaa uchir zuigee oldog bolov uu daa. Hedii hatuu samar gegdegch bur shuuh yamnii said baihdaa biznes Battulga gegchtei shuuhdehdee tulj yalagdal huleej baisan daa. Hurelsuh hoorhii doo 32 jil sagsuurch namaa 2 ch udaa hubaaj odoo darga boloh sanaatai. Said bololdoo. Margaashnaas ni ehleed ooriin chin argaar tsahim ertontsod har piar, zohiol bichnee buun buutal bichne dee. Sagsuurch baij namiin bairiig shataalgaj shasan dalbaagaar tolgoigoo orooj sagsuursaar namaa songuuld yalagduulj baisan tovorsh daa. Yalagduulaad zugeer baigaagui baahan huurai noiton agshignaj saval hiivel hun tsohij ungasnaa l namiin toloo 32 jil temtssen geed yalarhaad or bodoj suudald sanaarhaad l baina daa. Mongo tolj suudald ochsonoos neg ih yalgaa baina uu


Зочин    1 сар [202.9.40.5]


3 САРЫН ЕМНЕ НАМАЙГ ГЭЖ БОДООД СОНГООРОЙ ГЭЭД БАЙСАН ОДОО ХАРААЖ БАЙГААД АЖЛЫГ НЬ АВАХ ЧИНЬ ЖИНХЭНЭ ТУГЖИЛДЭХ АРГА


Зочин    1 сар [202.9.42.83]


ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД, ХАРИН Ц.НЯМДОРЖ ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛОХ ЁСТОЙ БИ ЛАВ ЭНИЙГ ХҮСЧ БАЙНА


Зочин    1 сар [203.91.118.180]


энэ бичиж байгаа нөхөр ч бас нөгөө талыг дэмжигч пялдага, бас захиалгаар бичигч нөхөр, гэсэн атлаа өөрийнхөө толгой дээрхээ харалгүй хүнийхийг харж бичиж байх юм, юу ч бичсэн байсан одоо иргэд, төрийн түшээд хүнээ таньдаг болсон нь сайшаалтай


Зочин    1 сар [66.181.165.246]


АВИЛГАЧДЫН ЗҮРХ ЗОГСОХ НЬ ЭЭ


Зочин    1 сар [124.158.124.142]


ЭНЭ АМГАЛАНБАЯР НЯМДОРЖИЙН БУУНЫ НОХОЙ. НЯМДОРЖ Ч ЗӨНӨЖ, ЗАСГАА ОГЦРУУЛЖ ТҮГЖИЛДЭЖ ЯВНА.