Нийгэм


Загасчилж яваад осолдсон хоёр иргэнийг хайж байна

1 сар TIMES.MN

Загасчилж яваад осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ 33 настай, эрэгтэй С осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 36 иргэн долоон морь, таван мотоцикльтой, нийт 49 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүдээд дөрөв хонож байна.


Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ энэ сарын 16-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны харьяат, 32 настай, эрэгтэй М загасчилж яваад “Орхон” голын усанд осолджээ. Дуудлагыг тус өдрийн 16:16 цагт хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын хоёр алба хаагч, ар гэрийн таван иргэн, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй юм байна.


Уржигдар л гэхэд усаар 53 км, явганаар 65 км эрэн хайж, хоёр удаа гүний шумбалт хийсэн ч цогцсыг нь олж чадаагүй байна.  Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж, гол усанд унах, осолдох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.